Monday, August 24, 2009

Тост-2


Инээж уйлах бүхэндээ ганцаараа байсны төлөө
Ирэх өдрүүдийг тосохдоо алгаа дэлгэдгийн төлөө
Ийм сайхан ертөнцөд олуулаа ирсний төлөө
Итгэж найдах анд дандаа олддогийн төлөө
Зүрх өвдөн шаналдаг ч зүгширч эдгэдгийн төлөө
Зүүдэндээ энэлж хэрсүүждэг ч сэрж баярдагийн төлөө
Бие биенээ харж амьд явдгийн төлөө
Биелшгүйд үргэлж тэмүүлж дундарч дүүрдгийн төлөө...

14 comments:

The nothing man said...

Цээжилчихмээр шүлэг байна даа.

hooligan said...

...Сэгсгэрийн хэлхсэн үгсийг
Сэргэлэнтэж цээжилж авснаа
Сэржим болгон өргөж
Сэтгэлийн гүнээс.......би та нартаа хайртай шүү(уйлкаадчжаагаамшиг байдлаар)......гүт гүт(огцом хөдөлгөөнөөр хөнтрөв)

Сэгсгэр said...

Aquilegia-д: хэхэ, Цээжил л дээ хө

Хулигаан-д: Ерөөл нь ёроолдоо байсийн байна л даа ккккк

ЗОРИГТ8 said...

Cheers...Тулгая...

A.Амарсайхан said...

Тостыг нь уншчихлаа. Архийг нь хэзээ уулгах гээд байна аа?

uiten said...

Хундаганы үг данда аөөдрөг сайхан байхымдаа -Р Ашгүй та ирж шүлэг орууллаа.

Сэгсгэр said...

Зоригт-д: За тулгая даа Зоригоо мэээн

Ахин дахин уулзаж учрахын төлөө
Амьд яваа хоног өдрүүдийн төлөө...

Амарсайхан-д: Хүрч ирээд хүрт ээ хө. Хөвсгөлийн нэрмэлд хөвж живж яваад ирлээ. Дугараамнээ ширгээгүйл даа

Үйтэн-д: Живэлгүй ирчээд жишимгүй сууж байна даа. Дүү сайн уу? Ороод гарсанд олзуурхан гялайв

Оогий said...

Ийм сайхан шүлэг бичсэний төлөө танд ганц сайхан хундагыг өргөөөөнөөө

Сэгсгэр said...

Баярлалаа Оогий, Хол газрын юм гэсэндээ тасхийж байна шүү

Anonymous said...

Бодол бодол хөвөрдгийн төлөө
Блогт чинь зочилж жаргадгийн төлөө

uiten said...

Сайхан хүмүүнтэй сайхан яриагаар даруулаад сайхан ууж суухымсан. кк. Дүү нь сайн сайн.

сэгсгэр said...

Анон-д: Их баярлалаа. Орж гарч байгаарай хө

Үйтэн-д: Чи шүү.

oldoshaksli said...

... bi namriig darsnii darsnii aagaar tusuulmui.

Сэгсгэр said...

Хаксли-д: Нуугисан улаан дарс, хүрэн сэтгэл... хэхэхэ