Friday, June 12, 2009

Энэ өдрүүдийг худалдах сан...


Золоор амьд яваа биш дээ
Зовлонгоороо хямдхан авсан
Энэ өдрүүдийг худалдах сан
Эд агуурстай хамтад нь шүү
Хачин жигтэй дуу зохиож
Гудамжаар тэгээд алхахад минь
Халааснаас цаг хугацаа гээгдэж
Хөл хөнгөрөхийг мэдэрнэм, мэдэрнэм

14 comments:

Idea said...

зүгээр өгвөл авий... ккк

Segsger said...

Зүгээр өгөхгүй ээ хө. Үүрдийн амар амгалангаар солино. "Худалдана" гээд нэг үг байгаа биз наана чинь? Хүний, үнэгүй юманд нугасгүй золиг шүү хэхэхэ

serenade said...

Худалдаж яахийм бэ, үлдээвэл яасийм.
...Халааснаас цаг хугацаа гээгдэж
Хөл хөнгөрөхийг мэдэрнэм, мэдэрнэм
хэмээх нь янзтай. мааш их таалагдлаа.

А said...

Сольж бас болохым...

Unknown said...

Их өвөрмөц мөрүүд байна.

Оогий said...

нээрээ л сольж болох юм шүү айн

Segsger said...

Серенада-д: Урам хайрласанд баярлалаа. Орж гарч байгаарай анд аа

Юки-д: Яах гэсийн Юки. Солтчихвол би хожиж чи хохирно шдээ хө. Юкигийн инээд гэрэлтсэн өдрүүдэд амьдарвал сайхаан

Дамдаа-д: Баярлалаа найзаа. Ёиний сэтгэлийн ертөнц бас их орги шүү. Би дуртай

Оогий-д: Чамайг "Хараад" дахиад л баярлав

ollie said...

миний дуртай шvлгvvдийн нэг нь байна ш д.

наад єдрvvдийг чинь би бас зовлонгоороо худалдаж авдаг юм билvv гсн ..,

ЗОРИГТ8 said...

Хөл хөнгөрч - эрх чөлөө гсэн агуулгатай байх тийм үү

hoyr_hun said...

sain uu! gahaltai sanagdlaa. Mederlee mederlee hehe

bolor7erdene said...

Яг одоо дахиад л хүлэгдчихээд байна. Хүлээснийхээ үзүүрийг олохгүй бол зангилааг тайлж чадахгүй бололтой. Харин үзүүр нь олддоггүй ээ. Өчигдөр мандаж байсан нар алга, харин өнөөдөр бүрхэж байгаа тэнгэрт маргааш юу үзэгдэх бол гэж бодохоос айдас хүйдэс дүүрнэ

uiten said...

Зовлонгоороо үнэд оруулж, үнэнд ойртуулсан

Золгүй өнөөдрүүдээ орхиод одох минь одоо....

freedom_bebi said...

bi tantai neg talaar sanal neg bn nogoo talaar... ene odriig hudaldaj boloh ch ene udriin gunig eswel bayr baysaliig, tedniig oortoo aguulagch setgelee hudaldaj chadahgui shde

Сэгсгэр said...

Оллие-д: Худалдаж авсан өдрүүдийнхээ хуурайхан салхинд сайртана даа, нүүрний тосоо нөөцлөөрэй гэсэн хэхэ

Зоригт-д: Тэгж орчуулж ч болох юм шүү

Хоёр хүн-д: Сайн уу анд аа. Зочилсонд баярлалаа

Болор-Эрдэнэ-д: Хүлээсийг чинь хамтдаа тайлаад хүйдсийг чинь бүлээсгэх арга хайх сан...

Үйтэн-д: Хүлээжий. Хамт явъя

Чөлөөт маамуу-д: Сэтгэлийг худалдаж болдоггүй юм бол мартаж болох байх. Үнэгүйдүүлэх сонгодог арга нь тэр л дээ.