Wednesday, May 7, 2008

Их Ялалтын ойд


МАНА УУЛ МАНАЙХ БАЙСАН

Zarlaagui dainy orshil
Мөнх тэнгэр энх цагийн өнгөөр цэлмэж дарийн утаа ханхалж байсан Дорнын талд өнөөдөр цэцэг ургажээ. Гэсэн хэдий ч баяр гунигийн нулимс хаталгүй 68 жилийн босго давав. Өнөөдөр ялалтын баяр хэмээн тэмдэглэж байгаа Халхын голын 68 жилийн түүхт ойд амьд гэрчүүд нь очиж чадалгүй хэвтэртээ тойлуулж байгаа нь сэтгэлд нэн эмзэг. Цагаатсан түүхийн хуудсыг энх цагийн салхи сэвэлзүүлж байгаа энэ баярын өдрүүдэд хөндүүр бяцхан дурсамж сөхмөөр санагдлаа. Халхын голын байлдааны талаар нүдэнд харагдтал ярьсан нэгэн буурлын тухай эргэн санахул тэр дайн өнөөдрийн бидэнд мартагдах учиргүй үйл явдал байсныг дахин хэлэх зорилго агуулсан юм. "Мана уул манайх байсан…" гэх харууслыг үл дурдаад Халхын голын байлдаанаас эргэж ирээгүй, ирсэн нь гавьяагүй үлдсэн хэсэг журамт хүмүүсийн тухай баримт түшин дурсъя. Халхын голын байлдааныг 1939 оны есдүгээр сарын 16-нд ЗХУ, Японы Засгийн газар хоорондын тохиролцоогоор зогсоосон түүхтэй. Харин энэ өдрөөс арваад хоногийн өмнө Мана уулын орчимд Япон цэргүүд гэнэт ороод ирсэн гэдэг. Тэр цэргийн хүчийг устгах, хөөн зайлуулах тушаал аваад 22 дугаар морьт хороо Мана уулын хавьд 100 гаруй км марш хийж очжээ. Гэхдээ цаг агаарын байдлаас шалтгаалаад хугацаанаасаа нэг хоног хоцорч хүрсэн байна. Гэвч Япончууд ард талаасаа хүч татсаны улмаас 22 дугаар морьт хороо Нөмрөгийн гол хүртэл ухарсан байна. Яг энэ үед хэлэлцээр ёсоор дайны гал зогсож, хил дээр буун дуу гаргаж болохгүй гэсэн тушаал иржээ. Ингээд Мана уул Япончуудад эзлэгдсэн чигтээ хилийн цаана үлдсэн түүхтэй. Үүнийг л урвасанд тооцож хээрийн шүүхээр тус хорооны дарга, их бууны батарейн захирагч, комиссар гуравт нь ялын дээд хэмжээ оноосон байна. Хорооны дарга Бадарч нь "Би ямарч буруу хэрэг хийгээгүй" гээд амь гуйлгүй үрэгдэж, нөгөө хоёр нь амь өршөөгдсөн байдаг. Сүүлдээ 22 дугаар морьт хороонд алба хаасан хүмүүс айгаад тэр хороонд алба хааснаа хав дарж гай ч үгүй гавъяа ч үгүй үлджээ. Энэ тухай баримт материал ч олдохоо больсон гэнэ. Үүний араас нэлээд анхаарал тавин хөөцөлдсөн хүн бол Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний ажилтан, доктор Д.Гомбосүрэн гуай. Тэрээр хожим хойно Оросын архивын материалууд дээр ажиллаж байх үедээ үйл явдал хэрхэн өрнөсөн тухай үнэн баримтыг үзээд хөрсөнд нойрссон алдартнууддаа харуусан энэлж байсан тухай өөрөө ярьсан байдаг юм билээ. Халхын голын байлдаанд өдөрт дунджаар 580-600 хүн амь үрэгдэж байсан бөгөөд бүрэн бус мэдээгээр нийт 130 гаруй мянган хүн амь насаа алджээ. Түүхт ялалтын 65 жилийн ойд зориулан хийлгэсэн хэвлэлийн бага хуралд оролцсон судлаач эрдэмтэд энэхүү баримтыг сая анх удаа дурдсан юм. Дайнд оролцогч талуудын гаргасан хохирлын талаарх тоо баримт зөрчилтэй байдаг ч манай судлаачдын дэвшүүлж байгаа дээрх тоо үнэнд нэлээд ойртсон хэмээн ахмад дайчид нотолж байгаа юм. Япон улсын зүгээс манай улсыг өдөөн хатгаж эхэлсэн 1935 оноос хойшх 10 жилийн хугацаанд тухайн үеийн ханшаар 321 сая төгрөгийг хожим нь манай улс Японоос нэхэмжилж байжээ. Халхын голын байлдааны ялалтын ойг 1959 оноос хойш тэгш тоотой жилүүдэд тэмдэглэж ирсэн. 1980-аад оны дунд үе хүртэл Монгол-Зөвлөлтийн ард түмний найрамдлыг бэхжүүлэх хүрээнд тэмдэглэдэг байв. Орос улсад өөрчлөн байгуулалт, ил тод байдал, ардчилал эхэлснээр зөвхөн Монгол Орос хоёр улсын хэмжээнд бус уг байлдаанд оролцсон улс орнууд тэмдэглэх болжээ. 1989 оноос хойш Орос, Япон улсад тус бүр нэг, манай улсад хоёр удаа Халхын голын ялалтын ойг тэмдэглэж, гурван орны түүхч эрдэмтэд, төлөөлөгчид оролцсон эрдэм шинжилгээний хурал хийлгэсэн байна.

8 comments:

Anonymous said...

Халхын голын дайн уу?
Халхын голын хэрэг явдал уу?
Халхын голын тулгаралт уу?
Халхын голын зэвсэгт мөргөлдөөн үү?

Энэ дээр маргаатай байдаг өөөр өөрөөр бичээд байдаг гэнэ тогтоснуу цаадууул чинь

Anonymous said...

Гамп-т: Халхын голын дайн зөвхөн Халхын голын дайн байгаагүй юм. Хайртан бүхнээ дайнд алдсан Хамаг монголын дайн байсан юм гсн. Би хэлээгүй, Сүрэнжав гуай л хэлсэн байна лээ шүү /хэ хэ/. Би харин сонссон дуулснаа л бусдад дуулгаж явдаг хүн. Хамгийн анх сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа

ganga said...

Халхын голын дайнд ар өвөр монголын ахан дүүсийн амь насыг япон орос хоёр ард зогсож байгаад байгаад алдуулсан юм. Өвөр монголыг өөрөөр хэлбэл Манжуурыг 1933 онд японууд эзлээд, монголыг монголынх нь эсрэг араас нь жад хатгаад, духанд нь буу тулгаад хөдөлгөсөн дөө. Монгол цэргийн Манжуурын хороог бас монгол хүн удирдаж, агаар руу буу тавиад нуувчиндаа хэвтэж байсан гэнэ билээ.

Arsun said...

Hurdan buu agssan
Hilchin busgui yu getel tanil tsarai baih chini.

Mana uul manaih baisaan, Dawst uul ch manaih baisan.

Билгээ said...

энэ тээд 7-нд юмуу, 9-нд юмуу? өнөөдөр өдөр парад марад явна гээл байх шиг байсышд

david santos said...

Удача и хороший день. Я любил эту регистрацию.

Anonymous said...

Занданхүү сайн уу. Тээр жил Сүхбаатар афмгаас машинтай аялж явлаа шүү дээ. Санаж байна уу?

Baatarkhuu said...

Ene tuhai kino hiih gej bna lee Aytaihan zuv talaas ni hiigeeseedeee.