Saturday, October 4, 2008

Хөгийн юм бодогдоод… хэ хэ хэ

Үгс… Үсийн тухай би бодож үзлээ. Яагаад бид хоорондоо мөөрөх мэт /үхэр биднийг ярихыг хараад магадгүй ингэж боддог байх/ дуу авиа гаргаад, хүн болж, хэл авиа нь адгуусныхаас арай зүгширсэндээ иймэрхүү нэг сонин хөг аялгуу гаргаж чадаад, хамгийн гайхалтай нь ойлголцоод байдаг нь үнэхээр сонин юм шүү. Гэхдээ л энэ ойлголцоод гэдэг үг арай л явцуу хүрээнийх л дээ. Ойлголцох гэж ер нь юу юм бэ? Бид бүрэн гүйцэд ойлголцож чаддаг уу? Үүнд хэл ярианы гүйцэтгэх үүрэг хэдэн хувийг нь хангадаг бол? Гэтэл бодлоороо яагаад ярихаас илүүтэй ойлголцож чадахгүй байна вэ. Бодол санаа гэдэг уг нь хэл ярианаас хичнээн мянган хувь илүү сайн эд шүү дээ. Компьютероор л харьцуулахад бодол санаа ямар хурд сайтай, бас агуу хүчин чадалтай билээ дээ. Гэтэл хүн төрөлхтөн хэл яриатай болсондоо хичнээн сэтгэл хангалуун байдаг гээч. Ядахдаа нэгдмэл нэг хэл ч үгүй, үндэстэн хэмээн нэрлээд байгаа шар, цагаан, хар, бор тэдгээр хүмүүс бүгдээрээ нэг авиагаар ойлголцчих ч түвшинд биш байж шүү. Нээрээ сонин байгаа биз. Ажилгүй сууж байхад санаанд хөгийн хөгийн юм их орж ирэх юм даа… хэ хэ хэ

10 comments:

БумЭрдэнэ said...

Заримдаа их хөгийн бодогдох нь би. Би хааяа шал өөр дууны аяаар өөр дууд дуулдаг гэж байгаа. Солгой хоолойтой хүнд их аятайхан байдаг юм. Уран зохиолын багийн буланд ороодж ямар хэсгийг ажиллуулахаа мэдэгдвэл их сайн байна баярлалаа

Segsger said...

Bayarlalaa Bum aa. Bi bas solgoi hooloitoi shd. Yostoi l jinhene muurdug hun... he he he.

erhtsas said...

Хэ хэ хэ... гэхдээ хааяа хүмүүс дуугаа чангаруулан хэрэлдэх нь яг л хуцаж байгаа нохой шиг муухай санагддаг үе байдаг шүү, харин нохойд тэр нь яаж сонсогддог бол???

arsun said...

Bi bur arhirdag geech hehe.

Segsger said...

Erhtsas-t

...Nohoi n tedniig yostoi neg hutsaj bna daa gej boddog baih.

Arsun-d

Araatny haan ch argagui tuushtai zagnah yumaa

Тоонто said...

Мэндээ... Сэгсгөөр тарган тавтай тавлаг тарвалзаж байна уу...хэхэ

Jigee said...

Улих бас уйлах сайхан

Хөхөө said...

Ойрдоо таарсангүй, орсонгүй.
Сонин юу вайна?

XCuluun said...

хэхэ 2лаа их ойролцоо юм байна заримдаа хөгшин нь бас их сонин сонин юм боддымаа хэхэ бодхоор инээд хүрээд байхын. найзынхаа блогоор зочилж байгаарай урьж байна

4515 said...

Гоё гоё би ганцаараа солгойм биш байна. Би анх хотод орж ирээд энэ микронуудынх нь дуг ойлгодоггүй байсан шд...