Wednesday, April 9, 2008

ДООД ТИВИЙН ҮҮДИЙГ МОНГОЛООС ОЛСОН УУ?

Доод тив хэмээх шашны ойлголтыг шинжлэх ухаанаар батлахыг зорьж байгаа Оросын эрдэмтэн Эрнст Мулдашев Монгол Алтайд хийсэн судалгааныхаа төгсгөлд маш сони рхолтой дүгнэлт гаргасан юм. Түүний үзэж байгаагаар Доод тив буюу Шамбалын орон нь хүн төрөлхтөний генийн санг хадгалж байгаа зэрэгцээ ертөнц юм байна. Хүн мичнээс үүссэн гэх шинжлэх ухааны тулгуур үзлийг няцааж байгаа энэ эрдэмтний “Хүн мичнээс үүсээгүй”, “Бурхадын хотын эрэлд” хэмээх судалгааны бүтээлүүд нь цувралаар хэвлэгдэж дэлхий нийтэд шуугиан тарьж байгаа билээ. Мулдашевийн баг 2006 оны 8-р сарын 28-наас 9-р сарын 2-ныг хүртэл Монгол Алтайд судалгаа шинжилгээ хийгээд нийслэлд хөл тавилгүй Ховд аймгаас буцсан юм. Тэднийг Монголд байх хугацаанд нь зорьж очин уулзах бололцоо олдсонд миний бие ихэд баяртай байдаг. Мулдашевийн зохиол бүтээлүүдийг монгол хэлнээ хөрвүүлэн уншигч олны хүртээл болгосон Монголын психотроникийн хүрээлэнгийн эрхэм нөхөдтэй хамт Ховд аймгийг зорьсон минь дорх нийтлэлийг бичих боломжийг олгосон билээ. Ингээд тухайн үед бичиж тэмдэглэж авснаа сийрүүлэн эрхэм блогчиддоо хүргэсү.

Мулдашев Номхон далайн Пасхи аралд хийсэн судалгааныхаа дараа Монголд шууд хүрэлцэн ирсэн гэдгээ хэлээд Пасхи арал нь дэлхийн нөгөө бөөрөн дээр Монгол Алтайн яг эсрэг талд оршин буйг тэмдэглэсэн глобусыг надад харуулсан юм. Хүний гараар бүтээгдсэн эсэхэд нь эргэлзэн дэлхий дахинаараа маргасаар байдаг олон зуун тоннын жинтэй цул чулуун хүмүүс “оршин суудаг” эл арал дээр цоорхой таваг шиг олон хар нүхнүүд байдаг юм байна. Тиймээс Мулдашеийн багийнхан дэлхийн нөгөө бөөрөнд Пасхи аралын яг эсрэг талд нь оршин буй газарт тийм хар нүх бий эсэхийг хайхаар иржээ. Хачирхалтай нь хайсан мөнөөх зүйлээ Монгол Алтайн нэгэн агуйгаас илрүүлсэн гэдгээ тэд догдлон ярьж байлаа. Тэд уг газрынхаа нэрийг мэдээлэхийг хүсээгүй бөгөөд үүнийгээ мухар сүсэгт ухвар мөчид хүмүүсийн буруу үйл ажиллагаанаас тэрхүү ариун газар сэвтэх вий гэсэн болгоомжлолтой холбон тайлбарласан юм. Нутгийнхны ярьж байгаагаар уг газар нь Ховд аймгийн Манхан сумын нутаг дахь Гурван цэнхэрийн агуй байж магадгүй байна. Агуйн хананаас өрөмдөж гаргасан мэт үзүүргүй хар нүх олжээ. Мөн агуйн үүдэнд ёроолгүй гүн цооног байсныг илрүүлжээ. Энэ цооног саяхныг хүртэл байсан бөгөөд зах зээлийн нийгэмд шилжсэн 1990-ээд оны эхээр орон нутгийн захиргаа тус агуйг жуулчдад үзүүлэх зорилгоор сэргээж засах үед уулнаас нуринги унаж агуйн үүдний цооног нүхийг даржээ. Буруу харсан амтай энэ агуйн үүдэнд нар жаргах үед шувуу олноор ирдгээс 10 машин орчим сангасын хоригдлуудаар ачуулж цэвэрлэж байсан түүхтэй юм байна. Тэд агуйн хананы нарийн цооног нүхнээс гарч ирсэн гэх ээнергин биетүүдийн зургийг бидэнд үзүүлсэн нь ихээхэн сонирхол татсан юм. Тэр нь дэлхийн цөөхөн ариун газарт байдаг, зөвхөн өндөр мэдрэгчтэй тусгай аппаратаар л дүрсийг нь авч болдог хэмээн тэд ярьж байлаа. “Нүдэн хүн” хэмээн нэрлэж буй тэрхүү биет нь томоохон тавагны хэмжээтэйгээс эхлээд бүр цэг хүртэл олон янз байх бөгөөд гэрлэн толбоны зарим нь зурган дээр их тод гарчээ. Эдгээр нь маш хурдан байрлалаа солин хөдөлдөг болох нь ч мөн зурагнаас харагдаж байв. Үүнийг тэд хүн төрөлхтөний генийн санг хадгалан байгаа зэрэгцээ ертөнцөөс гарч ирж буй энергин биет хэмээн тайлбарлаж байсан бөгөөд тэдгээр нь сэтгэн бодох асар өндөр чадвартай төдийгүй хүний зөв, буруу бодол санааг шүүж шууд хариу үйлдэл үзүүлдэг хэмээн нотолж байлаа. Мөн агуйд тэдний танил “Шувуун хүн”-ий зураг байсан нь эл газар яавч жирийн биш хэмээх бодлыг нь бүр бататгажээ. Далайн гахайтай төстэй урт шөмбөгөр хошуутай, далавчны оронд гар маягийн зүйлтэй, сарьсан хөлтэй, Шувуун хүн хэмээн нэрлэж буй эл дүрс нь Доод тивээс гарч ирсэн амьтан бөгөөд Пасхи арал дээрх хар нүхний дэргэд мөн зураг нь байжээ. Мөн нэг газар ёроолгүй хар нүх байна гэсэн мэдээллийн адгуу Горный Алтайд тэдний багийг очиход яг иймэрхүү агуйд мөнөөх нүх байсан бөгөөд агуйн үүдэнд дээрх зураг бас л тааралдаж. Түүнийг нутгийнхан “Улаан хааны албат” хэмээн нэрлэж газар дор байдаг Галын хааны илч хэмээсэн нь ихээхэн сонирхол татсан төдийгүй Монголчууд ч галын бурханаа дээдэлж түүнийг амьтайд үзэн шүтдэг нь сонин хэмээн ярьж байв. Эрнст Рифгатович Мулдашев бол дэлхийд нэрд гарсан эрдэмтэн бөгөөд анагаах ухаанд хүний эд эсийг нөхөн сэргээх мэс заслыг үндэслэгч, нүд шилжүүлэн суулгах мэс заслыг дэлхийд анх удаа амжилттай хийсэн Оросын гавъяат эмч, анагаах ухааны доктор профессор хүн юм. Тэрээр үйлдвэрлэлд зохион нэвтрүүлсэн нүдний нөхөн суулгавар эд “Аллоплат”-ынхаа цаад учрыг одоо хүртэл гүйцэд мэддэггүй ч хүний амьгүй эд эсээс гарган авдаг энэ материал дахин амилж хүний бие цогцыг бүтээх байгалийн гүн нарийн механизтайг ойлгон, физикч, молекулын биологич зэрэг олон эрдэмтэнтэй хамтран ажиллахын сацуу шашин, эзотерик мэдлэгийн үндсийг ч бас судалдаг аж. Мулдашев Гималай, Түвд, Египетэд таван удаа шинжилгээний аян зохион явуулж нөхөн сэргээх мэс заслын асуудлуудыг гүнзгийрүүлэн судлах явцдаа гүн ухаан, түүхийн дуулиант олон нээлт гаргажээ. Үгүйсгэж эсрэгцүүлсэн утгатай миний олон асуултын хариуд тэр зөвхөн “Бидний оюун ухаан бол эртний мэдлэгийн дэргэд өчүүхэн зүйл юм” гэдгийг тодотгож, хүн бичнээс биш бич хүнээс үүссэн гэдгийг л би баттай хэлж чадах байна гэсэн юм. Мөн тэрээр хэлэхдээ, биднийг Түвдэд явах үед нэгэн лам буддизм бол шашин биш, энэ бол мэдлэгийн ариун цогцолбор гэж хэлсэн. Тэгэхээр мэдлэгийн энэ агуу цогцыг хадгалж ирсэн Монголын ард түмнийг асар их хүндэлж байна. Ойрын жилүүдэд танай оронд заавал ирж “их юм олно”. Энэ аялал маань дахин ирэхээс аргагүй том зүйлийн үүдийг аяндаа нээгээд өгчихлөө гэж байлаа...



Жич: Уг материалын үргэлжлэл болох зарим нэг тодруулга, Мулдашевтэй хийсэн ярилцлагыг блогтоо үргэлжлүүлэн тавих болно.

18 comments:

Oogii said...

Saixan bichleg baina. Ene bichlegee udur tutmiin sonind xewluulj bur ch olon xund xurgewel zugeer baix gej bodloo. Amjilt
Bi iimerxuu material udur tutmiin soninoos olj unshaagui shig sanagdax yum.
Magadgui namaig medexgui xoiguur xewlegdsiin bolow uu

Mika said...

Өөө,лайтай. Дараагийн үргэлжлэлийг нь хэзээ тавих вэ?? Их сонирхолтой юм.

Гүэ, энэ нэг word verification-ээ байхгүй болгочуул гөөмөн их баярлана даа..

mendee said...

oo chi ch bas sain zuil bichdeg yum bna, bi iim shinjleh uhaanjsan zuild uhaangui durtai sh dee

ganga said...

Sonin yumaa. Saihan ulstai ajillajee. Muldashev daraagiin nomoo Mongoliin tuhai gargah bolov uu. Manaihan deer ued uuliin (yamar uulii ni medehgui)hyard garch suugaad
bombolog harj daraa jiliin ongo, cag agaariin tolov todorhoildog gej duulsan yum baina.

Зүүдний тэмдэглэл said...

He he, manai Egee Muldashev-iin sugand naaldaj baigaad patiaraa tatuulchikhaj ee.

mind said...

sonin yumaa

ТАРЧЛААН said...

САЙХАН БИЧЖЭЭ. ДАРААГИЙНХЫГ НЬ...

Segsger said...

������ �������� �����. ����� ү��� "�������-��� �� ����� �������� ����� ���� ���. ��� ����� ө��ө� ���� ����� ������� ���� ���� ��� ���� � �� ���������� ��.

����� Ү������� � � ��� � ���� �. �����ү� ������. � �.

����� ��� ����� ���� ��� �. ��������. �� ��� �������.

������ ������ ���� ���������� ����� �� ������ �� �� ���������� ������� ����. ��� ��� ��� ����� ���� �... �� ���� ��� ���������� ����� ������ �������� ����� �� ���� ����� ������...

�үү����� �� ��������ү� � �ө�1257;� � ����� ����� ������� ����������� ��. �� ����� � ���� � � ��

����-� ���� ������ ��� ��� � � ү�� �������� ��1199;ү��1199;� � �� ����� ������ � ����� ��� ү������үү��� ���� �ү�� � ����� ��� � ��. ��� Ө���� "������ �����-������ ���� � ������� ����. ���� ���������� ө��ө � �ү���� �������� ������� ��� ��������үү�� ө��ө�ө� � �� �� �1199;ү ��. ������ � ��������� ��������� �� � �1199;��� ү�� �� �ү��� ���� � ��� ���������� "���� ����� ���� �������� �1199;� �1199;ү. ���� ������ ���������� �� � �� �ү� � ���� � "��� �������� �� �������. �������� ����� ���� � �� ���� ��.

��������� ��������. ��������� � �1199;ү�� ������ �������� ���� � � � ��� ����� � ��������� �ү�� �� �� ����� ������ ����1199;ү� ���.

Zandaa said...

Îîãèéä: Áàÿðëàëàà íàéçàà. Òóõàéí ¿åäýý "ÌÎÍÖÀÌÝ-ãèéí ìýäýý" ñîíèíä öóâðàëààð õýâëýãäýæ áàéñàí þìàà. Õî¸ð æèëèéí ºìíºõ ÿâäàë áîëîâ÷ áëîã÷äîä ìààíü ñîíèí áàéõ áîëîâ óó ãýýä íèéòýë÷èõñýí þì.

Ìèêàä: ¯ðãýëæëýëèéã íü áè îäîî øèâæ áàéíà àà. Óäàõã¿é òàâèíàà. øèå øèå.

Ìýíäýýä: ßìàð õóðäàí îðîîä ãàðàà âý. Áàÿðëàëàà. Îðæ ãàð÷ áàéãààðàé.

Ìóëäàøåâ Ìîíãîëä õèéñýí ñóäàëãààíûõàà àæëààð àëü õýäèéíý íýã íîì áýëòãý÷èõñýí äóóëäàíà áèëýý. Îäîî áàðàã ãàð÷ áàéãàà áîëîâ óó... Ýíý íàìàð õàøèð Äîðíîãîâèéí Õàìòðûí õèéäèéí îéðîëöîîõ Øàìáàë ãýäýã ãàçðûã ñóäëàõ ñóðàãòàé...

Ç¿¿ä÷èíä: Áè íààëäààã¿é ýý, íºõºð ë íàìàéã òàòààä ñóãàíäàà õàâ÷óóë÷èõñàí äàã. Áè äóóãàé ë áàéñàí õý õý õý

Ìàéíä-ä: Ìèíèé áîäëîîð ìàíü õàøèð öîî øèíý ¿çýë ãàðãàëãàà äýâø¿¿ëýýã¿é, ýíý áîë ýðòíèé áàéñàí, òýð òóñìàà Äîðíû ¿íäýñòí¿¿äèéí õóâüä ç¿ãýýð ë ýíãèéí òèéì ë ìýäëýã. Õàðèí ªðíèéí "øèíæëýõ óõààí"-òíóóäûí õóâüä øèíý ñàíàãäàæ áîëîõ. Òýãýõäýý Ìóëäàøåâààñ ºìíº ýíý á¿õíèéã õàíãàëòòàé ìýä÷èõñýí îëîí ãýãýýíòí¿¿äýä ºðíºäºä ÷ áàñ áèé ø¿¿ äýý. Õàìãèéí èõ ñîíèðõîëòîé ñàíàãäñàí, áàñ òýð õ¿íèéã ¿íýëñýí íýã ç¿éëýý õýëýõýä, òýð ¸ñòîé ãàéõàìøèãòàé "íààæ" ÷àääàã ëîãèê ñýòãýëãýýòýé õ¿í ø¿¿. ßìàð÷ òàñàðõàé áàðèìòóóäûã ÿã ë íýã ç¿éë øèã áîëòîë íü "íààæ öàâóóäíà" ãýäýã ãàéõàëòàé. Ñîíèðõîîä áàéâàë ñîíèí ë þì áàéíà ëýý.

Òàð÷ëààíä: Òàëàðõëàà. Äàðààãèéíõ íü ò¿¿íòýé ÿðèëöñàí òýìäýãëýë, ÿðèàã íü åð íü áàðàã îðãèîð íü òàâü÷èõâàë ç¿ãýýð þì ãýæ áîäîîä áóóëãàæ ¸èéð¿¿ëæ ñóóíà.

Zandaa said...

Îîãèéä: Áàÿðëàëàà íàéçàà. Òóõàéí ¿åäýý "ÌÎÍÖÀÌÝ-ãèéí ìýäýý" ñîíèíä öóâðàëààð õýâëýãäýæ áàéñàí þìàà. Õî¸ð æèëèéí ºìíºõ ÿâäàë áîëîâ÷ áëîã÷äîä ìààíü ñîíèí áàéõ áîëîâ óó ãýýä íèéòýë÷èõñýí þì.

Ìèêàä: ¯ðãýëæëýëèéã íü áè îäîî øèâæ áàéíà àà. Óäàõã¿é òàâèíàà. øèå øèå.

Ìýíäýýä: ßìàð õóðäàí îðîîä ãàðàà âý. Áàÿðëàëàà. Îðæ ãàð÷ áàéãààðàé.

Ìóëäàøåâ Ìîíãîëä õèéñýí ñóäàëãààíûõàà àæëààð àëü õýäèéíý íýã íîì áýëòãý÷èõñýí äóóëäàíà áèëýý. Îäîî áàðàã ãàð÷ áàéãàà áîëîâ óó... Ýíý íàìàð õàøèð Äîðíîãîâèéí Õàìòðûí õèéäèéí îéðîëöîîõ Øàìáàë ãýäýã ãàçðûã ñóäëàõ ñóðàãòàé...

Ç¿¿ä÷èíä: Áè íààëäààã¿é ýý, íºõºð ë íàìàéã òàòààä ñóãàíäàà õàâ÷óóë÷èõñàí äàã. Áè äóóãàé ë áàéñàí õý õý õý

Ìàéíä-ä: Ìèíèé áîäëîîð ìàíü õàøèð öîî øèíý ¿çýë ãàðãàëãàà äýâø¿¿ëýýã¿é, ýíý áîë ýðòíèé áàéñàí, òýð òóñìàà Äîðíû ¿íäýñòí¿¿äèéí õóâüä ç¿ãýýð ë ýíãèéí òèéì ë ìýäëýã. Õàðèí ªðíèéí "øèíæëýõ óõààí"-òíóóäûí õóâüä øèíý ñàíàãäàæ áîëîõ. Òýãýõäýý Ìóëäàøåâààñ ºìíº ýíý á¿õíèéã õàíãàëòòàé ìýä÷èõñýí îëîí ãýãýýíòí¿¿äýä ºðíºäºä ÷ áàñ áèé ø¿¿ äýý. Õàìãèéí èõ ñîíèðõîëòîé ñàíàãäñàí, áàñ òýð õ¿íèéã ¿íýëñýí íýã ç¿éëýý õýëýõýä, òýð ¸ñòîé ãàéõàìøèãòàé "íààæ" ÷àääàã ëîãèê ñýòãýëãýýòýé õ¿í ø¿¿. ßìàð÷ òàñàðõàé áàðèìòóóäûã ÿã ë íýã ç¿éë øèã áîëòîë íü "íààæ öàâóóäíà" ãýäýã ãàéõàëòàé. Ñîíèðõîîä áàéâàë ñîíèí ë þì áàéíà ëýý.

Òàð÷ëààíä: Òàëàðõëàà. Äàðààãèéíõ íü ò¿¿íòýé ÿðèëöñàí òýìäýãëýë, ÿðèàã íü åð íü áàðàã îðãèîð íü òàâü÷èõâàë ç¿ãýýð þì ãýæ áîäîîä áóóëãàæ ¸èéð¿¿ëæ ñóóíà.

Àðñóí said...

Өрнийн нэгэн докторын ажлыг монгол охин үзээд бүүр багадаа, эмээ бид хоёрын мэддэг байсан зүйл гээд дорнын хүн болж төрсөндөө бахархаж байгаагаа бичсэн байж билээ. Манайхан ч бас чанга шүү.

Зүүдний тэмдэглэл said...

Huuye Zandaa egee, naad Arial Mon Fond bitgii hereglej bai gej ih helsen dee. Naad setgegdel tani useg ni zuruud bolohgui baina. Arial fond bolgood Zasaad oruullaa.

Оогийд: Баярлалаа найзаа. Тухайн үедээ "МОНЦАМЭ-гийн мэдээ" сонинд цувралаар хэвлэгдэж байсан юмаа. Хоёр жилийн өмнөх явдал боловч блогчдод маань сонин байх болов уу гээд нийтэлчихсэн юм.

Микад: Үргэлжлэлийг нь би одоо шивж байна аа. Удахгүй тавинаа. шие шие.

Мэндээд: Ямар хурдан ороод гараа вэ. Баярлалаа. Орж гарч байгаарай.

Мулдашев Монголд хийсэн судалгааныхаа ажлаар аль хэдийнэ нэг ном бэлтгэчихсэн дуулдана билээ. Одоо бараг гарч байгаа болов уу... Энэ намар хашир Дорноговийн Хамтрын хийдийн ойролцоох Шамбал гэдэг газрыг судлах сурагтай...

Зүүдчинд: Би наалдаагүй ээ, нөхөр л намайг татаад сугандаа хавчуулчихсан даг. Би дуугай л байсан хэ хэ хэ

Майнд-д: Миний бодлоор мань хашир цоо шинэ үзэл гаргалгаа дэвшүүлээгүй, энэ бол эртний байсан, тэр тусмаа Дорны үндэстнүүдийн хувьд зүгээр л энгийн тийм л мэдлэг. Харин Өрнийн "шинжлэх ухаан"-тнуудын хувьд шинэ санагдаж болох. Тэгэхдээ Мулдашеваас өмнө энэ бүхнийг хангалттай мэдчихсэн олон гэгээнтнүүдэд өрнөдөд ч бас бий шүү дээ. Хамгийн их сонирхолтой санагдсан, бас тэр хүнийг үнэлсэн нэг зүйлээ хэлэхэд, тэр ёстой гайхамшигтай "нааж" чаддаг логик сэтгэлгээтэй хүн шүү. Ямарч тасархай баримтуудыг яг л нэг зүйл шиг болтол нь "нааж цавуудна" гэдэг гайхалтай. Сонирхоод байвал сонин л юм байна лээ.

Тарчлаанд: Талархлаа. Дараагийнх нь түүнтэй ярилцсан тэмдэглэл, яриаг нь ер нь бараг оргиор нь тавьчихвал зүгээр юм гэж бодоод буулгаж ёийрүүлж сууна.

ZAYA said...

Сайхан бичлэг болсон байна. Блогыг чинь тухтай уншинаа.
Улам сонирхолтой бичлэг оруулаарай. Амжилт хүсье.

Галавсаа said...

зөвхөн монголд ч биш өөр олон улсад сав ертөнцтэй холбоотой тайлагдашгүй зүйлс зөндөө байдаг гэсэн шүү...

үргэлжилэлийг уншимаар байна

Ayunga said...

Ямар гоё юм бэ :D

Тантай уулзахаараа адис авнаа гэж бодмоор болж байх чинь :P

Дараагийнхийг нь тэсэн ядан хүлээж байна.

Anonymous said...

US-t TV-n "Hunters of Ghost" geed nevtruuleg bii l dee! Ternii l neg huvilbar bololtoi! Medeelelees hol,
deer ni muhar susegtei ulsaar, medeeleltei negen ni urgelj l togloom shogloom hiij baih yum daa!
History channel, History.com geed baigaa sh dee tsaana chini!
Creation geed interneteer haigaad uz!
Scientifical creation-r sudaldagaa shinjilgee hiideg humuus uch tuchuun bii! Ene chiglel ni 1990 onoos umnu bidend haalttai baisan l daa! Odoo bol buh medeelel neelttei baina!

Hedii boltol ta bid tarhi tolgoigoogoo hund daatgaj,
"kolonchloliin" setgehuigeer ami zogooh yum be?
Bid busadtai l adilhan hun, bidend busdaad iluu garah ch yum baihgui, bas dutah ch yum baihgui shuu dee! Bid bugd hun, bid EQUAL!

seriyoz@yahoo.com said...

bi gurvaljind itgedeg shyy, muldashev gurvaljing chuhal helber bolhiig nileen sain tailbarlasan bsan.

gerel zuragt gurvaliin huuli gj bdg. ene huuliin daguu avsan zurag hamgiin goyo zurguud bolson bdg.

ene hyntei uulzsan chn nadad saihan sanagdaj bn. bi byyr boldog bol holboo barimaar bn shyy

seriyoz@yahoo.com said...

deerhi zurag deer nogoo Burhadiin hotiin ereld nomond gardag naiz Silvesterov bnshd hehe