Thursday, October 29, 2009

Би "Аан" л гэсэн...


Японд сурч байгаа анд маань саяхны нэг өдөр ийм /Afghanistan, Bangladesh, Bhutan, Burma (also known as Myanmar), Cambodia, Kyrgyzstan, Laos, Maldives, Mongolia, Nepal, North Korea, Tajikistan, Timor-Leste, Turkmenistan, Uzbekistan and Vietnam/ хэдэн улсын нэр шидлээ миний мессенжэрт. Ямар учиртайг нь асуусан чинь

-Мк Дональдсын салбар байхгүй улсууд гэнээ.

-Мк Дональдс яагаад тэнд салбараа байгуулаагүй юм бэ гэсэн чинь

-Судалгаагаар хүмүүсийнх нь худалдан авах чадвар хүрээгүй юм... гэлээ. Би “Аан” гэж хэллээ. Тун удалгүй ахиад энэ /argentina, aruba, australia, bahrain, belgium, bermuda, brazil, canada, chile, china, cyprus, czech republic, denmark, finland, france, germany greece, guam, hong hong.../ улсуудын нэрсийг дахин савлаа. Ямар учиртайг нь дахиад л лавлахад

-Та бүхний талбай /Сүхбаатарын талбай/ дээрээ нээлтийг нь хийсэн Louis Vuitton дэлгүүрийн салбар сүлжээтэй улсуудын нэрс байгаа юмаа гэж хариулсан. Би бас л “Аан” гэлээ...

25 comments:

Arsun said...

Тэгвэл одоо хоёр дахь бүлэгт багтах шивдээ.

Сэгсгэр said...

Арсунд: Харин тийм. Бэлэн хоол авч идэж чадалгүй л брэнд бүтээгдэхүүн рүү гарлаа даа хэдүүлээ хэхэхэ

Anonymous said...

аан

Б.Цэцэнсод said...

sain uu...
andaa
Louis Vuitton unen teneg aan
ayyaaaya
hoolnii mungugui ulsad avaachaad...

tatah said...

aan segsger gej iiim kumuun bdiim bii vii :P

ДэндүүДэндэв said...

Сэгсгэр сайнуу

ДэндүүДэндэв said...

МК Дональдсд энд орон зай байхгүйээ ккк

Сэгсгэр said...

Анон: Аанха

Цэцэнсод: Харин тэхх. Мөнгө нэг газраа ингэж л төвлөрчихөөд байна шүү дээ.

Татах: Ай даа, нэг ийм л нөхөр байгаам даа сэгсийсэн... Зочилсонд талархлаа. Орж гарч байгаарай найз аа

Дэндэв: Сайн уу Дэндэв мээн

Шонхор said...

хэхэ хуушуур бууз байхад макдоналдсаар юугаа хийнэ :)

Сэгсгэр said...

Дэхх, хужаа бараа байхад Louis Vuitton-оор юугаа хийнэ кккк

Шонхор said...

хаха янзтай

Сэгсгэр said...

Шонхор: Цаг агаараас шалтгаалан нислэг нь саатддаггүй цас борооноос хамааран жигүүр нь сульдаггүй Шонхор анддаа хугархай далавч нь илааршиж хурмаст тэнгэртээ дүүлэхийн ерөөл өргөмүү

Сэгсгэр said...

Шонхор: Өндрөөс газрын амьдрал өөр харагдана биз айн? кккк

Шонхор said...

үүү яасан сайхан ерөөл вэ :) ёстой баярлалаа

хэхэ уг нь өндрөөс өөрөөр харъя л гэж боддийн, даанч хугархай далавчтай юм чинь өндөрт гарч чадахгүй байна оо :)

zeregle said...

guts gehgui yaasiin. mkdonalds baisanch amidral urgeljilne baigaagui ch amidarna. tegeed ch mcdonalds geech yum chin ehneesee dampuurch baigaa.


aan gecheed araas n bi bodohdoo mkdonalds-g ali hezee dampuurzan gej bodsiishd gehgui.

uiten said...

Луис Виитон ы дэд ерөнхийлөгч гэнүү нэг нөхөр Монголыг тогтвортоЙ ЭДИЙН засагтай болохоор нээсэн гэжийлээ шд.

Сэгсгэр said...

Шонхор: Далавчаа эмчил л дээ чиодоо. Тээд өндрөөс харагдсан өөр юмаа надаа ярьжий за юу ккк

Зэрэглээ: Хэргийн учир Мк Дональдс ч биш л дээ хө. Зочилсонд баярлалаа

Үйтэн: Манай мөнгө атгасан хэдэн нөхөр тэр нөхрийг "тогтворжуулчихаж" л дээ тэгүүл хэхэ

hooligan said...

нэгчигсэн мөнгө үрэх шалтаггүй байвал зүгээрэм бишүү...мөнгөтэй вол шүү дээ...ккк

Sunny said...

Manaid neeree Mc bhgui bas l balai shuu. Gehdee tostei gazruud ih bdag bolson bn lee.

Big Burger biluu neg tiim gazar ongorson zun orj uzej bsiin bn.

ollie said...

утгагүй ч юмаа даа хөөрхий ..,

. said...

setgeliin bolon ed zuilsiin bayan yaduugiin tuil ulam todorsoor.

Stranger said...

күү нээрээ яалтай ч билээ

Anonymous said...

үнэн марзан

Anonymous said...

minii huvid Mc d mass d zoriulagdsan bolohoor mongolchuud avch chadahgui.. Harin LV is for niche... Mongold baigaa baychuud hangalttai zah zeel sanagdsan yum blgui.

Сэгсгэр said...

Хулигаан: Гудамжны буланд татвар хураахаа больчихоо юу, овоо доо

Санни: хэхэ

Олли: Харин ч лут утга биш үү энэ чэн, утгатай мөнгөтэй урагшаа алхацгааж байгаам бишүү кккк

Цэг: Энэтхэг шиг л болчихгүй юм сан. Нэг л мэдэхэд хэдүүлээ гудамжны боржур дээр зогсож байх вий дээ. Нийтийн эзэмшлийн газар нь тэр гэсэн хөөрхий Энэтхэгт

Стренжир: хараад л сууж байхаас, халаас цоорхой улсууд өөр яахав

Анон: Марзан мааз юм байнаа байна

Анон: Боржур дээр зогсохоосоо өмнө нутгаа метрлэж хөлөө сайртуулах санаатай байгаа мань энэ зун хэхэ