Monday, January 19, 2009

Чингис хаан маань орос Кузнецов, герман Шмидт, англи Смит, араб Хаддад, испани Фернандес нартай амьдаа


Чингис хаан маань орос Кузнецов, герман Шмидт, англи Смит, араб Хаддад, испани Фернандес нартай амьдаа юм байна. Үүнийг сонсоод та бүхэн хачирхаж буй за. Хэл шинжлэлийн залуу доктор М.Саруул-Эрдэнийн “Сонирхолтой монгол хэл” номыг гүйлгэжээ суусан чинь харин ийм юм гараадахдлаа. Тэгээд л хов хүргэж байгаа нь энэ. Учрыг олж хужрыг тунгааваас:


“Дэлхийн олон хэлэнд хэлбэрээрээ бус утгаараа амьдаа болох нэр олон бий. Монголд Дархан нэртэй хүн байдаг. Тэгвэл оросын Кузнецов, германы Шмидт, английн Смит, арабын Хаддад, испаний Фернандес, унгарын Ковач, португалийн Феррейро хэмээх түгээмэл нэрс бүгд дархан гэдэг утгатай. Тэр ч байтугай их эзэн Чингис хааны маань жинхэнэ нэр ч Дархан гэдэг утгатай билээ. Тэмүүжин гэдэг нь одоогийнхоор бол Төмөрчин гэсэн үгийн хувирал юм. Эртний Монгол, Түрэг хэлэнд Төмрийг тэмур гэдэг байж. Үүн дээр мэргэжлийн нэр бүтээх -чин дагавар залгавал Тэмурчин гэсэн нэр бүтнэ. Тэмур язгуурын –р авиа гээгдсэнээр эгшгийн араас орох дүрмийг даган -чин нь жин болж Тэмүжин болсон байна” гэжээ.


Дашрамд хэлэхэд нэр судлаач Ж.Сэржээгийн арваад жилийн өмнө тооцоолсноор манайд 7600 орчим Наранцэцэг байгаагийн 350-аад нь Баатарын овогтой ажээ. Түүнээс хойш хэдэн Баатар охиндоо Наранцэцэг нэр өгсөн бол? Жинхэнэ овгоо сэргээснээр энэ байдал гайгүй болох болов уу. Аягүй бол энэ 350-ын 200 гаруй нь Боржигон овогт болчихсон ч байж мэднэ. Солонгосын нийт хүн амын 80-аад хувь нь Ким, Ли, Пак овогтой байдаг шиг юм болох вий дээ

8 comments:

Oogii said...

аанхаа заа

arsun said...

Сонирхолтой юмаа.

ҮЛЭМЖ said...

Суурин иргэншилүүд тухайн аж ахуйгаасаа овог, нэрээ авдаг харин манайханд бол дандаа дээрэмчин нэрнүүд байдаг шүү. Төмөр, баатар, бат нтр гээд л хүн сонсоход бас сүртэй юм даа. Манайханы хийдэг ажил нь дээрэм тонуул, тулаан, байлдаан байсан болохоор тэр байх

Галавсай said...

Энэ Галавсай нэрнийхээ утгыг олчихымсаан...хэхэ

БОРОО said...

Монголд хамгийн их байдаг нэр чинь Бат-Эрдэнэ гэсэн. Бас Оюунцэцэг, Нэргүй өөр хэн хэн гэлээ дээ. Ингэхэд -жин гэдэг дагавар чин болж байгаам бол Өэлүн үжин гэвэл одоо юу болж таарах уу. Бөртэүжин гэвэл Бөртэчин гэсэн үг үү айн ккк. Юу л болоод явчив даа.

ollie said...

ямар сонин юм. хмм ..,

Uunee said...

Сонирхолтой юм байна шүү.
Хүний нэр ээ гэж. Олон байдаг нэрнээс гадна ховор содон нэрийн жагсаалт байх юм билээ. Тэр дунд ч янк бүрийн нэр тууж явна шүү. Яахлаараа хүн хүүхдэдээ ийм нэр өгдөг байна аа гэмээр л

sam said...

сонирхолтой юм байнаа, нэрний гаргалгаа, бусад улс орныхтой харьцуулсан энэ тэр нь