Tuesday, February 10, 2009

Би дурлачихлаа


Сэтгэл нэг их гоё хөндүүрлээд, байн байн гараа хүргэж шархыг хөндөөд, түгшингүй атлаа таатайхан инээмсэглээд алхаж явна. Гадаа хавар болчихсон нь ч нөлөөлж байгаа юмуу, алхаад л баймаар, тэнээд л баймаар. Хачин гэгэлзсэн хүн орж гаран холхиод л, сайхан нь дэндсэн юм бодоод л, тэрэндээ бас төвлөрч чадахгүй өөрийгөө шоолон инээд алдаад л. Нэг л мэдэхэд гар зүрх рүүгээ яваад, элгээ тэврээд, өөрийгөө хайрлаад, түүнийг бүр их хайрлаад... Даанч тэр мэдэхгүй яваа.

7 comments:

altai mountains said...

xe xe xoorxonoo..xairttaigaa uchraxiin erool tavii... ;-)

ЗОРИГТ 8 said...

Өөртөө дурласан юм биш үү АНДУУ САНАА

Галавсай said...

Сэгсгөөр найз минь hайн . Арюхан дурандаан шатанхай айлитайхан дуун аяланхай алхалажэ алхалжэ ябна гут. Харгуйтнай хайратай хөбуун чинь шамайеэ сэсэг барин хүлеэжэ байгаа.

Наян Наваа дууны үгийг хайгаад удсанд уучилаарай. Нэг ийм хагас дутуу үгийг нь л оллоо. Дараа заавал бүтнээр нь олж өгнөө. Чи наян наваа дууны тухай түүхийг нь хэзээ бичих гэж байна. Би уншимаар л байх юм. Энд миний бас нэг цөөн хэдэн дууны цуглуулга байгаа. Хааяа завандаа орж сонсож байгаарай. http://www.imeem.com/people/DtgLWiv



http://nyutag.blog.banjig.net/post.php?post_id=56182#

Заян заян заяалай

Заян набаа миний гөө

Наян наян наяалай

Наян набаа миний гөө

Байдан байдаа байдаа лээ

Байдан ёгоо миний гөө



Өөр нэг хувилбар нь:

Заяа набаа хоёрной

Зааханаймнай нютаглэ

Байдан ёго хоёрной

Байханаймнай нютагла

Артаг багшийн шавь said...

Пэээшгээ Сэгсгэр хүү дуралчааа юүү? Эсүүл хаварын синдром уу? :p

АБОСШ /таагаад умшаарай энийг ккк/

segsger said...

Алтайн уулс-т: Баярлалаа найзаа

Галавсай анд-д: Сайн уу хө.
Инагхан дураян гамнаад л цэмцэг цөмцөг алхаад явжийна дөө мань нь. Заян Нава-г өгч гялайлгасанд үнэнхүү сэтгэлээсээ талархав. Дууны түүхийг Галавсайдаа зориулан удахгүй блогтоо тавинаа.

Артагийн шавь-д: Дурлуулж дурлуулж үзмээр байна, хайрлуулж хайрлуулж үзмээр байна гээл дуулаа

segsger said...

хаясан чэн фэнүүд уралдаад ирсэн шд. Хэн мэдэхэв кккк

baagi said...

bi neg hund durlaad odoo hairlaad 10 jil bolj bna shde, anh 7-r angidaa "bi tuuntei taarahaaraa mendleed unguruh yum..." gedeg l bolood ungursun duu. Odoo bol bid 2 bas ch zugeergui ... l dee