Monday, December 22, 2008

Мартагдлын цаанаас...


Танил бүрхэг өвлийн өдөр хэн ч над руу цас шидсэнгүй
Хацар норгоод газарт бутрах тийм л энхрийллийг би хүссэн
Хавар цагийн зөөлөн гуниг дотоод сэтгэлд минь өлгийтэй хэвээр
Хариг он тооллын гүнд булшлагднам, Цасан шуурга исгэрнэ
Өө, одоо надад инээмсгэлэл зохихгүй, цас шидэх хэрэггүй
Өсөж торнисон гэрийн дулаан миний улиралд хайрагдчихсан
Өвөл минь би чиний цас, хунгарласан гунигийг минь хөлдөө
Өөдөөс нь алхаж, исгэрэх дуунд чинь шууръя. Цагаахан даль цэцэг шиг хүсэл алга болжээ...

3 comments:

altai mountains said...

udaxgui xavar bolnoo ... :-)

Sienna said...

Чи минь нэг л хүнд дурлачихаад л, нууцхан гунигтай алхаад яваа юм аа даа. Гэгэлгэн хайрын шүлэг бичээд л. Эзэн нь хэн юм бол :)

Erhtsas said...

Үгүй ээ сэтгэл чинь инээхийг бас тэр нэгэн хайрцагт амьдралаас салахыг хүсэхгүй байгаа. Сэтгэл чинь чөлөөлөгдөх юм бол, цас шидэх хүнгүй ч дээрээс бууж ирэх тэр л цасанд баярлан инээх л болно. Хамгийн гол нь сэтгэл шүү дээ.