Friday, June 26, 2009

Буруу биш...


Сэтгэл гэмтэхэд эмнэлэг санал болгосон нь
Чиний буруу биш
Сэмрэх бүхэндээ өдөлж жигүүр дэлгэсэн нь
Миний буруу биш
Аврал хүсэн гараа сарвайхад ирээгүй нь
Бурханы буруу биш
Амттайхан хүсэлдээ давс цацаж оршуулсан нь
Өчигдрийн буруу биш
Мэдрэл оюуныг нэгжиж бүгдийг булаасан нь
Хаврын буруу биш
Мэхийгч үүрээр сарны зүг дөтөлж одсон нь
Хайрын буруу биш
Намарт ирэх замдаа өмсгөлөө гандаасан нь
Моддын буруу биш
Намайг зөрж одоход сөрж сэвэлзсэн нь
Салхины буруу биш ээ...

11 comments:

PUZL said...

Гоё хэрнээ Гунигтай шүлэг юм. Их таалагдлаа.

bolor7erdene said...

сонин өнгө байна

Segsger said...

Болор-Эрдэнэ-д: Их баярлалаа зочилсонд. Харин чиний блогт коммент үлдээх гээд оролдоод оролдоод барсангүй ээ хө. Их сайхан блог байна лээ. Байнга зочилж байна аа

PUZL-п: Баярлалаа. Орж гарч байгаарай найз аа

ЗОРИГТ8 said...

чамайг харласан нь миний буруу биш
чамаар дутсан нь ч бас миний буруу биш...

истой го...

bolor7erdene said...

Сэгсээхэй, ороод гарсанд баярлалаа. Хэхэхэ, гэхдээ би бичсэн комментийг чинь олоод үзчихсээн. Харин нүүр хуудсандаа л гаргаж чадахгүй юм. Хариу бичээд л байдаг, гэтэл өөртэйгээ яриад байгаа мэт л болчихож. Бид өөр өнгийг эрж хайж явдаг нэг сэтгэлтэй улс бололтой. Чиний блогоос ч бас өөр үнэр ялгарч байна. Байнга сахиастай шүү, хэхэ

oldoshaksli said...

taalagdlaa.
Tanii gunigiin hii biye
Dolgiolson us ni temtregdlee.

uiten said...

хэний ч буруу биш, хэний ч зөв биш . ийм л юм болсон юм даа / санаа алдах/

BMR said...

taalagdlaa
oor heleh ch ug olddoggui ee

Б.Цэцэнсод said...

sonirholtoi medremj turuv...

uiten said...

төрсөн өдар нь болоод байгаамуу? Зиак төрсөн өдрийн мэнд хүргий Гүй ээ бас та төрөөд , энд би шүлгийг нь уншаад сууж байдаг хорвоо жижкэн юмаа гээ л хадуураад явчихгүй юу ккк Аз жаргал хүсье

ollie said...

та минь яасан л гунигтай юмнууд бичээд байна даа. сvvлийн хэдэн бичлэг нь :(