Их талын дундах өнчин
хот эздээ хүлээн сүүхийнэ. Ялаа батгана, шавьж шоргоолж шиг язганаж байдаг
шороон түмэн Хятадын нутагт хамгийн орчин үеийн архитектор дизайны төгс
шийдэлтэй, цоо шинэ гайхамшигт хот талын зэрэглээнээс ургасан хий үзэгдэл мэт оршин
суугчидгүй оршин байна гэдэг төсөөллөөс гадуурх зүйл мэт.
Эзэнгүй хот юм бол ис тоосорч, салхи хэсүүчлэн, шарилын газрыг санагдуулам анир чимээгүй ноёлж баймаар. Гэтэл Африкийн ширэнгэн ойнх баймаар нов ногоохон хөвд хөл дор хөвсөлзөж, дэлхийг байлдан дагуулагч Монголын их хаадын морин дэл дээр илдээ эргүүлэн довтолж буй асар том хөшөө баримлууд арчилгаа сайтай музейн үзмэр мэт нарны гэрэл ойлгон дүнхийлдэж, 21-р зууны их хотын дуу шуугианы хэлтэрхий ч үгүй өргөн чөлөөдөд нь машин тэрэг, хүн сүрэг бус харин цэвэр цэмцгэрхэн асрууд зүмбэрлэж байх аж. Мөнөөх асруудад хүннү дээлээр гоёж, монгол хатдын зүүсгэл чимэг, толгойн гоёлоор гангарсан үзэсгэлэнт охид орсон гарсан нэгэнд хотынхоо танилцуулга, зурагт ном, СД-г бэлэглэн монгол бүсгүйн ааш ялдам мишээлээр угтаж үдэж суух юм. Монгол дархны бурхан ухааныг шингээсэн асар том домбыг доош тонгойлгосон нь муейн барилга юмсанж. Мөнөөх домбоны цоргоор тасралтгүй цутгах усны алтлаг дуслууд том мөнгөн аяганд гэрэл цацруулан бууна. Цаад талынх нь барилга өнгөт толин нүүртэйгээс усан оргилуурын ус алтлаг өнгөтэй харагддаг ажээ. Харин мөнгөн аяганы амсар дээр балчир жаалууд гүйлдэн бие биеэ усан буугаар шүршин хөгжилдөх нь үлгэрийн гэмээр шидэт мэдрэмж төрүүлнэ. Эргэн тойрон амьд байгаль, түүхийн дурсгал, харьцангуйн онол шиг этгээд содон барилга байшингууд. Хажууханд 20 метр өндөр Алангуа ээж 10 метр хөвгүүдээрээ сум хугалуулж байхад харааны үзүүрт өртөх цаахнатай нь Их Монголын морьт цэргүүд уухайлан айсуй уул овоо шиг нүүгэлтсэн их бараа сүр. Амгайг нь хөрөөдөн амыг нь ангалзтал татсан эхний морьдын янцгаах дуу нь сонсогдох шиг болно. Цэцгийн дэлгүүрийн сарнайг ичээмээр анхил ганган цэцэгс бүхий өнгө алагласан ширэг зүлгээ тордох хамгийн орчин үеийн автомат цацруулагчтай усны машинууд хотын гудамжинд аажуухан зөрөлдөх нь хөл нүцгэн хүн хөвдөн дээгүүр алхах мэт. Тэр том зам дээр тэргэнцэр шиг харагдах усны машинууд уг нь хоёр гурван тоннын даацтай. Дуут дохио, дуурьсал шуугианд дөжирчихсөн 21-р зууны иргэн би бээр хүний хөл хүрээгүй ирээдүйд хүрээд оччихсон мэт гайхширч билээ.

Эзэнгүй хот боссон түүх
нь Ордосчууд баяжсан намтраас эхэлнэ. Ордосчууд баяжсан нь тухайн газар оронд
нүүрс, байгалийн хийн асар баялаг орд илэрснээс эхэлдэг. 50 гаруй төрлийн ашигт
малтмалтай Ордост 763 тэрбум тонны нөөцтэй нүүрсний ордыг илрүүлж орхисон нь
дөнгөж саяхны гэхээр явдал. Энэ их юмны ил байгаа хэсэг нь л гэхэд 149.6 тэрбум тонн, бүх Хятадын нүүрсний нөөцийн зургааны нэг хувийг
эзэлнэ.
Данхгар тоо байгаа биз. Асуудал ингээд зогссонгүй. Байгалийн хийн илрэл мэдэгдсэн нөөц 800 тэрбум
гаруй куб метр, Хятад улсын байгалийн хийн нөөцийн гуравны нэг.

Бахархмаар баян тансаг, бараалхмаар өнгө үзэмжтэй өнчин хот. Сэтгэл сэмрэх
нь юуных вэ, муу зуршил уу...?
2 comments:
Хэн мэдхуу дээ. Эзэнгуй хот гэхээр ягаад ч юм надад Silent hill шиг санагдхий......
Тэртээ зуунд эх орны минь нэг хэсэг байсан гэж бодохоор бид ямар их баялаг түүхээ баллуурдаж орхисноо ухаарахад хэт оройтож..
Одоо ч баллуурдаж дуусаагүй, байгаа бүхнээ барж дуусч байх шив дээ.
Post a Comment