Tuesday, April 15, 2008

МУЛДАШЕВТАЙ ХИЙСЭН ЯРИЛЦЛАГА

Энерги гэдэг үг дөнгөж саяхныг хүртэл зөвхөн физикийн шинжлэх ухаанд л хэрэглэгддэг байлаа. Гэтэл өнөөдөр сайн муу энергитэй хүн гээд л амтай бүхэн ярьж бичиж, эл үг бидний амьдралыг тодорхойлогч чухал хэрэглэгдэхүүн болжээ. Нам засгийн шийдвэрээр энэ үгийг хэрэглэхээр тунхагласан бол ингэж өргөн хэрэглээ болтлоо нэлээн юм туулах байсан биз. Зөвхөн энэ жишээнээс л харахад та бид ухамсраар бус “өгөгдлөөр” амьдраад байгаа юм биш үү? За энэ ч яахав үндсэн сэдвээсээ халиад өөрийн үзлээ тунхаглаад уналаа. Хамгийн гол нь та бүхэндээ амласан нөгөө гайхал Мулдашевийн ярилцлагыг эвлүүлэн сийрүүлжээ суутал энэ мэт соньхон мэдрэмжүүд сэтгэлд төрөгдсөн хэрэг л дээ. Манай шинжлэх ухаан амьдралын зөвхөн гадна өнгө, өөрөөр хэлбэл хүний сайн сайхны төлөө, хэрэглээний төлөө улайрч тэр түвшинд л хөгжсөний үрээр хүн гэдэг амьтан өөрийгөө танихаа больтлоо “гоёж” амжсан ч дотоод сэтгэлийнхээ агуу их хүч чадлаас амсах нь бүү хэл өнгийж ч амжаагүйн харгайгаар “ганган 00” болчихоод байна. Иймээс дэлхий ертөнцөөрөө хүний дотоод мөн чанарыг сонирхох дэвшилтэт хандлага нэгэнт цаг үеийнхээ шаардлагаар ч гэх үү бий боллоо. Эрдэмтэд дорныг сонирхож эхэллээ. Дорнын гүн ухаан, буддизм бол шинжлэх ухаан бус шинжилчихсэн ухаан гэдгийг бид саяхнаас л мэдэрч байгаа. Монголчууд дорнын улсын хувьд их мэдлэгийн цөм дунд төлжсөн хэрсүү ухаант ард түмэн билээ. Эртний энэ мэдлэг мартагдаж шинжлэх ухаан рүү буцаж алхдагийн даваан дээр шинжлэх ухаан “шинжилчихсэн ухаан” рүү эргэж байгаад баярланам. За ингээд олныг үл нуршин Мулдашевтай хөөрөлдсөнөө толилуулъя. Тэгэхдээ бас нэг хүлцэл өчих зүйл байнаа. Өмнөх бичлэгтэй утга агуулга давхцаж буй олон зүйл байгааг хүлцэнэ үү.
-Мулдашевийн баг Монголыг зорих болсон шалтгаан маш сонин байна. Юу таныг нааш нь хөтлөв өө?
-Эхлээд би танд энэ глобусыг үзүүлье. Би голчоор нь хадаас хатгасан байгаа биз дээ? Энэ хадаасны наад бөөр нь Номхон далайн Пасхи арал, харин цаад тал нь Монгол Алтайд таарч байна. Энэ сонирхолтой биш гэж үү? Пасхи арал дээрх олон зуун тоннын жинтэй цул чулуун баримлуудыг тэртээ “бүдүүлэг” үед хүн төрөлхтөн өөрсдийн гараар бүтээж чадсан гэдэгт би үнэндээ эргэлздэг. Яг үнэндээ бол итгэдэггүй. Энэ аварга хүн чулуун хөшөөнүүд миний судалгаанд онцгой байр суурь эзэлдгийг та бүхэн мэднэ. Бүх судалгаа шинжилгээ маань яван явсаар доод тив буюу Шамбалын орон гэгч зүйлд тулж ирээд байна. Би энэ “газрыг” олох их эрэл хайгуулд хөтлөгдсөөр өнөөдөр энд /Монголд/ ирчихээд сууж байгаа нь энэ.
-Миний бодоход Доод тив ч бай, Шамбалын орон ч бай тэр газарт бодол сэтгэлийн /сэтгэлгээний биш шүү/ хүчээр, магадгүй бясалгалаар дамжин хүрэх юм шиг санагдах юм?
-Яг үнэн. Энэ бол мэдээж бодитоор оршин буй хот тосгон биш. Бясалгал бол тэнд биднийг хүргэх хөсөг байх л даа. Хүн төрөлхтөний мэдлэг өнөөдөр үнэхээр балчир байна.
-Тэгэхдээ домог үлгэр зэрэг аман зохиолуудад эдгээр нь бодитоор дурдагдсаар л ирсэн. Үлгэр үнэн болох цаг ирж байгаа юм биш үү?
-Үлгэр бол зохиол биш эртний мэдлэгийг өнөө бидний үед тээж ирсэн маш үнэт мэдээллийн аман хэлбэр гэж би ойлгодог. Тэр тусмаа дорнын ард түмэн үлгэрээ хүртэл урлагийн түвшинд хүргэж, утга санаагаа нарийн нягт боодол, давхар давхар сонин содон сэрэхүйгээр нууцалж чадсан нь гайхмаар. Нэг талаасаа урлагийн цэвэр сонгодог бүтээл, нөгөө талаасаа мэдлэгийн ариун цогц гэмээр юмуу даа. Монголын үлгэр домгийг сүүлийн үед би бас нэлээд сонирхож байгаа. Монгол бол эртний мэдлэгтэй ард түмэн гэдгийг би хүлээн зөвшөөрнөө.
-Шамбалын орныг Монголоос хайх болсон нь бас л нэг шалтгаантай байгаа даа?
-Би Пасхид хийсэн судалгааныхаа дараа шууд Монгол Алтайд ирсэн. Дэлхийн нэг бөөрөөс нөгөө бөөрөнд шууд шилжин судалгаагаа хийж байна. Учир нь Пасхи арал дээр цоорхой таваг шиг олон хар нүхнүүд байдаг. Ёроолгүй, эцэс төгсгөлгүй тийм нүхнүүд. Энэ газрын яг эсрэг талд юу байгаа бол гэх бодол нааш нь намайг авчирсан. Гэтэл энд намайг юу хүлээж байсан гэж санана. Таамаглаж төсөөлж байсан тэр зүйлээ Алтайгаас олоод маш их балмагдсан шүү. Энэ бол Доод тивийн судалгаанд үнэтэй хувь нэмэр оруулах онцгой зүйл байлаа. Монгол Алтайд миний эрж хайж байгаа тэр хар нүх байна. Тэдгээр нь зүгээр л нэг нүх биш биш Доод тивтэй холбогддог ариун дагшин газар юм.
-Та Шамбалыг оюун санааны зэрэгцээ ертөнц-мэдлэгийн цогцолбор, тэр харагддаггүй, бясалгалаар л дамжин хүрч болох тухайд санал нийлсэн шүү дээ. Тэгээд хар нүх хайгаад байгааг чинь юу гэж ойлгох вэ? Миний хувьд таны яриад байгаа хар нүх гэдэг чинь бас л нөгөө бодит, нэг үгээр хэлбэл шатаар уруудаад л орчих байшин барилгархуу санагдаад байх юм?
- Энэ бол бодит зүйл өөрөөр хэлбэл таны яриад байгаа хаалга гэвэл бас андуу ташаа болох биз ээ. Тэгэхдээ магадгүй энэ нь Доод тивтэй холбогдох хаалга ч байж болох талтай. Дэлхийн хаанаас ч Доод тив буюу Шамбалтай холбогдож болох ч цөөхөн ариун газар байдаг. Тэдгээр нь хүний оюун санааны хүчийг төвлөрүүлж, биежүүлж байдаг. Даяанчид, их бясалгагчид яагаад уулын агуй сэлтийг сонгодог вэ гэдгийг бодъё л доо. За яахав, тайван газар, олны хөлөөс хол гэх байдлаар ойлгож болох ч үнэндээ байгалийн “амин цэг” гэж бас байдаг байх л даа. Тэрийг тэр их билэгт хүмүүс мэдэрдэг биз. Үүнийг одоогоор дэлгэрэнгүй тайлбарлахад эрт байна аа. Энэ тухайд миний үзэл хандлага их өөр. Юутай ч танай эндээс хайснаа олсон. Иймэрхүү ариун газарт өндөр мэдрэгчтэй дижитал аппаратад дүрс нь гардаг Нүдэн хүн буюу энергин биетүүд “амьдардаг”. Энэ бол оюун ухааны асар өндөр чадамжтай, хүний бодол сэтгэхүйд нөлөөлж ч чаддаг амьд амьтан.
-Ийм “амьтдыг” өмнө нь хаанаас олж байсан бэ? Тэднийг яагаад заавал амьд гэж үзээд байгаа юм бэ? Химичид, физикчид үүнийг хамгийн энгийнээр тайлбарлачихаж чадна шүү дээ?
-Пасхид энэ амьтан байсан. Бас цөөн хэдэн ариун газарт тааралдаж байсан. Гэхдээ ийм олноор нь үзэж байсангүй. /дижитал аппаратаар авсан үй олон дүрснүүд үзүүллээ/. Тэд маш хурдан байрлалаа солин хөдөлдөг болох нь зурагнаас харагдаж байна. Тэр биетүүд ухаалаг, ариун газрын хамгаалагчид. Бид одоогоор түүнийг бүрэн таньж мэдээгүй байгаа учраас их болгоомжтой хандаж байгаа. Энергин биетүүдийг судлахад дөрвөн давхар бөмбөлгөн хэлбэртэйгээс гадна дундаа буюу биеийнхээ төв хэсэгт чагт маягийн зүйлтэй. Энэ нь хас тэмдгийг санагдуулж байна. Хас тэмдгийг утга учрыг Монголчууд сайн мэднэ. Гитлер Шамбалыг хайж байсан, бас хас тэмдгийг бэлгэ тэмдгээ болгосон. Гэхдээ тэр хас тэмдгийг буруу харуулж хэрэглэснээр бүх үйл ажиллагаа нь буруу зүгт чиглэгдэж буруудсан.
-Та Доод тив гэж нэрлээд байгаа тэр зүйлээ тодруулж хэлнэ үү. Монголчууд Доод тив гэгчийг үлгэр домогтоо олонтаа өгүүлдэг ч энэ нь Шамбалын /Бурханы ариун газар, диваажин/ орон биш харин ч бүр эсрэгээрээ буюу Там гэх ойлголттой ойр төсөөлөгддөг.
-Доод тив гэж нэрлэх нь хэр зохимжтойг би мэдэхгүй байна. Гэхдээ энэ бол там биш харин бурхадын орон гэж ойлгох нь илүү зохимжтой байх. Судалгаа маань бүрэн дүгнэлтэд хүрчихээгүй байгаа болохоор энэ тухайд одоохондоо хувийн төсөөллөөсөө хуваалцахад эрт байна. Би бас дашрамд хэлэхэд хиргисүүр хэмээх эртний байгууламжуудыг давхар судалж эхэлсэн. Зарим хиргисүүр хүний гараар бүтээсэн гэхэд эргэлзмээр асар их чулуун овоолготой байх бөгөөд дор нь юу ч байхгүй байх тохиолдол олон. Энэ нь магадгүй Доод тивтэй холбогдох, үүд хаалганых нь тэмдэглэгээ ч байж болох юм. Хиргисүүрийн чулууд нь хүний цуглуулсан овоолго биш харин дороос нь түлхэж гаргасан зүйл ч байж болох талтай. Орос Алтайд байсан Улаан хааны албат хэмээх шувуун хүний сүг зураг энд Монгол Алтайд бидний олж илрүүлсэн тэрхүү шүтлэгт агуйн хананд биднийг угтсан нь бас л гайхширмаар сонин хэрэг шүү. Үүнийг бид Доод тивээс гарч ирсэн амьтан гэж үздэг. Бид нэгэн мэдээллийн дагуу орос /Горный/ Алтайд бас судалгаа хийсэн юм. Тэндээс мөн л эцэс төгсгөлгүй гүн цооног олдсон. Дотор талыг нь пааландсан юм шиг тэгшхэн тийм нүх байсан. Би дэлхийн 50 оронд судалгаа хийсэн. Миний ирж буй 51 дэх орон-Монгол улсад ийм сонирхолтой “бэлэг” намайг хүлээж авсанд их бэлгэшээж байна даа.Тэрээр өөрийг нь угтан авч Монголд /Ховдод/ байх бүхий л хугацаанд нь түшиг болсон Монголын психотроникийн хүрээлэнгийнхэнд талархлаа илэрхийлээд Монгол нутагт байдаг байгалийн сонин содон байгууламжууд, Дорноговийн шүтлэгт уул ус, тэндэхийн Шамбал нэрт газарт судалгаа хийхийг маш их хүсэж байгаагаа хэлсэн. Мөн ирнэ гэж амлсан. Судалгааны аяллын төлөвлөгөөгөө өмнөх жилд нь гаргачихдаг учраас энэ жилдээ хараахан амжихгүй, гэхдээ ойрын жилүүдэд заавал Монголд дахин хөл тавих хэрэгтэй гэдгээ догдлон ярьж байсан юм.

17 comments:

ganga said...

Rinchen guai l ulger domogt unen bii gedeg baisan. Odoo shinjleh uhaanii undestei batlagdah ni. Sonin yarilclaga baina. Bayarlalaa.

Anonymous said...

Sonirholtoi yariltslaga bainaa. Bayarlalaa.
Ulger unen shuu.
Oros ardyn beeliinii ulger ih huurhun. Beeliind baiwgai, tuulai, hulgana, uneg, chono, zo'ndoo amitan bagtana. Getel beelii shuu dee. End 4 hemjeesiin oilgolt yawaad baigaan.

Anonymous said...

Hun michnees uuseegui gedgiig hun bii bolson tsagaasaa l ehlen medej baisan yum bilee!

Bid l unuudur medej baigaa yum shig, sanaatai sanaaguigeer budliulaad baidag bolohoos?!

Batalgaa ni Tora, Bibli, Quran -Ariun Sudruud,

Burhayi Ug buyu Ariun Sudar-t Burhan negen elch tengeriig buteesen tuhai bii! Ter elch tenger Burhatai terseldej busad elch tengeriin zarimyig ni uruu tataj...
Burhanyi buteel boloh huniig turhirch, Buteegchees ni salgasan tuuh baigaa!
Tiinhuu ter elch "ene delhiin burhan" bolson uchirtai!

14-r zuund tuvded baisan buddizm muhar susegt
avtagdaj reform hiih zailshgui shaardlaga garch irev!

Tiimees Teist uzel bodoltoi katolikiin elch nariin itgel unemshliin "mehanizm"-g zeelden avsan gesen yaria huuruu baidag...

Huguu talaas buddizm-d reincarnation gesen hoid urid nas, turultei holbootoi doctrine baih.
Ene doctrine -g Hindu (politeizm buyu olon burhad) religion-gees zeelden avsan baidag!

Ariun Sudart bichsen baigaa ene delhin burhan, burhad gej bii...

Buddizm bol hunii sanaa gedgeeree "filosofi", atlaa
politeizmiin elementiig avsnaar ni religion-d hamaaruulj uzdeg! Holimog shinjtei!

Teologi sudlahuin uudnees buddizmiig ateizmd hamruulj uzdeg yum bilee!

Uchir iimd buddizm bol Universal Unen bish,
"shinjiljihsen uhaan" bur ch bish!

ZAYA said...

Сайхан ярилцлага болсон байна. Баярлалаа.

Anonymous said...

Hooyu
Хүн мичнээс үүсээгүй гээд л байх юм. Үүсчихсэн юм чинь, үүнийг би биш тэр Бурхан чинь хэлжээнлээ, худлаа гэвэл та нар өөрөөс нь очоод асуухгүй юу, чаддагийм бол,

За би бурханы, за мэдэхгүй ээ, бурхан ч гэнэ үү, хэн ч гэнэ үү, тэр НӨКРИЙН хэлсэн үгийг дамжуульяа. Гэхдээ би Исус, эсвэл Мухамед-Сухомед, зөнч Заоро энэ тэр нь биш шүү, тэр хэд л өөрсдийгөө тэгэж пиардсаар байгаад Бурханы элч энэ тэр пайз зүүдэг болчоод, ходий ходий байгаагаас биш уг нь манийхаа л өрөөснүүд ш тээ. Тэр дээр, цаана байгаа товариштай бол хүссэн хүн нь очоод уулзачихаж болдог л юм байна лээ ш тээ. Наагуур нь худлаа баахан шаврын хаалтууд, Би элч нь, төлөөлөгч нь энэ тэр гэж бүлтэрцгээгээд..., тархи толгой эргүүлээд, үнэн худлыг төөрөлдүүлээд хаячихдаг юм билээ. Зүгээр тэднийг ялгасаад өөртэй нь шууд харьцчихад маш амархан шүү, за би хэлсийн шүү. Та нар шууд харьцаарай.

За тэгээд олон юм ярилгүй Бурхан хүмүүн төрөлхтөн биднийхээ тухай юу гэснийг нь одоо жинхэнээр нь дамжуульяа.

Биологийнхоо хувьд хүн мичнээс үүссэн нь үнэндээ үнээн, үүндээ нэг их гутарч гуниад, ичиж, нэрэлхээд нуур амаа улйалгаад, пүү паа гээд, эсвэл надтай хамаатансах гээд элдэв юм яриад гүйлдээд байх хэрэггүй ээ, яршигтай юм гэж байна лээ,

Харин сүнс болоод оюун санааг нь би жаахан сайжруулсан юм, түүгээрээ л надтай хамаатан болох гээд байгаагаас биш хөөрхий чааваас цаадуул чинь үнэндээ бол яах аргагүй сармагчингийн л үр төлнүүд шүү дээ гэж байна лээ. Үнэн юмыг эр зориг гаргаад хүлээн зөвшөөрч байх хэрэгтэй л дээ гээд бас үг хаяж бйана лээ. Тэр Ариун судар мудруудыг чинь би зарим нөхдүүдийн зүүдэнд нь хэлээд өгчихсөн юм, Тэр домог энэ тэрд болсон гээд байгаа зүйлүүд бүгд болсон нь үнээн, тэр бүгд миний оролцоотой болсон юм. Тэгээд одоо надтай хамаатан болох гээд байх юм, юмыг жаахан ялгаж салгаж харах хэрэгтэй ш тээ гээд дургуйцэнгүй бйана лээ. Энэ олон адгуус, араатан, шавьжнууд дотроос өлгөөд авбал бас овоо гайгүй юм болчихож магадгүй шинж бүхий эволюци анзаарагдаад байсан нь хүмүүс та нар юм шүү. Тэгэхээр нь би өөрийнхөө майнднаас жаахан, бүүр асар жааханыг хэлтлээд өгчихсөн юм.
Мичнээс дөнгөж хүн төрхтэй болчихоод, чармай шалдан гүйлдэцгээсэн, ичих айхаа ч мэдрэхгүй мээнэг амьтад байхад нь би жаахан жаахан ичиж айдаг, өөрийгөө мэдэрдэг энерги өгчихсөн юм, тэгсэн чинь өөрсдийгөө шууд намайг бүтээчихсэн гээд итгэчихгүй юу, тийм гэнэн баагийнууд гэж байх уу, тэгээд бас миний өгсөн жаахан энергийг зөв ашиглаад, дуугүй л хишгийг нь хүртээд мөрөөрөө мөөмөө унжуулаад явж чадахгүй нэг нэгнээ алж хядаад, хулхидаад, буруу гарандаа ашиглаад болж өгөхгүй, жаахан дургүй хүргээд, тэгээд та нарт нэг тууштай тусалмаар сэтгэл төрөхгүй, бас өрөвдөхгүй байгаам, алсаас л ажаад л хараад суугаам, уг нь миний шингээсэн тэр энерги нь өөрөө өөрийгөө цэвэрлэх хүчтэйм байгаам, тэгэж байгаад цэвэршээд гараад ирэх байх, түүнийг нь л хүлээж байгаа, жаахан цаг хугацаа хэрэгтэй байгаа гэж байна лээ.

За би хэлсэнийг нь эндүү андуугүй яг таг дамжууллаа шүү. Сармагчингийн үр төлүүд минь ээ. өө, за сорри, ингээд илэн далангүй үнэнийг нь хэлчээд байвал би хэдий Хонда жийп унадаг ч гэсэн нөгөө явган Христ шиг бас бас цовдлуулчих байхдаа, одоо больёо, илүүдээ гарсан амь байгаа биш. Цааш нь бас жаал жуулхан хэлсэн юмыг нь сармагчин өвөөгөөсөө өвлөж ирсэн бор ходоодныхоо мухарт хадгалдах уу, эсвэл тэр Дээд хүчний илгээсэн сүнслэг оюунд нь хадгалдах уу, за өөрөөс нь л ахиж очиж асуухаас, За би түүнээс үүнийг асуухаар явлаа, моньдинууд минь үсчиж цовхчоод байлгүйхэн шиг дор дороо жомбойлдоод сууцгааж байгааарай.
Зүүд

Anonymous said...

Өө, тийм тэр элч нэрийн тухай бас нэг юм хэлж байсныг нь мартачихаж,
Тэр дээр байга нөкөр элч нарын тухай тэгсэн шүү, Надтай уулзсан баагийнуудаас ганцхан Шакьяамуний гэдэг нэг халтар баагий л буцаж оччихоод "би элч мэлч болчихлоо" гэж худлаа пиардаагүй, надтай уулзах боломжтой, хүн бүхэнд тийм боломж байгаа гэдгийг очоод чин шударгаар хоёргүй сэтгэлээр хэлсэн байна лээ, жаахан шударга гар байхаар нь би хажуудаа татаад авчихсан гэжийнлээ. Нөгөөдүүл нь харин хаана явааг нь би мэдэж чадаагүй шүү.
Зүүд

Anonymous said...

aae, alaa hayasan baishtee, aimeer kommentuud ch tsuglarch ayuliin ch saikhan bichleg baina.

GanbatD said...

Comment биш тэр чигээрээ нэг том Пост байна ш дээ тэр дээр байгаа юмнууд чинь. Гэхдээ сайхан сонирхолтой л юм байна. Доод тив гээд Дээд тив гээд байдаг нь ямар ялгаатай байдаг юм болоо? Тэгээд би бас сонингоо хэрхэн авах билээ? Бас нээрээ тэр нүхний хувьд хүн угаасаал чадахгүй юмнуудын нэг баймаар байгаа юм.Тийм юм зөндөө л байдаг биз дээ энэ дэлхий дээр тийм үү?

Anonymous said...

Tany uhaan sanaa zugeer biz dee?!
Sanaa onoogoo zugeer l bicheech?! Naad ongiroo ugs chini er sonin bish baina geh uu?!
Neg iim ug baidag yum bilee! Hun daisnaa ereed baisan chini uuruu bolj taardag baigaa!
Tanyi daisan = BIE TOOH!

Anonymous said...

Ganga; Bayarlalaa Gangaa. Sanal neg bna

Arsun; Neeree l tiim bna shuu. Sonin yum...

Anon;
Uchir iimd buddizm bol Universal Unen bish,"shinjiljihsen uhaan" bur ch bish!
Iim bj boloh yumaa. Ter bol zuvhun mini huviin sanaa bodol shuu dee. Setgegdlee uldeesend bayarlalaa. Gehdee l bi buh medlegiin 0.01 heviig l bid meddeg gej boddogiin...

Zaya; Bayarlalaa Zaya

Zuud; Цааш нь бас жаал жуулхан хэлсэн юмыг нь сармагчин өвөөгөөсөө өвлөж ирсэн бор ходоодныхоо мухарт хадгалдах уу, эсвэл тэр Дээд хүчний илгээсэн сүнслэг оюунд нь хадгалдах уу, за өөрөөс нь л ахиж очиж асуухаас, За би түүнээс үүнийг асуухаар явлаа, моньдинууд минь үсчиж цовхчоод байлгүйхэн шиг дор дороо жомбойлдоод сууцгааж байгааарай.
He he burhantai uulzsan huntei yugaa ch yarihav dee. Yostoi l helsneer chini jomboigood l huleej suuhaas. Gants yum zahihahad burhanyg ugiig buruu sonschihov doo. Ug uned orson ene tsagt unen yum l huleej baina he he

Nana; Bayarlalaa. Neeree commentuud l sonin bna nadaa.

Ganbat; Soningoo avaarai. Helsen yarisan heveeree bgaa shuu. darkday_z ID-r msngrt orood ireerei


Anon; Setgegdlee bichsen buh hund bayarlalaa. Hamgiin gol n ene hunii hen bh, tuuniig duviilgun shuugian tarih gej ch bish, bas muuchlan uguisgeh gej ch bish, zuvhun uuriin sonirholdoo hutlugdun ochij uulzsan yumaa. Tegeed l tuunii yarisan helsnees siiruulsen mini ene bilee. Bi zuvhun medeelehiig l uuriin uurgee gej uzej bna. Herhen dugneh n mergen oyunt ta buhnii hereg bilee.

Arsun said...

Er huniig sarmagchnaas arai deer geed baihaar bi ih durgui. Hamaatan sadan bolohguig hicheej baisan chini Ernst Muldashew gegch er neg saihan ug duulgaj gyalailgadag baigaa. Zarim hun bich, nohoi, moritoi adilhan baidgiig bas gaihaal baidag, Hehe.

Anonymous said...

Hun Unen-ii buteegdehuun, huniig bii bolgoson ter huch, Buteegchiig hunii uhaanaar guitsed tanij medeh bolomj ogt baihgui! Tiimees l hunii ouyn uhaan hayzgaartai! Buteegch ni buteegdehuunee l medeh shuu dee! Tiimees buddizm bol hunii "filosofi" endees
hun Universal Unen-g tanij ul chadna gesen dugnelt garah! Sonirhvol ene talaar uzel bodloo huvaaltsaj boloh shuu?!

Arsun said...

Anond handahyg zuwshuurnu uu,
Universal Unen-iig haanaas olj unshih we?

Anonymous said...

Arsun-d,

Universal -gedeg ug ene delhii deer amid seruun baigaa hun burt (6,2 milliard hun amidarch baina)
hamaatai gesen utga ilerhiilne!

Galaxy...narnyi aimag...delhii...tsag hugatsaa... eko sistem...hun...hunii amidraliin utga uchir?...ugugdsun ertuntsiig tanij medej bui hunii medleg (shinjleh uhaan) ...er, em hun baih, hun turdug, amidardag, uhdeg...? gesen universal (niitleg buyu ) neg l huvi tavilantai!

Humuunii garval uusel neg l tsegees eh avsan...harin unuudur olon uulder, undesten boljee...gehdee l bugd hun! Hunii huvi tavilan neg!
Neg tsegees eh avsan enehuu olon tsegiig butsaagaad toololyin ehlel ruu avchirval neg l tseg deer l ogtoltsono...?!

Universal Unen olon toon deer bus gants toon deer baih!
Universal Unen-g fundamental(yazguur) nom sudraas olj medej bolno!

Herev ene talaar medehiig sonirhoj baigaa bol,
Badral_1206@yahoo.com-r haritsaj bolno shuu!

Arsun said...

Bayarlalaa Badralaa, tsag zaw gargasand. Bi gedeg sawaagui hun uuriinhuu uchryg oloh sanaatai yawdag hun, hayagiig awlaa, bayarlalaa.

ganga said...

Deed dood tiv orshihuin filosovi yarisan tom ulsuud sonirhohgui baih l daa. Gehdee ene amidraldaa hun shig judagtai yostoi yavaad duudmaar baih talaar byachan bichleg orrlav. Orj uzeerei

Оогий said...

Сайхан ярилцлага байна Баярлалаа