Зандаа минь тайван бай гэж явуулын бурхан хэлчихээд
Би өөрийгөө уучилж чадахгүй тийм хачин цаг хугацаанд
Биелсэн зөн минь дэндүү өчүүхэн санагдахадАмьдрал агуу гэх хэн нэгний хийрхэл
Аль эртний хуучирсан дурсамж мэт бодогдоход
Өмнө минь зогсоо ялдам, ядуухан амраг минь
Өөр нэгний тухай ер бусыг төсөөлөхөд
Хундаган дахь дарс зүрхний ховдолд нуурлаж
Хуурайхан энхрийллээр нулимсыг минь арчихад
Зандаа минь тайван бай гэж явуулын бурхан хэлчихээдЗам мөрөө хайн хаа нэг тийш одоход…
7 comments:
Тэгээл явчихсан даа тэр минь гээч...
өөрийгөө уучлах хамгийн хэцүү нь шүү нээрээ. бас тэр хуурай энхрийлэл, хуурай болохоор хөндий, энхрийлэл болохоор яаж ч боломгүй юм шиг.
hehe bayarlalaa 2-oo
Би гэдэг хүн хэзээ яруу найраг ойлгодог болхын болдоо хөөрхий
ховдол гэдэг үг нэг тийм нарийхан гуу жалгархуу зүйл шиг санагдаад. тийм нарийнхан зүйлийн дунд нуурлана гэхээр.... горхилох ч юм уу, мөрөн болох цутгах ч юм уу тийм байж л болох юм шиг санагдаад... уулын усан судгаан дагаад үеолэх шиг тийм дүр зурган л нүдэнд буугад байна л даа.
Тэсэхсэн гэсэн тэвчээрийн тэсэшгүйд
Тэмүүллийнхээ хэврэгийг ухаарах....
Таны энэ шүлгэрхүү мэдрэмж саяхны нэг шөнө айхтар хүчтэй зовоосон. өНөөх яруу найраг шиг өдөр яруу бусаар төгсөхөд шүү дээ. Тийм сайхан өдөр тэгж төгссөнийг бичих ч эрхгүй санагдаад л...
би бурхан байдагт итгэдэггүй. хэрвээ бурхан явуулын байдаг юм бол бүүр ч итгэхээ байлаа :р
Post a Comment