Monday, June 22, 2009

Бид ертөнц дээрх гуниг...


Би хүмүүсийг мэднэ,
харин тэд намайг мэдэхгүй
Бид ертөнц дээрх гуниг гэж
хашгирсныг минь сонсоогүй
Жирийн хөх үдшээр жир бус гунигласан
Жир бусын гуниг тэдний тухай байсан
Урсаж буй ертөнц
Уйлж үлдэх амраг
Нэг л өнгийн зураг
Нэрийг минь мартуулсан уй...
Тэдний ертөнц, тэр гунигт дуулиан
Тэсгэл алдам уйлаан, Аз жаргал
Энэ бүхний цуурайнд чичрэн дагжнам би
Эмгэнэлт дуу хоолойг минь сонсооч!
Би хүмүүсийг мэднэ,
Харин тэд намайг мэдэхгүй
"Бид Ертөнц дээрх гуниг аа..."

11 comments:

book said...

Блогчидоо энэ сайтад орж өөрийн блогт хэрэгтэй нэмэлтүүдийг олж аваарай.
Блог хичээл:
ulesson.blogspot.com

ЗОРИГТ8 said...

би ч гэсэн хүмүүсийг мэднэ
тэд л намайг мэдэхгүй

Ganga said...

Yamar aimaar zurag ve. Hooson chanar sanaand gyals hiih shig, za burach humhiin toos bolohoosoo umnu hurdan gariya, yarshig

serenade said...

бид ертөнц дээрх гунигаа...сайн шүлэг бн.
бидний дотор өөрсдийн дотоод ертөнц оршдог болохоор бид биесээ мэдэхгүй байдаг нь аргагүй ээ.

Сэгсгэр said...

Батзориг-т: Тэд нар чамайг мэджийлээ шд. Аан Батзориг... гээл хэхэхэ

Ганга-д: Хаха таныг хумхийн тоос болгодог тийм лаг хүч энэ хавьд л лав байхгүй байхоо

Сенренада-д: Зочилсонд баярлалаа. Хүн чэн гадагшаа хязгаартай дотогшоо хязгааргүй амьтан шдээ хө

BMR said...

Би хүмүүсийг мэдэхгүй
Тэд ч намайг мэдэхгүй

hoyr hun said...

hol, bas oir baih gunig!!!

Сэгсгэр said...

BMR-д: Үнэн үү...? кккк

hoyr hun-д: Танайд хононо доо /хахаха/

Anonymous said...

Зураг таалагдлаа. Зэвүүн зураг бна.

Сэгсгэр said...

Sorry. Ene bol nyzmbanagiin blogoos avsan zurag gedgiig alban yosoor heleye. Uneheer adtai mundag zurguudtai blog doo tedniih

BMR said...

unen