Sunday, July 19, 2009

Шаргал замын эхэнд хөл минь бодлогошроод


Шаналсан дуугаа надад үлдээгээд
Цаг хугацаа нисэн одлоо
Шаргал замын эхэнд хөл минь бодлогошроод Өчигдрийн дурсамжаар зүрхээ ирлэлээ
Дурлал хайрын үгс одоо
Хуучин номын завсарт үлдэнэ
Гал дөлтэй агшинг үлээж

Ганц амьдрах хүслээ орхино

Одоо над руу зориглон ирэх
Он цаг янаг минь болоход
Шаналсан дуугаа надад үлдээсэн

Цаг хугацааг дуулах болно

15 comments:

OLDOSHAKSLI said...

tEGEED HEN NEGEN ARD IREH SHIG
uYE UYEHEN ERGEJ HARNA.

OLDOSHAKSLI said...

tEGEED HEN NEGEN ARD IREH SHIG
uYE UYEHEN ERGEJ HARNA.

OLDOSHAKSLI said...

tEGEED HEN NEGEN ARD IREH SHIG
uYE UYEHEN ERGEJ HARNA.

Tagtaa said...

saihan shuleg baina...

Сэгсгэр said...

Хаксли-д: хэхэ, эргээд харвал эргээд алхчихаж магадгүй эмзэг дээр нь тэгж яахнуу хөөрхийг. Гүрийгээдайгаа гэжуга кккк

Тагтаа-д: Баярлалаа. Аль эртний юм доо. Тэхдээ л хуучин өвчин шинэхэн сэдрэх нь хэвээрээ. Нас намбаа мартсан зус шүү ккк

ЗОРИГТ8 said...

Хуучин өвчин шинэхэн сэдрэх...ааая...

Сэгсгэр said...

Харин тэхх. ккк

uiten said...

сайн уу эгч минь? Цаг хугацааны амраг байх юутай уйтайв? Гэвч цорын ганц үнэнч амраг тэр л билээ. Тэр л... Нулимс надад өгчихөөд буцаагаад тэр арчдаг. Бусад амраг харин бүр мөсөн оддог билээ. Үүрдийн тэмцэл, үүрдийн эвлэрэл болсон амраг минь- цаг хугацаа

Сэгсгэр said...

Үйтэн дүүгийн хүйтэн мэдрэмжинд бүлээцэв. Хөөе хайрт дүү мээн, Эмили Дикинсоны нэг мөр байдийн:

Би хэн ч биш
Чи бас хэн ч биш
Чишш, хүмүүс сонсчихно шүү...

Ертөнцөд хэн нэгэн байна гэдэг хичнээн уйтгартай... /гэдэг шиг санагдаж байна/

uiten said...

Ертөнцөд хэн нэгэн байХ уйтгартай болохоор л , энэ бараг туйлын гэмээр үнэн болохоор аль эртний хуучин гуниг дандаа шинэхэн мэт сэдэрч байдаг биз

bolor7erdene said...

Нас явах тусам ухаан бүхий л зүйлийн өмнө бууж өгөх шиг санагдана. Миний онгод дуусч байгаа бололтой. Өчигдөрхөн чихээ таглан зугтдаг байсан уртын дуугаа сонсоод уйлж байх юм. Үглэж янших нь төвөгтэй эцэг эхийн хэлэхээс үнэтэй зөвлөгөө өнөөдөр алга болсон мэт санагдана. Миний гэсэн юм бүхэндээ яасан их татагдана вэ? Нас богиносож байгаа бололтой. Амьдралдаа огтхон ч уулзаж байгаагүй Дагвадоржийг хараад л самсаа шархирч байна. Би галзуурч байгаа байх аа, хэхэхэ

Jagaa said...

Дахиал гоё гоё шүлэг бичээрэй амжилт.

hooligan said...

Зориглон ирэх он цаг нь
Зол баярын дуу үлдээх болтугай

Сэгсгэр said...

Хулигаан-д: Ерөөлөөр болог

Жагаа-д: Баярлалаа

Болор-Эрдэнэ-д: Хамт галзууръя. Би бас яг тийм болчоод байгаа. Ашгүй ханьтай боллоо /алгаа ташив/

Үйтэн-д: Шинэхэн шархаа зориуд хөндөх хүсэлтэй хачин улс шүү бидэн

Mr.Dayarga said...

Чадвалаг юмаа