Monday, January 5, 2009

low baterei...


Гэнэт цэнэг дуусаад... Байхгүй эд эрхтнүүд минь өвдөөд, эмнүүд эдгээх чадвараа алдаад, урагшаа хараад алхаж явсан зам маань гэнэт дуусаад, дуу хоолойгоо дотогш нь залгиад, тэрэндээ хахаж бүлхрээд, үхлийн айдас зөөлхөн илбээд, баларлаа даа харин ч нэг. За тэгээд л яаж шуухан цахилгаанд залгагдаж цэнэглэгдэх билээ гэж гашлаад эхэллээ шүү. Зорилго гэж нэг бага оврын цахилгаан үүсгүүр байх ёстой доо, тэр минь хаана байна гээд ухаад л байлаа ухаад л байлаа хог новшоо. Олддог юм биш. Тэгэхээр нь ядаж хоол унд хийгээд идчихдэг гэрийн нэг муу үүсгүүр баймаар юмаа гээд ах дүү амраг садан руугаа залгаад л байлаа яриад л байлаа, бас л олсонгүй. Дургүй ч хүрэх шинжтэй. Цэнэг дуусчихаар угаасаа мөнгө ч дуусчихдаг юм, мөнгө дуусахаар уур хүрээд явчихдаг юм. Цэнэг суусан үед исгэлэн, хөөстэй шар усанд сойхгүй бол бүр чадхийчих гээд байдаг болохоор мөнгөгүй болохоос үхтэлээ айдаг юм хойно. За тэгээд нэг арга бодохгүй л бол ямар ингээд л цэнэггүй, хэрэггүй нэг юм хэвтээд байлтай нь биш /аягүй бол гаргаад чулуудчих байлгүй/ гээд удтал эрж хайсны эцэст өнөөдөр нэг юм арга чарга олдсон юм байлгүй ганц зураастай болчихоод сууж байна. Пүүл болохоороо дараа бичимз. Ер нь жаахан муудаж байгаа юм байлгүй, баяраар л цэнэг суучих гээд байдаг болсон байна билээ шүү...

8 comments:

anjigai said...

Хэний ханаагүй. Юу ч үл бүтээсээр даруй 4 хонолоо. ОДоо ч гэртээ л БЛОГ умшаад сууж байна.

Anonymous said...

Тэхдээ гол нь ямар батарей гэдгээс хамаарч яаж цэнэг хураах нь хүртэл ондоо ондоо.
Суусан буюу нурсан батарейг цэнэглэх ганц хоёр арга байдын байна...
1.Ижил төрлийн батарейтэй холбож уях
2.Шар усны хүчилд дүрж хонуулах...

Anonymous said...

ийм төрлийн зайг спиртэнд 3 хоног дэвтээвэл сайн л байдаг

Anonymous said...

Анжгай-д:
Цаг алдана гэдэг алгуур амиа хорлож байгаатай адил гээд Эдвард Яны үг байдаг даа...

Клаус-т:
Шар усны хүчилд дүрээд хонуулчихаар бүр эргэн ашиглах аргагүй болчих юм болов уу гэж бас зовоод байгаа юмаа. Харин тэр ижил төрлийн батарейтэй холбох чинь үзээд алдахад гэмгүй сайхан санаа байна шүү хэ хэ. Ингэхэд ижил төрлийн батерей олддог л байгаа даа. Их хуучны эд шүү дээ энэ муу чинь.

Бум-д:
Өмнө нь туршилга дутаад исгэлэн шар усанд хийчихсэн чинь зэвэнд идүүлчихжээ. Шууд л спирт руу хийчихгүй. Аргагүй л юм үзэж нүд тайлсан хүний зөвлөгөө байна хэ хэ. Баярлалаа

Anonymous said...

Yaaag tseneg hariugui duusah geedd, dahin dahin tugshuurtei duugarch, baterey low gj dohio uguud bgaam shg tiim medremj haayaa turdiin shuu hehe... Teg l neg medhed ergeed gaigui bolchihson l bhiim daa zailuul... Gehdee bi suuliin jiluuded hezee ch full baij uzeegui shg sanagdana hehe...

Anonymous said...

мань бол цэнэг бүүр байхгүү хүн шүүдэ.. яаж цэнэглэгдэх эсвэл цэнэглэгдүүлэгдэх талаар ойлголт байхгүү хэхэ

Anonymous said...

Хоёр долоо хоногийн өмнө нэг их уран гулгагч анх удаагаа котокын талбайд конкей углаад гарч үзлээ. Эхэндээ банга хашлага түшээтэй, харин сүүлдээ лаг нөхөр талбайн голоор гулган бүжиглээд үнэн кайфтай байсан чинь маргааш нөгөөдөр нь босч чадкуу болтолоо бие өвдөж таны хэлдэгээр батарей дууссан даа. Одоо бол миний батарей фүүл болсон, агаагынх бас фүүл биз. Сайн байна. Үнсье

Anonymous said...

Эрхцас-т: Агаагийнхаа батерейг хаашаа шалгачихаж бай л даа. Байхгүйд чинь байхгүй болчих гээд байж л байна /хэ хэ/. Дүүгийнх дүүрэн байгаа бол агаад арга олдох л юм байна.

Мами-д: Хэ хэ. Чи бид хоёр адил юм. /ханьтай болсондоо баярлав/

Цэнхэр шувуу-д: Тийм үед гэрээ мартаад, нэрээ мартаад, байгаль руу л зүтгэх зүгээр байдаг. Байгаль эх бүтээлээ яаж бүрэн бүтэн болгохоо мэдээд байх шиг санагддаг юм.