Thursday, March 26, 2009

Гээгдсэн...

Бүдэрснээ санаж байна уу
Харцан дээр хальтирч унаснаа?
Бүгдийг мартахын тулд
Нүдээ орхисноо?

Sunday, March 22, 2009

Өнгөрсөн цагийн хавар минь

Өндөрхааны намар
Харанхуй моддын сүүдэр
Өнгөрсөн цагийн хавар минь
Тийм баяртай бүрхэг чи
Хэрлэн голыг хөлдөхөөс өмнө
Хэлсэн үгээ санаж байна
Эрт урьдын тэр улирлын
Элэгдсэн хуудас өнөөдөр минь
Тоймгүй олон таньдаг хүнийг
Тогтоож харах нь тэнэг хэрэг
Тэр үймсэн үзэгдэл дундаас
Тэвчишгүй, Өндөрхааны амраг, ай...