Tuesday, June 9, 2009

Нэг иймэрхүү л...


Хус модод олон цагаан лаа шиг гэрэлтээд
Тэр шөнийн харанхуйлал нь анирт навчсын доогуур шургажээ
Тэргэл өнгөт нугад буй бүхэн амгалан
Хус модны судсаар миний сэтгэл урсана
Нэгэн цагт навчсын гэрэлт өнгөнд хууртаж
Нэгэн нүдээр орчныг нэвт сүлбэдэг асан
Одоо харин ойн гүнд навч нөмрөн
Гэрэлгүй тэр л талд нь амгаланг оллоо
Хус модод лаа болж асах нь надад ирсэн гэрэл
Хуурайхан цус нь ямархан өнгөтэйг сарнаас би асуунам

10 comments:

ЗОРИГТ8 said...

гайхалтай....

serenade said...

маш сайхан бичжээ...

Сэгсгэр said...

Зоригт, Серенада хоёртоо их баярлалаа. Орж гарч байгаарай хө

oldoshaksli said...

goyo l yum.

Arima said...

bi durtai

hoyr_hun said...

Тасархай! таны бичлэгүүд сайхан шүү!!!

Сэгсгэр said...

oldoshaksli-д: Зүгээр л мэдрэмж... баярлалаа

Arima-д: Хус мод чамин, хөнгөмсөг мод. Яагаад тийн хөглөгддөгөө мэддэггүй юм

hoyr_hun-д: Их баярлалаа. Танайхаас гэртээ ирэх бас их сайхан байдаг.

ollie said...

хусмодны судсаар таны сэтгэл урсдаг юм бол гvй мєн цагаахан сэтгэлтэй ажмаа байхнээ тээ :)

Segsger said...

Оллие-д: Яагаад заавал цагаан гэж...? Хус модны судсан дотуур урсаж байгаа учраас уу? Би өнгийг нь хараагүй ээ... кккк

Anonymous said...

Xen negen xusnii shuus uux gej xadaas xadaad,
xongon sav zuuj orxido odjee.
xarin ter xun minii sudsand zuu shaagaad,
xaluun tsusiig min xanasan shig sanagdlaa.
Xarin tsus min ,ter shuus er n, yamar ongoteig bi er anzaarsangui
xuiten nogoon ,mongolog ongotei baisan baix ,
xeluulex yu abix ve dee naiz min xarin ci yamar amttai abisaniig n martsan bololtoi...