Wednesday, November 14, 2012

Монгол хэмээх нэгэн нэр

" Монгол хэмээх нэгэн нэр ертөнцийн чихнээ дуурсгалтай
Монголын төлөө хэмээх сэтгэл бидний зүрхэнд холбоотой
Өсөхөөс сурсан үндэсний хэл
Мартаж болшгүй соёл мөн
Үхтэл орших төрөлх нутаг
Салж болшгүй орон мөн”. 

Залуу зураач, уран бичээч Н.Бат-Эрдэнийн бүтээлүүдийг хараад Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч Д.Нацагдоржийн утга яруу энэхүү шүлэг сэтгэлд эрхгүй буув. Түүний “Монгол хэмээх нэгэн нэр...” нэртэй бие даасан дөрөв дэх үзэсгэлэнд зөвхөн “Монгол” гэдэг үгийг уран бичлэгийн хоёр төрлөөр 24 янзаар бичиж, урласан нь анхаарал татлаа. Өөрийн гэсэн бичиг соёлтой хэдхэн улс, үндэстний нэг Монголын, нүүдэлчин монголчуудын амьдралын ухаан, ёс заншил, ахуй байдал, гарал үүслийг тэр чигт нь багтаасан босоо бичгийн гайхамшгийг тэрбээр тун донжтой илэрхийлэн, урлагийн бүтээл болгожээ.
Наадам, бөх, ээтгэр хон шоор, өргөн түрүүтэй гутал, чоно, морь, хоёр бөхтэй тэмээ, соёмбо үсэг гэхчлэн Монголыг илэрхийлдэг зүйлсийг уран бичигт шигтгээ болгон, бийрийн үзүүрээр “шагласан” нь хараа булаана. Н.Бат-Эрдэнэ “Уран бичлэг, урлаг үсгийг ийнхүү хослуулахад бүтээл илүү бодитой, донжтой харагддаг. Ингэснээр санаагаа илүү гаргах боломжтой” хэмээсэн. Монголчууд өвөг дээдсийнхээ ухаан, үндэснийхээ уламжлалыг сэргээж эхэлсэн 1990- ээд оны үед монгол бичгээ сурч, уран бичлэгийг сонирхож, оролдох болсон тухайгаа ярьсан тэрбээр “Тэр үед хятад ханзаар уран бичсэн үзэсгэлэн үзээд манай босоо бичиг үүнээс илүү сайхан харагдах учиртай” хэмээн бодсон гэнэ. Бодоод зогссонгүй, бодит ажил болгож, өдий зэрэгт хүрчээ.
Тэрбээр “Монгол” гэдэг үгийг монгол бичгийн тиг, эвхмэл болон баяр, соёмбо үсгээр 108 янзаар урнаар бичихээр төлөвлөснөө эхнээс нь гараас гаргаж, ийнхүү үзэсгэлэн болгон дэлгэсэн юм байна. Дараа дараагийн бүтээлүүддээ монголчуудыг илэрхийлж болох өв соёл, ахуйн хэрэглээний өөр өөр зүйлсийг тусгахаар зэхэж буй гэсэн. Тухайлбал, япончууд сакура цэцгийг үндэсний бахархал болгодог шиг монголчууд аж ахуй, уламжлалт анагаах ухаандаа өргөн хэрэглэдэг цагаан уул, вансэмбэрүү зэрэг цэцэг, ургамлыг босоо үсэгтэйгээ хослуулан бүтээл туурвиж байгаа аж.

Түүний сэдсэн өөр нэгэн ажил нь “Монгол” гэсэн үгийг торгоны хээ болгох явдал гэсэн. Монголчууд хятад ханз, луун хээтэй торго хэрэглэсээр өөрийн мэт боддог болсон нь түүнд таалагддаггүй аж. Тиймээс “Монгол” гэсэн үгтэй торго дурдангаар дээл, хантаазаа хийх санаагаа мэргэжлийн уран бүтээлч, загвар зохион бүтээгч найз нартайгаа хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа юм билээ.
  

10 comments:

Arsun said...

Дугуй хээтэй торго, тэр нь монгол гэсэн бичээс. Гоё санаа.

Anonymous said...

Ene tomoor bichtsen bga ni yag yu geed bichtsen bgan? Nadad helj ogch tuslaach!

Minii bodloor ene l lav Dugui heetei torgo ene ter gegeegui l baih shig baihiin

Anonymous said...

Hun bol hun l dee, gehdee 'Angli hun", "Oros hun", "Mongol hun" "Hyatad hun" geed l bii l dee, gehdee ehleed hen gedgee, hun gedgee medeed daraa ni undes ugsaagaa yarih des daraalal baidag bolov uu?

Bid "neg tsegees" l ehtei. Bas nemed helhed, neg hun (Er, em yalgaagui) bol urgelj "tseg" badgiig buu mart!
2 tsegiin hoorond shuluun tataj bolno, harin 3 tsegiin hoorond havtgai uusgej bolno...

Anonymous said...

Bas nemeed helhed...

Anonymous said...

Suuri saitai "dyrs" bol gurvaljin shuu dee!

Neg yum uu 2 hultei shiree gej yuu baih bilee dee?!

nomin said...

ene uzesgelen ni haana garj baigaa yum bol?

jirgee said...

bayarlalaa

Anonymous said...

Erchim huchee 100% dotooddoo uildverlesniihee daraa l
jaahan "deeguur" harj boloh l yum biz dee?! Naana ni eldev yum yariad ch nemer baina uu?! Humuus bidniig shoolno sh dee?!

Anonymous said...

Woow, dajgui sanaa bn shdee. Iim mundag uran buteelchid garch irj bgaa n saihan hereg shuu.
Ene zurgan deer bol negen ger buliinhenii nersiig durselj, hunchilj uzuulsen bn.
Baruun talaas n ehelj unshval, Manduhai, Zorig, Inguun, Belguudei, Uranchimeg, Temuge gesen ners bn. Deed tald n "Gazriin tenger, naran saran met delgereh boltugai", Tumen ulzii, tugeemel bayar orshih boltugai" gesen bn.
Saikhan medee oruulsand bayarlalaa. Nomiko

Anonymous said...



Also vіsit my webpage :: tantric massage
Visit my page tantric massage