Thursday, April 11, 2013

Мөнгөний эзэн



     Энэ дэлхийн бүх мөнгө минийх гэдгийг та бүхэнд дуулгаж байгаадаа таатай байна. Би нийт мөнгөнийхөө тоог мэдэхгүй боловч өдөр бүр миний халаасанд 5-10 доллар л явдаг. Харин дансанд маань мөнгө бараг байхгүй, хааяа л орлоготой үед ганц хоёр 100 доллар болдог юм. Учир нь би иймэрхүү хэрэглээнд дассан, үүнийгээ өөрчлөх гэж боддоггүй хүн. Би мөнгөө ингэж арвилан хэмнэж байхад миний мөнгийг маш үрэлгэн зарцуулдаг хүмүүс дэлхий дээр дэндүү олон. Тэд тэгээд л дасчихсан. Би үүнд нь гайхдаг ч үгүй. Миний мөнгө дэлхий дээрээс хийсээд явчихгүйгээс хойш хэн нь юунд хэдийг зарах, хэний халааснаас хэнийх рүү орох, аль тивийн банкнаас нөгөө рүү шилжих нь надад үнэхээр хүртээлгүй хэрэг гэж боддог. Юутай ч энэ бүх мөнгө миний 20 долларын үнэтэй хуучин жинсэн өмдний халаасан дахь задгай зооснууд шиг дээр доороо оролцон байраа сольж л байдаг. Хэнд сонин санагдах вэ дээ. Харин миний мөнгөөр намайг хөлсөлдөг хүмүүс л надад хамгаас сонин санагддаг юм. Нэгийн ард тэмбумаас цааш төсөөлшгүй олон тэг тавигдах хэмжээний тэр мөнгөнөөсөө нэгийн ард нэг хоёрхон тэгтэй өчүүхэн хэсгийг сугалж авахын тулд нэгийн ард төсөөлшгүй олон тэг тавигдах хэмжээний эсүүд минь бүгд ажиллаж хөдөлмөрлөдөг учраас амьдрал надад сонин сайхан зүйл гэж бодогдог.

20 comments:

Anonymous said...

Мөнгө бага байх тусмаа л хүн жаргалтай
Чи бид хоёр нийлээд авбал насаараа жаргах байхаа

Anonymous said...

$ € £ ¥ ₩

Сэгсгэр said...

Анон1: Мөнгөгүй ертөнцийн блюз этэр, нэхх жаргалтай хоёр нөхөр хөтлөлцөөд алхахын байна л даа хаха. Уг нь газар газрын тэнэгүүд ганц нэгээрээ л явж байвал зүгээр юм гэсэн шүү кк

Анон2: Өө тэхх, бүгдээрээ манийх чэн шдээ

Anonymous said...

Би тэнэг л дээ. Харин чи жигтэйхэн цэцэн юм шиг бн. Тэгэхээр один одиноороо......

Мөнгөгүй ч гэсэн барашгүй их мөнгөтэй болох юмсан гэсэн ёрийн үнэр хамар сэтлэм ханхийж байна шүү....!!!!

Монгол Хүн said...

Пөөх, мэргэн бууч охин төрийн сүлдээр энгэрээ цоолчихож...хэ хэ, нэлээд хүнийг сум тоолсон байх шүү.

Anonymous said...

Тэгсийш д. Андын блогт нэг сайхан залууг ганцхан сумаар тонилгосон шүү дээ. Түүнийх нь шагнал байхаа. Том шагнуулснаас нь харвал, хөөрхий тэр тонилогч бузгай "том" амьтан байж д.......

Anonymous said...

- Аа яа яа. айхтар гөрөөчин бна шүү. Хөөрхий тэр залуу тэгээд газар дээрээ нам уу?

- Яааг оносон. Цохонд нь..

Anonymous said...

Тэр залуу ямар хэрэгтэн байсын?

Монгол Хүн said...

Тэр бол Андад дурласан цагаан гартан байсым да.

Гэхдээ эр хүн байсан юм шүү. Гоц ховор,

Anonymous said...

- Яаая яа. Мөн ч сайхан амьтныг намнаж дээ

- Хэлээд юухэв

Сэгсгэр said...

Анон: Хүүш цэцэн тэнэгийн тэнэг биш хөөрхөн болохоор нь "тэнэгхэн минь дээ" гэх маягаар өхөөрдсөн байхгүй юу. Гомдооский юу. "Чи жигтэйхэн цэцэн юм байна" этэр гэчихсэн байхаар чэн барьц алдлаа шд. Зүрх муутай хүн шоо би ккк

Монгол хүн: Хоёр Солонгосыг найрамдуулах санаатай зэвсэг үл хэрэглэх конвенцид нэгдсээн. Гар хоосон болсон хүн чэн төрийн сүлдэндээ залбирахаас өөр сонголтгүй болдог юм байна шд.

Анон: Андын блогт буу зэвсэггүй ороод гарахдаа нэг залууг жоохон зангах нь зангачихсан л даа. Арай ч чадхийчихээргүй чаг чаг дуутай чадал хүчиндээ итгэлтэй нөхөр шиг байсан. Явчихаа юу зайлуул, муу ч эр бол доо.

Анон: Амьд хүний гэрч болохоор үхсэн хүний дэр бол гэдэг юм шүү дээ. Наад амаа, айн ;)

Анон: Тэр залуу Андыг "онилоод" байсиймаа

Монгол хүн: Цагаан гарыг нь барьж үзээд, эр хүнийг нь шалгачихсан уу бас амжаад хахаха

Анон: Кримналистикаар оруулсиймуу? Бууны шарх байна гэнэ үү?

Damdaa D said...

ккк, энэ бичлэгийг ёстой ойлгосонгүй, ккк.

Мөнгө зарахын хувьд бол миний түрийвчинд мөнгө л байгуул би ердөө тайван ч унтаж чаддагүй шд үрэхгүй л бол, ккк. Мөнгө өө үрчихээр нээх сайхан гээд байвал яана аа, ккк.

A.Амарсайхан said...

Тэр мөнгийг зарцуулдаг эрх мэдэлтэн болохын төлөө урагшаа. Сэтгүүлч гишүүн, бүр ерөнхийлөгч ч хүртэл наяараа байна. Сэгсгэрт ч боломж бий

Сэгсгэр said...

Дамдаа: Ойлгосонгүйг чинь ойлгосонгүй ккк

Амараа: Андад баярлалаа. Дэлхийн ерөнхиийлөгч л болъё доо тэгол хэхэ

Frank said...

Халаасны хэмжээгээрээ сэтгэдэггүй хүмүүст их олон тэгтэй эд эс байдаг юм шиг байгаа юм. Харин хэтэвчний хэмжээгээрээ сэтгэдэг хүмүүст нэгийн ард 7-8 тэгийн тоо л байдаг байхаа даа.

Сэгсгэр said...

Фрэнк: Зочилсонд баярлалаа найзаа. Монголчууд бүр 18-р зуунд 1-ийн ард 67 тэгтэй тоог нэрлэчихсэн ард түмэн шүү дээ. Гэтэл АНУ-ын Конгресс саяхан “billion” (тэрбум) хэмээх тоог “million”-той (сая) андуурагдаад байна хэмээн хориглохоор хэлэлцэж байсан тухай манай Саруул-Эрдэнэ багш сайхан бичсэн байдаг хэхэ. Би дэлхийгээр тарсан мөнгөнүүдийнхээ дүнг нэгтгэвэл "Сэтгэшгүй"-гээс давах бас нэг нэр бодож олох хэрэг гардаг байх даа :-P:D

Frank said...

Ай бас их мөнгө байгаа байлгүй. Хөрш саахалт улсууд байна даа. Хааяа нэг орж гарч байлгүй л яахав :P

Сэгсгэр said...

Фрэнк: Саахалтынхаараа бууж мордсонд талархав

Anonymous said...

Mongol ulsyin huuchin suld n' ch zugeer ch yum uu, za daa, harahlaar al' al' n' hugiin ch yum shig?! Suldee solimoor yum daa.

Segsger said...

Надаа вол одоогийн сүлд эвлүүлдэг тоглоом шиг хөгийн юм харагддаг шд :P