
Монголын анхны хувийн чөлөөт телевиз гэдгээрээ ихэд бахархан нэрийн рекламаа гэрийн хойморт минь дуурсгадаг 25-р суваг телевиз эвийн хоёр загасыг хувийн юм шиг буруу “наадуулсаар” удлаа. 25-ын тоог холбон хийсэн логоныхоо дунд төрийн соёмбоны толгойг хавчуулмар болохдоо загасыг нь нар буруу “наадуулсан” нь хувийн чөлөөт гэдэг утгаа хуульчилж байгаагийнх уу, аль эсвэл алмай болгоомжгүйнх үү?

Монголын ард түмний эрх чөлөө, Монгол төрийн тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг болсон Соёмбоны:
-Гал нь мандан бадрах хөгжихийн бэлгэдэл.
-Дөлний гурван хәл нь ард тvмний өнгөрсөн, одоо, ирээдvйн хөгжил цэцэглэлтийг бэлгэддэг
-Дөлний доор байрлах нар, cap нь мөнх тэнгэрийг төлөелсөн батжин мөнхрөхийн бэлгэдэл. Дөл, нар, cap нийлээд Монгол улс vvрд мандан бадрахыг төлөөлнө,
-Гурвалжин дvрс нь жад сумны гилбэрийг дvрсэлсэн бөгөөд vзvvр нь доош чиглэсэн нь дайсныг дарах гэсэн далд утгатай
-Тэгш өнцөгт дvрс тэмдэгт нь хуягийн ялтсыг дvрсэлсэн. Шулуун шударга, бөх бат журамтай гэсэн утга илэрхийлдэг.
-Арга билгийн хоёр загас нь өдөр шөнийн цагт нүдээ аньдаггvй, vр мөн ихтэй амьтан хэмээн сонор соргог, өнөр өтгөн байхыг бэлгэддэг.
-Соёмбын хажуу талын босоо дөрвөлжин тэмдэгтээр хэрмийг дvрсэлдэг бөгөөд Монголын ард тvмэн эв нэгдэлтэй, төмөр хэрмээс ч бат бөх гэсэн утга санааг хадгалдаг ажээ.
9 comments:
өө тиймүү... анзаарч байгаагүйм байна... тэднүүс нь хурдан мэдээд загасаа аятайхан зөв наадуулаад явчуул тэй хихи
тэнэгт хууль үйлчилкүү гэгчээр... тэгээл байжил байг...
чухал юм олж харсан байна шүү.
Өөр л юм бодлоо.
yaj zuv naaduulahiig biechlen ochij zaaj ugnu bgaa :p
sain anzaarsan bn shuu. hehe
neeree l tiim beelee
Zandaa hairaa... chi mini yanz buriin "naadgai"-g kee mon sain sudaljee. Tusd ih ert orsonii shinj gehuu? eniig chin...
Загас наадуулах бүү хэл цаад Алтайгийн чинь ухаан самуурчихсан юм яриад байгаа. МҮОНТ-ийг тарааж, оронд 25 сувгийг цацна л гээд байгаа ш дээ.
Алтай гишүүн
Алгүй гишүүн болсон байна лээ
Ицми: Харин тэхх. аятайхан наадуулчуул уул нь харахад ч аштай юу
Зоригт: за тийм дээ, маньд юуны хамаа хаданд юуны чимээ
Баясаа: Загас наадуулахыг бол зантай харна шүү дээ. Бусаддаа ч сохор оо сохор
Арсун: Яг юу бодсийн айн ккк
Даавуу: Загас наадуулахыг зааж өгнө, дуудлагаар гээд зар өгчих үү мань
Уламаа: Юуглээж л хүн гүтгэж байхийн хихи
Сүүгий: Тусад орсон ороогүйг мэн шалгах гээд л байгаамаа даа. Та ч тээд нэхх хүний тусламжгүйгээр энийг хийчих чадвартай хүн дээ тэ
Амараа: Алтай гишүүний юуг Амараа шалгажээ дээ тэ. Гүүүээ мөн гооомо юм болж дээ харин ч нэг
Post a Comment