Санааны улирал булангийн тэртээд одож
Шаналсан лааны дэргэд бүрхэг хэвээр үлдлээ
Савлаж ганхсан хаалгаар гарч гүймээр хүслэн минь
Гавлаж хорьсон мэт юунд надтай ханьсана вэ
Амтат хархан нүд аньж хөшөөд анирласан
Айхаа мэдэхгүй зүрх харсаар байтал халирсан
Цас хаялах шиг амраг минь цуг инээхээ больсон
Цаг үүрд гунигтай булангийн тэртээх намар минь
11 comments:
Гунигийн улирал ирсэнийх ажээ.
Булангийн тэртээх намар...Сайн шүлэг байна, маш их таалагдлаа.
Сэтгэл гэгэлзчихлээ.
Сандлын оронд зөөлөн буйдан байсан бол шүлэгтэйгээ зохицох байсан ч юм уу?
harin namar bolj baina daa...
Ямар сэтгэл хөдөлгөм шүлэг вэ..цээжилнээ ер нь...
Санааны улирал булгийн тэртээд одож..
цааш нь юу гэлээ...цээжлийшүү
Серенада-д: Гунигийн улирал уу, улирлын гуниг уу?
Амарсайхан-д: Зөөлөн буйдантай шоронгийн өрөө юу?
Тагтаа-д: Намар...
Зоригт-д: Сэтгэл хөдөлгөм биш хөшөөм эд дээ. Хөшүүн юманд хөдлөөд байдаг нь ямар учиртай юм бэ?
Цаг үүрд гунигтай булангийн тэртээх намар минь.............................. энэ ямар гоё төгсгөл вэ...
¯¿ðäèéí íàìàð ìýò ñýòãýëèéíõýý òóõàé, íàìðààð äýðãýä áàõé õýí íýãýíä ÿðèõñàí...
үүрдийн намар мэт сэтгэлийнхээ тухай намраар дэргэд минь байх хэн нэгэнд ярихсан....
Aquilegia-д: Зочилсонд баярлалаа.
Булангийн тэртээх намрын
Бутарсан сэтгэл үрэгдэхэд
Буцаж эгэх нутаггүй
Эвий сэтгэл өнчин...
Үйтэн-д: Намрын дэргэд намрын тухай...
ovoolson navchin deer chutgur shig tongochih saihan shuu.
Хаксли-д: Хэхэ, солиотой гоё хэлсэн шүү
Post a Comment