Monday, October 5, 2009

Блогчдын өдөрлөгийг боргионы ширээний араас сурвалжилсан тэмдэглэл

За би бол өөрийгөө нэг их блогчин энэ тэр гэж боддоггүй, блогчид гэдэг мундаг улсыг хулгай нүдээр атаархангуй хяламхийж, басхүү дотор сэтгэлдээ догдлонгүй бишрэнгүй ханддаг нэгээн. Гэтэл үзэл бодлыг үндсээр нь өөрчилсөн нэгэн явдал болсон нь зартай блогчин Зараа гэгч этгээд археологийн олдвор шиг аймаар гоё өргөмжлөл сэлтийг өвөрт минь тэврүүлж блогчдын халуун ертөнцөд болзоогүйгээр дагуулсан орох нь тэр.
Өнгөрөгч баасан ахын төрсөн өдрөөр IT паркт болсон “Блог бидний амьдралд” өдөрлөгт очсон минь олон сайхан “Од” блогчдыг амьдаар нь харсан аргагүй агшин хормууд байлаа. Агшин хормоор ч барахгүй аагтайхан оройг хамтдаа өнгөрүүлсэн бөлгөө. Харин төгсгөлийг нь төдийлөн сайн санахгүй байгаа нь урагшгүй би вээр уусан сархадандаа хөлөмцөж ухаан манаран, кадр тасарсных байх аа.
Сторми гэдэг гялалзсан залуутай хэзээний найз шиг буу халж, гурван оны өмнө миний Сэгсгэр “гэр”-ийг төхөөрч өгсөн Зараа андтай зантай сайхан тулгаж, ганц нэгэн удаа гал дөлтэй уулзаж асан Гаамп нөхөртэй хууч хөөрөн, нэгэн цагт нэхий дээлээ уралцаж асан Idea, Зүүдчин хоёртой хошуу холбож, зам зуурт нь зартай блогчин Микатай миегнэж, Анжгайтай ангалзаж, Амарсайхантай амаа урчих шахаж, Ободтой ширээ дамнан шивнэлдэж, бөөрөнхий дэлхийн бөөрөн дээрээс бөөн бөөн маазрал шидэлцдэг Бум-Эрдэнэ, Ганга нартайгаа нүүр учирч... за ер нь яаж хашгирч орилж, харайж гүйлдэж, хачин сайхан “монки”-нүүд болсон гэхэв.
За тэгээд эцэст нь завьтай Зараа маань зальтай Зараа болж, Monkey-гийн бичлэг Сэгсгэр имиджтэй болж, Гаамп гараа үрж гуяа алгадсан сайхан л орой байлаа.
Ингээд эцэст нь тэнд хэлж амжаагүй нэгэн тостоо хэлчихье дээ.

Ахин дахин уулзаж учрахын төлөө
Агсарч амжилгүй тасарч унахын төлөө
Таксигаар биш Бумаар хүргүүлэхийн төлөө
Танихгүй блогчдоо амьдаар нь харахын төлөө...

23 comments:

Erhtsas said...

Хөөх хэн хэнтэй уулзсан гэв ээ, миний Бумаа ах, Ганга эгч тэргүүтэй мундаг блогчидтой уулзчихсан байна ш дээ. Агаа та нээрээ азтай юмаа.

ОБДОО said...

balai avsandaa
minii bichleg ch taaruuhaan l baina

anjigai said...

Сайхан байсөөн. Ерөнхийдөө жаахан халсан байдаг шүү. Хиа хиа.
Цасхан минээ энэ чинь эгээ шүү дээ. кккк

Сэгсгэр said...

Цасхандаа: Агаа нь айлын агаа нартай ёстой бяц авсан шд. Дүүдээ хайртай шоо

Обдоод: Гоё оо гоё. Яадийн яадийн тэ

Анжгайд: Ерөнхий халалтын дараах деталл дэлбэрэлтүүд лайтай байсан шүү кккк. Наад цасын чэн эгээ нь биш агаа нь байгаамоо хө

Erhtsas said...

Гүй ээ Анжигай агаа минь энэ хүн чинь агаа шүү дээ, бүүр миний хайртай агаа байгаам бас надад хайртай байхыг ч үгүйсгэхгүй тийм л нэг агаа ш дээ. хэ хэ хэ

Idea said...

Тостыг үргэлжлүүлнээ:

Шилтэй боргио геометр прогрессоор үржиж
Шинэ хуучин блогчид гэрлийн хурдаар өсч
Найрын ширээ синиусын график шиг давалгайлж
Найзын нөхөрлөл нэмэх цэнэг шиг таталцаж байх болтугай.

/Юун физиклэг ерөөл болчив оо/

Сэгсгэр said...

Цас-д: Хайртай шдээ угаасаа. Зүрх гэрчилнэ. Чи тэгээл айлын агаа нартай аалигүйтээд байгаарай, яршиг шүү. Агаа нь аймаар хартайг мартаагүй бээз.

Idea-д Эрдэнээ гуайн номон дээр эгшиг давтагдах ёсыг нэмээд тоост хийгээдайна уу гүү юу ккккк

Galavsai said...

Segsger and sainuu.Bsn bol ochih l bailaa

Сэгсгэр said...

Хүш, анд сайн уу? Чи чэн яагаад усанд хаясан чулуу шиг алга болцийн. Сайн биддээ хө?

Мика /美香/ said...

эртний олдвортой болсонд нь баяр хүргэе.
Чи ч сайн тоост хэлдэг нөхөр байна лээшүү..

БОРОО said...

Мундаг хүмүүстэй уулзсы шүү нээрээ. Сээгс гэрээс нээрээ тоостуудыг олноор нь сурахаар юм билээ.

Сэгсгэр said...

Микад: Аа тэр ч баярлахаас аргагүй олдвор оо. Хадгалах болсондоо баяртай байгоо. Бас урд хөршдөө зуучлалын төлбөргүй юу яан гэжуга. Баярласий шүү нөхөд өө...

Бороо: Хөөх, юун сонин хүн бэ. Сээгс гэрийг тойроод намираад байдаг бороо шүү дэ. Энэ чэн нээрээ юу болжээнаа. Тэнгэр хангайдаа баярлалаа гэж...

hooligan said...

сүүл хэсгээ сандгүү юү..ккк...тэмдэглэл сайн хөтөлвөл дараа нь умшаал саначийшд..ккк

Bayarhuu said...

Segsgert: namaig yu helehiig medej baigaa biz dee tee?

Idead: hey duu mini 10 jildee physic, math 2iinhoo yalgaag sain oilgoogui yum uu? kkk

sanakae said...

Хаха Бум нээрээ хүргэж өгдөг юм уу. Өглөө болгоныхоо таксины мөнгөө хэмнэчихвэл башийлаа шдээ. Утас нь хэд юм :P

huhtolbot said...

Hi and seenoo, bsan bol bas l ochih l bailaa daa.

Олхонууд Д.Лхагвасүрэн said...

Хөөх Ямар гоё юм бээ бүх оддын цуглаанд Та очоо юу? Би очиж бүх блог мангасуудын гэгээн дүрийг хардаг байж дээ.

Pearle Deppsu said...

Өмнөх өдөр нь 4 цаг хүртэл поккердсон болохоор өдөрлөг дуусгаад, ажил дээрээ нэг бараагаа харуулчихаад харьж нам унтсөөөн.

оройн 9 өнгөрч байхад бас 1 блогчин гэрт ирчихээд та хэд рүү явлаа гэх шиг болсон. ямартай ч зүүд биш бодит л юм болж байсан юм байна лээ. тэгтлээ нам унтсан байгаа юм чинь хэхэ

ЗОРИГТ8 said...

АНХНЫ БҮХ ЮМ ГОЁ

Сэгсгэр said...

Хулигаанд: Хөтөлсөн тэмдэглэлээ хөглөж явахдаа гээчихнэ л дээ дүүрсэн толгой нэмэргй нэмэргүй

Баярхүүд: Барагтайхан байгаарай М.Анд гуай. Тээд байвуул чэн нөгөөдөхийг чэн хэлчий шүү

Санакийд: Тэр нэг оройноос хойш улайстал нь залгажийгаад би утсыг нь дэлбэлчихсэн шд хө

Хөхтолботод: Хаана байгаан му найз?

Алексд: Харин тийн. Очихгүй яасийн

Сэгсгэр said...

Дээпсүүд: Ээ л дээ. Тэгж унтаад байхдаа яадийн. Тэхдээ бид хэдийг зүүдэлсэн байх л даа тэ? Дунд нь орцон л явж байсан уу айн?

Зоригоод: Анхны...? Бүх юмандаа яг ямар юм нь? хахахахаха

ЗОРИГТ8 said...

ялангуяа нөгөө юу...мэдэж байгаа даа аягүү бол

Б.Цэцэнсод said...

сайн уу?
сайхан уулзалт болсон байна.
төлөө...төлөө...