Америкт суугаа Бум-Эрдэнийн өгүүллэгүүдийг түүний блогоос уншдаг л байлаа. Монголоо санагалзсан, хүн сэтгэл ханхийсэн сайхан л өгүүллэгүүд. Харин би гэж этгээд нөхөр танил ертөнцийн үнэр танараас илүүтэй, өөрөө “харь гаригийн” хэмээн нэрлэдэг тийм л палхийлгэсэн гаж содон юманд дуртай, тэрхүү үнэрт нь мансуурч мангуурч, заримдаа ухаан балартан падхийтэл унаад сэргэж сэхээрэлгүй хэдэн цагаар ч хамаагүй “ертөнцөөс тасрах” дуртай. За тэр ч яахав.
...Нэг л өдөр Бум ах эх орондоо ирж мессенжэрээр hi, bye-тай байдаг бидний хэдэн нөхөд царай бараагаа харан уулзацгаах юм боллоо. Яагаад ч юм, бодлогоширонгуй, ухаалаг төлөв яриа хөөрөөтэй, дотоод харцаараа нэвт сүлбэсэн, түүнийгээ нуун зөөлхөн инээвхийлсэн нөхөр байх юм бодож байлаа. Өгүүллэгүүдийг нь уншжээ суухад л тийм дүр зураг буугаад байдаг юм. Гэтэл санаснаас ихээ өөр, жоготой инээж хүн явуулсан, эрээ бараагүй эршүүдхэн эр зантай, амьдралын торгомсог утсыг сэм хөвөрдөхөөс илүүтэй алга ширүүн хорвоотой үзэлцэж явсан шинжтэй, бардам, тийн атлаа жигтэйхэн эгэл, манайхны ярьдгаар ёстой л нөгөө гүдэс шударга нөхөр байсан нь сонин.
Бум ах саяхан номоо гаргасан. Анхны биш гурав дахь ном нь. Өмнө нь “Сэмэрч үл барагдана”, “Америкт зорчсон Жийжээ” хэмээх хоёр номоо хэдийнэ уншигчдынхаа гар дээр чулуудчихсан. Саяын амралтын хоёр өдөр “61 ах”-тай өнжлөө. Ёох, сэтгэл гэдэг эрхтэнээ мартаж удчихаад байхад гэнэтхэн хаалга тогшоод вакцин, үгүй ээ биш, витамин тарихаар ороод иржээ “61 ах”.
Хөвсөлзөөд, тэгснээ сэмрээд, дараа нь нэг их баярлаад, хундага юм татчихмаар ч болоод, за мэдэхгүй ойрд оргиогүйгээрээ оргиод, цээжин дээр нэг зөөлхөн юм дарчихаад... сонин л боллоо дог. Энэхэн үес "скафандртай нисгэгч"-ээс илүүтэй дээлтэй монголдоо хайр ч хүрэх шиг хэхэ. Юутай ч Бум-Эрдэнийг “таньдаг” боллоо. “Нөхөрлөл”-өө нандигнана аа.
10 comments:
Би бас энэ номыг олоод авчихлаа. Тэхдээ дэлгүүрээс биш хэхэ.
Уншаад эхэлцэн. дажгүй санагдаж байнөө.
олж умашхиймсаан, номундалайд ирдэггүй юм байх даа...
Hehehe Dendev Saaral 2-too bayarlalaa.
olj avahaas
Шударга шулуун хүн байлээ... Уулзсан
Аахаа Бум-Эрдэнэ ах тийм хүн байсийм бий вий.. би нэг л тийм зөөлөн "нуугисан" хүн бдаг бх гэж төсөөлдөг штэ
аахаа, уулзана аа.
Ирсэн гэж дам сонссон.
Нэг өдөр уулзах байхаа.
MNG-doo irjee
Post a Comment