Wednesday, June 24, 2009

Баяжих совесть алга


...Автобусанд сууж хэрүүл сонсож, айлд зочлохдоо санаа зовж, хүүхдэд таван чихэр өгч чадаагүйдээ үнэн шаналж, хөгшдөд цайны сүү санаснаараа сарвайж амжаагүйдээ гэмшиж, эцэг эхийгээ ачилж үзэлгүй маань уншиж, эрхэм андыгаа ангал дээрээс аварч хүчрэлгүй алдаж, айлын гэр хөлсөлж, ажлынхаа хөлсөөр амьдарч явахад юу эс бодогдох вэ. Тэгэхдээ л хүний хоол булаах хүсэл алга... Өнөөдрийн Монголд өөртөө аягалчих хоол алга л даа.

26 comments:

Kafka said...

Hehe neeree ch tiim dee hunii hool bulaaj yawsan dor hoolgui yawsan ni zugeer...

Arsun said...

Хулхидсанаас хулхидуулсан нь дээр.

ENEREL said...

яадий булаагаа булаагаа явчаач ккк

Сэгсгэр said...

Энэрэл-д: Булаагаад булаагаад явчихаар ходоод шархлаад байдаг цус л даа хэхэхэ

Арсун-д: Газрын газрын тэнэгүүд ганц нэгээрээ явдаг. Блогспотынхон хос хосоороо...хахаха. Зочилсонд баярлалаа эрхэм Арсун

Кафка-д:Мацаг барих ч зүгээр л дээ. Эрүүл мэндэд сайн хихихи

hoyr hun said...

Hovsgol aimgiin Tunel sumand bdag. Jargalsaihan guainh ali ve gevel buh hun andahgui ee. asuugaad ireerei, ta amlasan shuu!!!

gegeen said...

tiim bii vii vii, kkk

ЗОРИГТ8 said...

хайраа өөрийн болгож чадаагүүдээ гэмшиж....

Сэгсгэр said...

Зоригт-д: хэхэхэ. Болиорой Зоригоо гуай. Тэр гэмшлээс өөр юм байсан...

Б.Цэцэнсод said...

сайн уу? сайхан блог байна шүү андаа... яах аргагүй бодогддог бодол...

Anonymous said...

Харин тийм ээ. Иймэрхүү бодол өвөрлөөд гудамж метрлээд лааз өшигчөөд явж байтал гэнэт урд хэн нэгний хаясан цүнх дүүрэн мөнгө таараасай. Тэгвэл би яах бол? Гэнэт баяжих совесть төрөх болов уу? Эсвэл...

Сэгсгэр said...

Какаду-д: Тэгвэл надад дуулгадаг юм шүү. Гэнэт баяжих совестийг чэн төрүүлэлцээд өгөмз хэхэ. Зочилсонд баярлалаа

Цэцэнсод-д: Баярлалаа. Орж гарч байгаарай

G84 said...

i like
tks
u have nice blog

uiten said...

номыг тань унших юмсан. Худалдаанд байгаа юу?

Сэгсгэр said...

Үйтэн-д: Баярлалаа. Метро моол дэлгүүрт байгаа. /Зохиолчдын хорооны өөдөөс харсан/

Жи84-д: Их баярлалаа

Сэгсгэр said...

Үйтэн-д: Баярлалаа. Метро моол дэлгүүрт байгаа. /Зохиолчдын хорооны өөдөөс харсан/

Жи84-д: Их баярлалаа

uiten said...

ААн за, авч уншнаа, баярлалаа

Цагаан хад said...

Үргэлж л сэтгэл дотор явдаг тийм эмзэг,гэгээн гунигт мэдрэмж, хүн бүрд өдөр бүр таарч байдаг ч яг ингэж, элгэн дотно хэлээгүй тийм гунигт ая эгшиг байна, Сэгсгэр минь, баярламуй...

Сэгсгэр said...

Нямаа ах-д: Баярлалаа Нямаа ах аа. Эзгүйд зочилж бор цайнаас минь хүртэд гарсанд тань талархаж байна

Үйтэн-д: Баярлалаа, сэрүүхэн салхи минь хэхэ

Оогий said...

Эцэг эхийгээ ачилж чадалгүй маань уншиж ........ мэдээ орж том болж их сургууль төгсөж, айлын гэрт очиж хүний хүн болтолоо эцэг эх дэргэд нь бүртийгээд байж байх тэр их заяа хэн болгонд олдохгүй ховор нандин хишиг байхаа. Тэр хүн болгонд олдохгүй ээ. Тэд биднээс их ачлал нэхэхгүй ч хүний дайтай хүн болж өөрөө өөрийгөө аваад явчих чадал "ороод" тэднийгээ ачиллах гээд гүйж явах хишиг бас л хүн болгонд заяахгүйм даааа ...


Богинохооон энэ хугацаанд аз жаргалыг дэргэдээсээ мэдэрч, сэтгэл ханамжийг өөртөө бий болгож амьдраад л ... Гоё ш дээ тэгвэл

Сэгсгэр said...

Оогий-д: Үнэхээр тийм шүү. Дэргэдээсээ мэдрэх аз жаргалыг олсонд чинь баяр хүргэе найз аа. Урчигдар орой Обод нарын хэдэн нөхөдтжйгөө сууж жаал буу халсаан. Чиний баруун чих чинь хангинасан л байх ёстой доо хэ хэ

Оюунаа said...

Сайн уу Зандаа,
Танайхаар хааяа орж идээ ундаанаас чинь амсдаг ч өнөөдөр л мэнд мэдэж байна.
Чи чинь баян хүн шүү. Баяжчихсан юм байж совесть алга ч гэх шиг. Танайхаар ороход идээ будаагаа өрчихсөн баян тарган цатгалан л байна даг. ккк

Оюунаа said...

Сайн уу Зандаа,
Танайхаар хааяа орж идээ ундаанаас чинь амсдаг ч өнөөдөр л мэнд мэдэж байна.
Чи чинь баян хүн шүү. Баяжчихсан юм байж совесть алга ч гэх шиг. Танайхаар ороход идээ будаагаа өрчихсөн баян тарган цатгалан л байна даг. ккк

Оюунаа said...

Какаду, Зандаа баяаан. Чи дүүрэн мөнгөтэй цүнх олбол надад дуулгаарай. ккк

Segsger said...

Оюунаа-д: Баян тарганаа мэдсэн чэн нэхх хөөрөөд, баярхмаар санагдаад явчих чэн. /хэхэ/ Байнаа байнаа, бор цай байна, болох болохгүй хэдэн шүлэг байна, халтар хэдэн нийтлэл байна, халуун хүйтэн өдрүүд байна...

Зочилсонд их баярлалаа Оюунаа. Сэтгэгдлээ үлдээж байгаарай

GBayarmaa said...

Юм юм л бодогддог болдог юм байна даа. Насаараа дэргэд байх юм шиг аав ээжийгээ орхиж байсандаа намар намарт л нээг их гэмших шиг болдог, хайртай багшаа гээд л эрхлээд байсан чам шиг хэдхэн шавь нартаа бага л юм зааж дээ гэж хавар хаварт л бас нээг их харамсах шиг болдог. болоод байгаа шүү

Anonymous said...

Респект