Monday, March 31, 2008

Дуулиант мэдээ


Зартай алан хядагч Усама Бен Ладен өнөө өглөө Монголоос баригдлаа. Түүнийг Хэнтий аймгийн Баянхутаг сумын нутаг дахь Баянхүрээ уулын агуйд бие хамгаалагч 20 хүний хамт орогнож байхад нь Тагнуулын төв газрын удирдлагаар манай хүчний байгууллагын ажилтнууд баривчилсан байна. Баривчилгаанд Америк, Оросын Тагнуулын ажилтнууд оролцсон тухай Ройтерс агентлаг мэдээлжээ. Баривчилгаа явагдах үед буудалцаан болсон ч азаар хүний амь эрсдээгүй, харин гэмтэж бэртсэн хүмүүст эмнэлгийн яаралтай тусламж үзүүлж байгаа тухай уг мэдээнд дурдсан ч хэдэн хүн шархдсан нь одоогоор тодорхойгүй байна. Мөн баривчилгаанд оролцсогдын тоог ч нууцалж байгаа юм. Интерполийн шугамаар эрэн сурвалжлагдаж байсан түүнийг Оросын тагнуулын мэдээгээр баривчилсан хэмээн албан бус эх сурвалжууд мэдээлж байна.


Жич: Хамгийн халуун эл мэдээг эрхэм блогчиддоо хамгийн шуурхай хүргэж байгаадаа баяртай байна. Баянхүрээ уул нь 108 агуйтай хэмээн түүхэн сурвалжуудад тэмдэглэгдсэн ч одоогоор 49 агуйг нь олж тогтоосон, мөн үеийн үед шилийн сайн эрсийн бүгэж, амьдарч байсан нутаг гэдгээрээ алдартай юм байна.

11 comments:

3apaa said...

хэ хэ тэр үнэн шүү

Arsun said...

Haha, manai sain ers hulgailj awchraad orognuulj baisan baihaa.

Zandaa said...

Зараад: Би хэзээ худлаа ярьж байсийн. Чухам үнэнийг цөөн үгээр хэлдэг, чулуу шиг хатуу ч уяхан сэтгэлтэй /түгдрэв/ хэ хэ хэ... Тэгж ч чулууны нэр хүнд гутаахгүй шүү гсн хэ хэ

Арсунд: Сайн эрчүүд чинь бие биенээ "сансраас" мэдэрнэ шд. Орги нь биш сүнс нь ч байсан байж магадгүй хэ хэ

alchemist said...

tiishdee, ter barivchilgaand ni bi bas oroltsoj yavaad, ulaan garaaraa ter etgeediig bariltssan gj bgaa

Anonymous said...

Zandaahuu Zarlaahuu bolsond, zav gargaj bichsend zaluujuulah ineed hairlasand bayarlalaa.
Ganga

Zandaa said...

alchemist-д: Тантай ярилцлага хийж сониныхоо эхний нүүрэнд тавимаар байна. Хаягаа тодорхой бичнэ үү, мэдээллийн нууцыг чандлан хадгална хэ хэ

Гангад: Хэ хэ мөрөөдсиймаа. Бен Ладен бид хоёр чинь уг нь нэг өдөр төрсөн юм байгаан шд зайлуул. Муу найз минь хүрээд ирвэл ч...

alchemist said...

heheh bololgui yaahav, ondor unetei dee yariltslaga ogohod

саарал said...

dorvon sariin negeen gej...

Oogii said...

xexe

Хөхтолбот said...

Би хаагуур нь өнгөрчихсөн юм бэ

Erhtsas said...

Энэ агаа чинь бүүр худалч болж ээ. Муудлаа яшиг