Tuesday, November 17, 2009

Зүрх минь санаа алдаж байна...


Хүнд битгий хэлээрэй. Яагаад гэвэл энэ миний нууц түүх. 1998 оны тэмдэглэлүүд. Гэвч одоог хүртэл хөндүүр, нууцхан хэвээр сэтгэл дотор санаа алдалтын минь хаа нэгтээ хийсч л явдаг юм. Бурхан минь цаг хугацаа бүхнийг мартуулдаг гэж худлаа юм байна. Өнөөдөр чинь 2009 он шүү дээ...

* * *
...Тэр үед залуухан сайхан эмч. Би түүнд дурлаж байсан. Хэзээ ч мартагдахгүй тэр дүр. Биеэ үзүүлэхдээ дандаа ичдэг ч хамгийн их аз жаргалыг тэнд л мэдэрдэг байж билээ. Чагнуурынх нь ормоор дугуй дугуй хээ үлдэхэд тэр инээж байдаг байсан. Би ч бас инээдэг... Орой болгон бурхнаас өвчин гуйж залбирдаг байлаа. Түүний гар дээр дахин очихын тулд тэр шүү дээ.
* * *
Би танд хайртай гэж хашгирдаг, шивнэдэг, дэвтэртээ бичдэг, харин хэлдэггүй. Хэлдэггүй учраас та мэддэггүй. Мэддэггүй болохоор та инээдэг, тоглодог, шоглодог, заримдаа бүр гомдоодог. Гомдох бүхэндээ би уйлдаг. Та “уучлаарай” гэж хэлдэг. Харин нулимсыг минь арчдаггүй. Тэгсэн хэдий ч би уучилсан л байдаг. Уучлаарай эж хэлээгүй үед чинь ч уучилдаг. Яагаад гэдгийг би мэдэхгүй. Та ч бас...
* * *
Та намайг уйланхай жаахан охин гэж боддог. Юу ч мэдэхгүй бяцхан амьтан гэж санадаг. Гэтэл би таныг бодолтой чинь хамт цээжиндээ тээгээд хайрлаж явдаг. Би хайрлаж мэднэ.
* * *
Цаг хугацаа өнгөрсөөр байхад та ингээд зогсолтгүй алхсаар л байх хэрэг үү? Ганцхан удаа эргэж хараач дээ. Тэгвэл танд хавар, зун, намар, өвөл хамтдаа харагдаж харин би тэнд гав ганцаараа уйтгарлан зогсоо нь үзэгдэх болно. Энэ л агшинд та миний зуун жилийг ойлгож магадгүй. Энэ зуун жил хэдийд эхэлснийг, хаана дуусахыг та мэдэх үү?
* * *
Өнөөдөр би зүрх сэтгэлтэйгээ ярилцлаа.
–Биелэх үү?
–Хэзээ ч үгүй
–Яагаад?
Би өөрөө хүсээгүй юм
–Тэгвэл яах гэж...?
–Зүгээр л...
–Утгагүй юм
–Харин тийм ээ
* * *
Өнөөдөр тантай тун адилхан хүн явж байхыг хараад өөрийн эрхгүй араас нь дагав. Машин сигнаалдах үед тэр эргэж харсан. Инээд хүрмээр улцгар шар нүүр... Ээ бурхан минь, та намайг уучлаарай.
* * *
Таныг зүүдэлсний маргааш өдөржин л таны тухай бодлоо. Орой нь бороо орсон. Борооноор таны тухай л бодон алхаж явлаа. Бодол минь харин нороогүй.
* * *
Өнөөдөр нээх их гоё цэнхэр цамц өмсчихсөн байсан. Энэ нь түүнд их зохиж байлаа. Хувцас юу ч биш гэж ярьдаг үгэнд би итгэдэггүй. Гоо сайхныг ч, хайр дурлалыг ч хувцаслаж байж л сая тэр төгс төгөлдөр харагддаг шүү дээ. Өнгө гэрлийг үгүйсгэгчдэд би дургүй. Тэр минь өнөөдөр үнэхээр сайхан харагдаж байсан.
* * *
Сэгсгэр минь, сэтгэлээ редакторлох хэрэггүй. Ертөнцөд төгс төгөлдөр зүйл гэж үгүй бөгөөд тэрхүү гайхамшигт төгс төгөлдөр рүү үргэлж тэмүүлж байдаг гагц зүйл нь сэтгэл өөрөө юм. ]
* * *
Урьд нь хүмүүс үүнийг хэлсэн, бичсэн, харин би одоо давтаж байна. Тэгэхдээ урьд өмнө сонстож байгаагүй тийм яруу хоолойгоор, яриангүй үнэмшилтэйгээр бодож байна. Энэ агшинд итгээрэй. Зүйрлэшгүй үнэт сэтгэлийг минь мэдэрвэл...
* * *
Бие минь бийгээ мартаж, би өөрөө нэг л хачин. Гэмшил төрөх шиг хуйс хуйсхан салхи үүсээд, таны тухай гуниглуухан сэтгэж эхэллээ би.
* * *
Дэмий, бүх юм дэмий... Уулзах минь ч утгагүй, хүсэх минь, мөрөөдөх минь цөм биегүй. Халуун дулаахан угталт ч үгүй. Зүгээр л хэт хөөрсөн шунал хүсэл, хөөсөрсөн хөөс. Өөр юу ч биш. Зүрх сэтгэл минь хов хоосон байна.
* **
Гадаа бороо орж байна. Та бороонд дуртай шүү дээ. Тийм учраас би бичиж байна. Энэ борооноор тань руугаа очих сон. Намайг алгаа дэлгэн угтахгүйг чинь мэддэг болохоор... Сайндаа л та “Миний дүү юу хийж яваа чинь энэ вэ, хар борооноор...” гэж хэлэх биз. Гэтэл би таны дүү биш. Ойлгож байна уу? Ингээд л хашгирмаар санагддаг шүү дээ.
* * *
Энэ тэмдэглэлүүд яг л өвчний түүх шиг. Эмч өвчтөнүүдийг историйг өмнөө дэлгээд зовиур шаналлынх нь тухай бичдэг шүү дээ.
* * *
Хязгааргүй шударга хайр минь таныг энхрийлэн тэврэг. Хэдийгээр та бидэн өнөөдөр газар нутгийн хувьд алс зайтай байгаа ч сэтгэл зүрх минь ямагт хамт цохилсоор байна. Сонс л доо... Мөнх бусын өмнө хүмүүс бие биенээ хайрлахгүй байж яаж болох билээ дээ. Тэр тусмаа та бид хоёр...
* * *
Жигдхэн амьсгалан тайван нойрсох чамайгаа хараад тэмдэглэлээ бичиж сууна. Залбирал хүслийг минь сонсож өнөөдрийг над руу илгээсэн бурхан танд баярлалаа. Аз жаргалдаа итгэх сэн. Яг одоо би юун тухай бичихээ ч мэдэхгүй нь.
* * *
Цагийн цохилт “тэнэг тэнэг” хэмээн лугшиж байна. Учир нь би бүхэнд шунан дурладаг хэвээрээ.
* * *
Догдлонгуй ширтсэн мөнөөх гайхамшигт харц одоо ямар болсон бол? Хэрэв тэр өөр болсон бол /Тэгсэн гэдэгт эргэлзэхгүй байна/ би түүнийг дурсаж байгаа нь тэнэг хэрэг болох сон. Гэвч хорвоо эргэж буй. Би чамайг буруутгамааргүй байна.
* * *
Яагаад чи над руу ийм хуурамчханаар ширтэнэ вэ. Чиний нүднээс би хайр энхрийллийг эрсэн боловч олсонгүй ээ. Гэтэл би яагаад чамайг ийм их хайраар өлгийднө вэ. Хайртыг минь ялдам болгооч гэж ямар бурханд хэлэх вэ?
* * *
Шинэ жил, шинэ зуун эхлэх мөчид чин сэтгэлээсээ чамтай хамт байхын тулд ийнхүү бичиж сууна. Яагаад гэвэл өнгөрсөн он жилүүдэд чи бидэн дэлхий хэмээх гариг дээр төрж хамгийн эрхэм хүмүүсээ энд оршуулж баяр гунигийн нулимсаа шүлгээрээ нэрсэн. Ах дүү ч бай, амраг садан ч бай хоёул учирсан минь юутай их аз вэ.
* * *
Заримдаа их ганцаардах юм. Гэхдээ зүрх сэтгэлийн мөнхийн гэгээ болсон чамайгаа бодохоор би ганцаардах ч учиргүй, үхэх ч эрхгүй гэдгээ мэдэрдэг.
* * *
Өнгөрөн одох, угтан ирэх цаг хугацаанд хайртай. Таны минь амьдран буй ертөнцийн зовлон нь жаргалын амттай байдаг. Та минь эрүүл энх, аз жаргалтай л явбал тэр нь миний хамгийн том шагнал байх болно. Ерөөсөө л би үүний төлөө ертөнцөд ирсэн юм биш үү...
* * *
Хэдийгээр энэ өдөр хоногууд юу ч үгүй хов хоосон өнгөрч байгаа ч энэ нь надад бага зэрэг бодлогошрох, гансрах боломжийг олгож байна. Маргаашид би яарах сэтгэлгүй болчихож. Нэг л тойргоороо элэгдтэл, залхтал эргээд байх шиг санагдах юм. Түүнээ ч илүү шаналлыг өдөр бүр амсаж байна. Ирэх өдрүүдийг би халуухан харц, дотнохон үгс, чиний үнсэлтээр төсөөлж явсан. Сүүлчийн хэд хоног би орь ганцаар амьдарч байна. Зүрх сэтгэл дотроо л амьдарч байна.
* * *
Зүрх минь санаа алдаж байна. Өөрийн эрхгүй л, хүссэн ч эс хүссэн ч би “Амьдрахын төлөө” л зүтгэж байгаа минь харамсмаар. Амьдарч буй минь гунигтай.

22 comments:

Миний блог said...

:)

etvgen said...

Энэ их уран үгнүүд үнэхээр гайхалтай юм :) энэ хайр мөнхийн мөнхөд оршиг ...

Дэндэв said...

Дурлал сохор байдаг

Anonymous said...

Амьдрахын төлөө л зүтгэх, сайн сайхныг төлөө л зүтгэх

bluefire said...

Тэр үеийн өдрийн тэмдэглэлээ устгачихсоон. блогоо ч өдрийн тэмдэглэл болгохгүй гэж боддог. Тэр хүнийг сэтгэл чинь л сайхан болгож харагдуулж/бодогдуулж байгаа.

blu

bluefire said...

http://www.youtube.com/watch?v=W9VdJA6BCww


удахгүй эдгэнэ ээ

blu.

Burnak said...

Чиний энэ тэмдэглэлүүдийн хажууд миний шүлэгхэнүүд юу ч биш. Үнэхээр чи өөрийгөө сонсож, мэдэрч бичдэг юм байна.

anjigai said...

Би одоо болтол анзаараагүйшд. Хэлэхгүй яасан юм бэ? Тэнэг байхаа.

Сая л мэдлээшд. Нэгэнт toooooooooooooooooo late болцийшд.

Unknown said...

Хайраа гэж

тагтаа said...

Хайртыг минь ялдам болгооч гэж ямар бурханд хэлэх вэ?...

hooligan said...

яадгаатайен тээ...жаргаадчаамуу зовоочаамуу...

...тэхдээ л энэ эмч нар тээ...бас сувилагч нар тээ...боломжийн мэргэжил байшоо гэж...ккк

uiten said...

ÎÄîî ýðãýýä õàðàõàä õýíä ÷ äóðëàæ áàéãàààã¿éì øèã ñàíàãääàã. ÃÝòýë áè ÷èíü áàñ ÷ ãýæ äóðëàìòãàé, äóðëàëòàíäàà ø¿ëýã, íóëèìñ çîðèóëàìòãàé õ¿í þì áàéãàà øä... Ç¿ãýýð ë ãóíèãòàé ñàíàãäààä áàéäûí.

Миний блог said...

Дээрх Үйтэн-гийн сэтгэгдлийг Юникодруу хөрвүүлээд оруулчихлаа [Өөрт нь уншигдаад бусдад уншигдахгүй байгаа байх]

ОДоо эргээд харахад хэнд ч дурлаж байгааагүйм шиг санагддаг. ГЭтэл би чинь бас ч гэж дурламтгай, дурлалтандаа шүлэг, нулимс зориуламтгай хүн юм байгаа шд... Зүгээр л гунигтай санагдаад байдын.

Idea said...

Цас хайлж тарлан цоохортсон хаврын дулаахан өглөө байсан санагдана.

Үе тэнгийн охид хөгжилдөн, өрөөнийхөө хэнийг ч билээ дооглон инээлдсээр гарч явахад... үүдний харуулд чиний нэр дээр ирсэн яаралтай цахилгаан...
холын хэл гашуун уй дагуулж, хорвоогоос нэгэн сайхан эмч гэнэтхэн хальж...

Санаанаас огт гардаггүй юм аа...

тэгэхэд би тэвдэхдээ чамайг кафе руу дагуулан орж, тэнд өглөөгүүр пивоноос өөр юм байгаагүй... цочир мэдээ авсан чи цурхиран уйлсаар... цонхны цаана салхи сэрчигнэх нь надад мэдрэгдэж байсан...

/дэндүү эрээгүй бичсэн бол устгаарай Зандаа, гомдохгүй/

Сэгсгэр said...

Лхагвасүрэн: Баярлалаа Алекс. Үйтэнгийн комментыг "орчуулж" блог менежерийн үүрэг гүйцэтгэсэнд мөн талархав

Эвтгэн: Мөнх бусын өмнө хайрлахгүй яаж амьдрах вэ гэж мөр замын хүмүүст агсам тавьсаар өнөөдөртэй золголоо шүү дээ анд аа хэхэ

Дэндэв: Сохорчихоороо илүү мэдрэг болчихдог юм байна лээ

Анон: Зүтгэсээр... баярлалаа

.: Уйлнам
Нулимсаа мартан
Удахгүй цочоод
Бороонд баярланам

Бурнак: Ямар айхтар магтаал вэ анд аа.Сэтгэл зүрхнээс урсан гарч байгаа мэдрэмж бүхэн үнэтэй. Юу ч биш юм гэж ерөөсөө байдаггүй...

Анжгай: Найз нь баруун гараа хугалчихсан хэхэ

Үлэмж: Харин тийм ээ. Манай нэг найзын хайку байдаг юм, тэр санаанд орчихлоо.
Хаашаа л харна
Харзны ус мэлтэгнэнэ
Хайраа гэж...

Тагтаа: Яг тиймэрхүү юман дээр бурхад буруу хараад суучихдаг юм байнаа лээшд

Хулигаан: Эмч нар сэтгэл эмчилдэг ч болоосой

Үйтэн: Шатаж дуусдаггүй уугисаар үлддэг, шаналж ханадаггүй дуулсаар хоцордог сэтгэлнүүд хойно доо бид нар хэхэ

Айдиа: Эмч өнөөдөр энд бидэнтэй хамт байхаа больсон ч сэтгэл зүрхний мөнхийн цэцэрлэгт үүрдийн залуу хэвээрээ үлдэж дээ. Тэр өдөр хаалга хаагдсан ч сэтгэлийн цонхоороо цас борооны анир, улирлын өнгө үнэрийг шимтэн анзаарсаар өнөөдөртэй золгожээ би

ollie said...

энэ мэдрэмж танд ямар байдгийг мэднэ. гэхдээ л, энэ бол таны нандин зүйл, хамгийн нандин зүйлээ ингэж дэлгэсэн чинь жаахан тиймхэн л санагдав. надад ч бас ийм нандин зүйл байдаг. хэт нандин болохоор нь би бусдад дэлгэхээс харамладаг. яахав, хэн нэгэнд хэлмээр санагддаг л даа. гэхдээ л миний хамгийн харамладаг зүйл. таны эмч одоо бүгдийг мэддэг газар очсон болохоор таны сэтгэлийг таны дотор орсон юм шиг мэдэж байгаа байх гэж бодож байна.

–Утгагүй юм
–Харин тийм ээ

утгагүйдэл гэдэг төгс төгөлдөрт хамгийн ойр очсон зүйл гэж нэг найзын маань блогт байдаг. би ч тэрэнд итгэдэг. утгагүй байх тусмаа сайхан ч шүү дээ сэгсгэр эгч минь :)

Anonymous said...

Xun bur xaramlax zuiliig bii bolgodog xarin unedee ter bux zuil n daanc xend xereggui zuil baidg sh dee! Bid c oorsdoo tiim c unetei bish oorsdiin bux zuil tsag xugatsaa, orcin toiron, oir dotniixon unendee sanaandgui zuurmeglesen zuud shig l ertontsod bid amidrc bna sh dee.
YUg c xaramlaj bolno o, xarin xun canariin xelterxiigee l neg x xaramlaad baix xereggui l deeugaasaa ter n xun burt baidaggui ed ..

Anonymous said...

Zugeer l bicmeer bol bicij l bai l daa, xen er n yu gx n yamar xamaatai yum be? Ter xaramc neg n xaramlaad dotroosoo otno biz!!!
Neeree bodoloo xyanax l yum bol xund uzuulex yamar xeregtei yum, zugeer ene blogcinguud blog deeree galzuurdag shig l medersen setgesenee uldeej l baival sain ..

Anonymous said...

энэ мэдрэмж танд ямар байдгийг мэднэ. гэхдээ л, энэ бол таны нандин зүйл, хамгийн нандин зүйлээ ингэж дэлгэсэн чинь жаахан тиймхэн л санагдав. надад ч бас ийм нандин зүйл байдаг. хэт нандин болохоор нь би бусдад дэлгэхээс харамладаг.




ollie гийн бичсэнийг умшаад зандаагийн блогийг эргэцүүлээд би ингэж бодов. Зандаа минь сэтгэлийн доторх нарийн нандин нууц зүйл гадагшилж байнаа гэдэг сэтгэлийн шарх эдгэрэх тал руугаа орох гэж байгаагийнх, эмзэглэхээ больж эхлэхээр гадагш дэлгэж нэг ёсондоо хөнддөх боломж олддог гэх үү дээ. Оллие, Зандаа 2ын шиг хэлмээргүй байдаг байсан үе бий, арай ядан хэлж зүрхэлж эхэлсэн үе бий, тэг тэгсээр эмзэглэх, хөндүүрлэл улам бүр алга болоол байх шиг байдгийн, гадагшилж л байвал сайн,туулсан туршлага, мэдэрсэн сэтгэлийн хөдөлгөөн хүний ой тойноос бүр мөсөн арчигдах биш дээ ямар.

Сэгсгэр said...

Àíîíä: Èõ áàÿðëàëàà. Îéëãîæ ìýäýð÷ áàéãàà øèãýý àòüäðàõ áèø äýý áèä. Òýãýõäýý ñýòãýë ãýäýã ýðõòýíèé ýð¿¿ë ìýíäýä ñàíàà çîâäîã õýâýýðýý

Anonymous said...

аз жаргалгүй төгсдөг юм байх даа??? аз жаргалтай төгсгөж болохгүй юм уу хэхэ

Сэгсгэр said...

Анон: Би төгсгөөгүй...