Гайхмаар сайхан юм юу ч үгүй
Ганирсан зэлүүд үдшээр нэгэн совин төрнөм
Баяр баясгалант сүүлчийн дуу авиа
Бахардан унахыг сонсох шиг автнам
Энэ магадгүй, миний хайрын оршуулгын
Эмгэнэлт хөгжим дуурсаж дуусаагүй намар байх
Этгээд гуниг яг л навчны араас гашуудсан шиг
Эргэлзэлгүй намайг дагуулж одсон
булангийн тэртээх намар байх
24 comments:
САЙХАН ЮМАА
Зоригт-д: Ямар сайн байхав дээ. Гэсэнч баярлалаа хэхэхэ
Үүлсийн цуваа хаа нэгтээ яараад эхлэхээр
Үгээ хадгалж чадахгүй навчтай шивнэлдээд
Өвлийг нүцгэрч угтах моддыг хараад
Өөрийн хүрмээ тайлаад нөмрүүлмээр.
Идо-д: Зочилсонд их баярлалаа. Чиний блогт чимээ гаргахаас ч айдаг шүү. Гайхмаар анир гүм мөртөө ёроолдоо шуургатай. Тэр шуурга нь тэсгэл алдам дуу чимээтэй
Uchigdriin huurai huiten gunig, huurai agsamnaldaa shartjee duu n... Surhii honduur shartalt bnaa.
Hichneen gunij, shanaldag ch tanii heldgeer
Мөнх бусын өмнө хайрлахгүй яаж амьдрах вэ gee
l ahin hain ter amtat zoviur ruu temuuleh yumdaa
Энэ магадгүй, миний хайрын оршуулгын
Эмгэнэлт хөгжим дуурсаж дуусаагүй намар байх
-tiim l bh, margah yumgui ee tiim l bh
Пээ лаг лаг шүлэгчид танайхаар орсон байна шүү. Зочдын дэргэд би чимээгүй л гараад явахаас ккк
Үйтэн-д:
Санаа амгалан өдрүүдийн цорын ганц гоёл минь
Санагдах мартагдахын зуурт зуур хономгүй орчлон шүү дээ
...Би зуныг оршуулчихаад гунигаа шатаачихсан...
Aquilegia-д: Зочдоос сүрдээд хэлээ залгиад байгаа тэр хүүхдэд исгэлэн юм балгуул.
Намар гэхээр хүн бүхэнд нэг уйтгар байдгийн болов уу. Бусад улирлаас илүүтэй намар болохоор л дурсах юм ихтэй байдаг юм миний хувьд. Жаахан гунигтай боловс аз жаргалтай байдгиймоо.
Намрыг аргадсан үгс
Хөлийн тавхайд навчис ёолох
Яг ийм л намрын энэ өдрүүдэд зүүдээ би манадаг.
Сүүдэр бүдгэрсэн тэр зүгт сүү өргөж зүүдээ би манадаг
Нимгэн хүрэмэнд жихүүцэж шаналдаг
Яг ийм л намрын энэ өдрүүдэд зүүдээ би манадаг.
Сүүдэр бүдгэрсэн тэр зүгт сүү өргөж зүүдээ би манадаг
Яг ийм л 13 намрыг угтаж
Яг ийм л 13 намрыг үдэхдээ
Эргээд ирнээ гэсэн үгийг тань горьдлого болгож зүүдээ манадаг
Намар чи жаахан саатаач
Сүүдэр бүдгэрсэн тэр зүгт өтгөн шугуй буй болохоор
Намар чиний 3хан сард
Эргэн ирж амжихгүй болохоор
Намар чи жаахан саатаач
Нэээх гоё моё шүлэг бишээ. Зүгээр бодогдсон юмаа л буулгачихдаг юм
Таныг блог руу орж ирэхээр л сүүл толгой холбомоор санагдаад явчихын байна ш дээ.
Уван цуван ямар олон сэтгэгдэл биччихвээээ
Оогий-д: Уван цуван бичсэн сэтгэгдэл бүхэнд чинь баярлалаа
Уйлгар намрыг аргадсан шүлгэнд бас уярлаа
Har navch
Ulaan uulsiin
Oron
Sur huchin
Tuguldur
Hotiin
Namar.
Хаксли-д: Сүртэй байгаа юм байна даа хэхэхэ
bayarlalaa, uneheer yaruu yumaa
Баярлалаа Лили
Àõèàä ë àÿëàæ ÿâíà óó? îðîí õîòäîî òîãòîí ñóóæ õàéðëàà÷ äýý êêê
oh arzaij burzaij. Ahiad l aylaj yavna uu Oron hotdoo togtoj hairlaach gsii kk
saihan saihan tun saihan!!!
Хоёр хүн-д: Гоё оо гоё. Яадий яадий тэ ккккк
Үйтэн-д: Ирээд л яваад л. Яваад л ирээд л байж байна дөө. Өнөөдөр Говь-Алтай руу явлаа. Сайн сууж байгаарай
Намайг авахаар намар ирлээ Үзэсгэлэнт сайхан намар ирлээ
Зөөлөн бороотой ирлээ
"Явья аа, чиний ээлж ирлээ" гэлээ
Надруу зальтай мишээх юм аа
Цонхоор орж ирдэг сонин зочин юм Гараас минь зөөлөн барих юм.
"Салах ёс хийсэн үү? тэгвэл одоо явъя аа"
Намарт би учраа хэллээ
"Цаг минь болсныг би мэдсэнгүй
Цайгаа ууж амжсангүй
Энэ дуугаа дуусгаж чадсангүй"
ХАриуд нь зальтай мишээх юм
"Чамайг хүлээх зав надад алгаа
Би бол ердөө л чиний цаг хугацаа
Дууг чинь харин би дуусгаж чаднааа..."
/Madness - Зочин/
http://www.youtube.com/watch?v=4WnwNcfg3Qw&feature=player_embedded#t=70
ганирсан зэлүүд үдшүүдэд гайхмаар юм ер нь хэзээ л байлаа даа :санаа алдах:
Сайн байна уу. Танд энэ өдрийн мэндийг хүргэж Монгол улсад Мэдээлэл шуудан харилцааны салбар үүсэж хөгжсөний 88 жилийн ойд зориулан Мэдээллийн технологийн үндэсний парк, Монголын Блогчдын Холбоо, Монки.мн сайт хамтран насанд хүрэгчдийн дунд зохион байгуулж буй блог нийтлэл богино өгүүллэгийн уралдаанд оролцохыг урьж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.monkey.mn/news/208/read эндээс уншина уу.
Post a Comment