Wednesday, May 18, 2011

“Монхор үрээсээ салах хэцүү ч Монголоосоо салаагүй цагт болно хө”

Ардын дуу “Ай Нанаа”-г хүмүүс янаг амрагийн дуу гэж ойлгох нь элбэг. Харин энэ дуу хүүгээ алдсан эцэг хүний гуниг харууслаас төрсөн дуу ажээ. “Ай Нанаа”-г үндэсний эрх чөлөөний төлөө тэмцэгч Чин ван Ханддорж зохион дуулсан байна. Ханддорж язгууртан гэр бүлд төрж өссөн бөгөөд орос, хятад, манж хэл бичигт гаргууд нэгэн байжээ. Монголд тариа тарих, алт олборлох зарлигийг зөрчдөг Чин ван Ханддорж 13-р Далай ламыг өргөөндөө өвөлжүүлсэн нь Манжийн хааны дургүйцлийг улам бадраажээ. Ханддоржийн хүү Данзанжамцыг Баруун зууд ном үзэхээр явах замд нь “Хааны ордны ёс алдсан” гэдэг шалтгаанаар манжууд Бээжинд зэрлэгээр цаазалж толгойг нь цар тавган дээр тавин хадгаар бүтээж аавд нь барьсан нь түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Энэхүү доромжлол басамжлалын хариуд тэрээр толгойн гудайн өвдөг сөгдөлгүй “Монхор үрээсээ хагацах хэцүү ч Монголоосоо салаагүй цагт болно хө” гээд “Манж Хятадын маалинга шаахайн ул, марал илжигний туурайг Хаалган даваа давуулж Ар ханхын нутагт хэрхэвч гишгүүлэхгүй” хэмээн тангараг тавьж хүүгийнхээ толгойг ганзагалан эх нутагтаа ирсэн байдаг. Чин ван Ханддорж нутагтаа ирээд эмгэнэлд автсан сэтгэлээ

Зүүн уулын зэрэглээ байна аа, ай Нанаа минь ээ

Зүглээд очсон чинь үгүй л байна аа хө

Зүүд нойрон дундуу хоёулаа байна аа, ай Нанаа минь ээ

Зүүдлээд сэрсэн чинь ганцаараа байна аа хө

Урд уулын зэрэглээ байнаа, ай Нанаа минь ээ

Угтаад очсон чинь үгүй л байна аа хө

Унтах нойрондоо хоёулаа байна аа, ай Нанаа минь ээ

Унтаад сэрсэн чинь ганцаараа байна аа хө... гэж дуулжээ. Чин ван Ханддорж хүүгээ “Нанаа” хэмээн өхөөрдөн дуулдаг байжээ. Энэ жил Үндэсний хувьсгалын 100 жилийн ойд зориулан Улаанбаатар чуулгын хамт олон энэ эмгэнэлт түүх харууслын дуугаар хөгжимт драмын жүжиг тавихаар бэлдэж байгаа ажээ

/Жич: http://www.touristinfocenter.mn сайтан дээр ийм нэгэн түүх байсныг олж блогтоо сийрүүлэв/

24 comments:

Arsun said...

Чин вангийн дуу гэж мэдсэнгүй. Харуусалтай түүх байна.

Ìýðãýíä áóóñàí ÷îíî said...

Jinhene ekh oronch hun iim l baidag baikh

Сэгсгэр said...

Арсунд: Сэтгэл сэмлэж өр өвтгөсөн түүх дээ хөөрхий. Өвөг дээсийнхээ гуниг харууслаар томж, шүдээ зууж нүдээ чилээж бидэнд үлдээсэн эх нутаг дээр минь шаахайны мөр шавхай татуулах вий гэхээс шандуурах юм даа

Сэгсгэр said...

Мэргэнд буусан чоно: Эх орончийг эх орон нь төрүүлдэг гэдэг дээ. Миний Монголын заяа өндөр дөө. Жх орон минь бадартугай

Б.Баясгалан said...

13-р Далай лам Монголд ирэхэд хамгийн их хөл болж угтсан нь Ханддорж ван байсан гэдэг. Гэтэл Ламын амбан хэмээгч Манжийн сайд дагалдаж явсан төвдүүдээс нь нилээд хэдийг өөртөө урвуулж, их шан харамж өгөөд багшийнхаа хоолонд хор холихыг ятгаж л дээ. Төвдүүд ч энэ дагуу хийж, Ханддоржоор дайлуулж цайлуулж асан ламтаны бие чилээрхэн сүйд болох дөхсөн гэдэг. Вантан тэр даруй хэргийн эздийг нэхэн мөшгөөд төвдүүд гэдгийг нь мэдэж, цаазаар аваачна гэж бөөн сүр үзүүлсэнд төвдүүдийн дотроос хамгийн хөгшин нь гарч ирээд хамаг хэргийг өөр дээрээ тохон, орчныг цусаараа будаад хоолойгоо хэрчин үхсэн гэдэг.

Б.Баясгалан said...

Энэ явдлаас хойш ламын дагалдагч түвдүүд Ханддорж ванд маш их хонзон өвөрлөх болжээ. Удалгүй Далай лам буцах болоход вантан ганц хайртай хүүгээ түүнд дагалдуулаад Бээжин хүртэл бараа болгуулахаар болжээ. Бээжинд хэдэн сар сул суусан Ханддоржийн хүү дээр нэгэн өдөр мөнөөх төвдүүд хүрч очоод "Хаан эзэнд бараалхах боллоо. Чамд ордноо нэвтрэх бичиг авчихсан" гэжээ. Үнэндээ бол тэд өөрсдөдөө л нэвтрэх бичиг мэдүүлсэнээс Ханддоржийн хүүд аваагүй байжээ.

Б.Баясгалан said...

Тэгээд ордоны үүдэнд очиж байцаалгах болоход мөнөөх төвдүүд өөрсдийн бичгээ гаргаж үзүүлээд "Энэ хүү харин ямар ч бичиг сэлт авахгүй. Хаантанд өөрийн дураар бараалхана гэсэн" гэж гүтгэсэн гэдэг. Ингэж эх орон, эцэг эхээсээ хол харь газар явсан бага залуу хүү гэнэтхэн Манжийн хааныг эс хүндэлж, ордных нь дэг жаягийг зөрчсөн хэргээр толгойгоо тасдуулсан гэдэг. Манж чин улсын бодлогыг эсэргүүцэн тэмцэгч үндэсний үзэлтэн эцэгт нь далд дургүй байсан Манжуудад ч төвдүүдийн тавьсан эл өгөөш сайхан зоог болсон нь мэдээж бизээ.

Сэгсгэр said...

Баясгалан: Маааш их баярлалаа Баясаадаа. Энэ бичлэгийг үзсэн хүмүүс мэдлэг мэдээллээ нэмээд гарах болсонд талархаж баршгүй

Миний блог said...

Уншиж эхлээд л уйлж эхлэв. Сэгсгэр, Баясгалан хоёрт баярлалаа. ;(,,

Миний блог said...

.

Сэгсгэр said...

Алекс-т: Үнэхээр ч нойтон сормуус чийгтэм хуурай гуниг шүү хөөөрхийс

Unknown said...

Бээжинд Монгол элч нарт хонины толгой идүүлдэг уламжлалтай юм гсн. Тэгсэн чинь мань хүнд хонины толгойны оронд хүүгийнх нь толгойг өгсөн юм гэж уншиж байлуу яалаа харамсалтай түүх шүү

Гуталчин said...

bichleg ni miniih deer garku bgaan boluu

Б.Баясгалан said...

Хүүг нь тэгэж түрэмгийлэн алсныхаа дараа ар Монгол руу "Танай хүүгийн бие тун муу байгаа тул хурдан ирж уулзагтун!" гэсэн цахилгаан илгээжээ. Үүнийг дуулсан Ханддорж машид тэвдэн тэр даруй Да хүрээ ороод, Өлзийтийн пүүснээс өдий төдий алт мөнгө зээлэн авч, хэдэн бараа бологчийн хамтаар Чит ороод, тэндээсээ гал тэргээр Бээжинд хүрчээ. Тэгтэл Манж зургаагийнхан Чин ванг урьдын адил хүндлэн хөл алдаж угтаагүй бөгөөд улаа шагайн доош тонгойж, хүйтэн хөндий дугарсан хэдэн хятад угтсан гэдэг. Ханддорж ван "Хүү маань хаа, ямаршуухан байна?" гэж асуухад тэд "Бие нь барагтайхан байгаа. Маргааш болтол хүлээ" гэсэн гэдэг.

Б.Баясгалан said...

Үүнийг сонсоод хар авсан Ханддорж ван Өлзийтийн пүүснээс зээж авсан хамаг л алт мөнгө, ембүү тэргүүтнээ гарган ирж, өрж тавиад "Учир мэдэхгүй нялх хүүд маань унасан хэрэг, өдүүлсэн гэм байх аваас өршөөж хэлтрүүлэхийг бодогтун" гэсэнд цаадуул нь тэдгээр үнэт зүйлсийг нь авч далд хийснээ "Гайгүй биз дээ. Таны санаагаар гүйцэтгүүлэхийг бодъё" гэжээ.

Б.Баясгалан said...

Маргааш нь Ханддорж ван яаран ордонд ирвэл хүүгийнх нь илдээр цавчсан толгойг шаазан тавганд хийж, шар хив хадгаар ороосныгоо тусгайлан зассан вандан ширээн дээр тав хийтэл тавиад "Эзэн Хуандийн зарлигаар танай хүү ийм болсон" гээд хив хадгийг зөөлхөн ярьж харуулжээ. Хүүгийнхээ хөрч хөхөрсөн толгойг харсан Ханддорж ван маш их уй гашууд автан, манжийн хаанаас хэргэмлэн соёрхсон отго жинстэй малгайгаа базан авч шалан дээр шидээд "Миний бие амьд яваа цагтаа танай манж хятадын маалинга шаахайн ул, марал илжигийн туурайг Хаалган даваа давуулж, ар халхын нутагт хэрхэвч алхуулахгүй" гэж ам тангараг тавиад гарсан гэдэг.

Б.Баясгалан said...

нутагтаа эргэж ирээд уй гашууд унасан Ханддорж манжийн хааны урт саварт ахин орж магадгүй гэж болгоомжлоод хэдэн сар ууланд бүгэж, горхины ус, ангийн махаар хооллон амь зууж явсан ч тэгэж явахдаа урь манжийн эсрэг санаа нийлэн тэмцдэг байсан нөхөдтэйгээ холбоо сүлбээ тогтоож, уулнаас буун ирээд Да хүрээ орж, олон нөхдийн хамтаар хувьсгаалын үйл хэрэгт шуударч байсан түүхтэй.

Keesh said...

хоо бичлэг, сэтгэгдлүүд маш их сонирхолтой байлаа.

А said...

Баярлалаа

Сэгсгэр said...

Ulemj, Gutalchin, Bayasgalan, Falcon, Yuki nartaa bayarlalaa

Я.Баяраа said...

Segsger tagtaa hoyortoo
Setgelin gunees talarhav.

Сэгсгэр said...

Haksli: bayarlalaa

gigi said...

bayarlalaa. bid ene tsagt hicheeh heregtei. hamag seheeten, lam, buriaduudiig helmegduulj baihaar hitad hitadiin erliizuudiig tseverlesen bol bid udiid shal ondoo amidarch baih baisan bolovuu.

Anonymous said...

Данзанжамцын найз Ф. А. Ларсоны өгүүлснээр тэр Бээжинд хатгаа аваад нас барсан гэж байна шүү дээ.
Энэ өгүүлсэн зүйл домог яриа байх аа.
http://ru.wikipedia.org/wiki/Мижиддоржийн_Ханддорж