Зам зуурын салхин Зандааг сэмрээж орхивол...
Эвлэршгүй дайсан, хагацашгүй анд минь билээ сэтгэл минь чи
Эрүүдэн шүүж болдоггүй гавъяа шиг ял билээ сэтгэл минь чиЭнэлэл хайр, хорсол зэвүүцлийн илдийг хурцлагч
Эмзэг атлаа хүнд зэвсэг юм сэтгэл минь чиЕртөнцийн амьдрал баян ч чиний энд хүрэхгүй
Ер бусын сэлүүрт хөлөг онгоц юм сэтгэл минь чи
Авсан дотор ч баяртайяа сэрж мэдэх
Аз жаргалын сэрүүн хүйтэн зүүд шүү дээ сэтгэл минь чи
Зам зуурын салхин Зандааг сэмрээж орхивол
Завсарт нь бүтэн үлдэнэ ээ сэтгэл минь чи
8 comments:
газель сонирхдог боллоо гэж...
Өөрийнхөөрөө ойлгочвол болхуу
таалагдлаа...
Зоригт: Тэгвэл энэ сард миний блогт өнжөөрэй. Газелийн сарын аян зарласан шүү би хэхэ
Дэндэв. Болий шд. Дэндэвдээд ойлгочих оо хө
.: Баярлалаа
Nar ulgusun tengeriin zug
Tsaasan shuvuud nisej yavna.
гайхалтай сайхан шүлэг бн.
...Ертөнцийн амьдрал баян ч чиний энд хүрэхгүй
Ер бусын сэлүүрт хөлөг онгоц юм сэтгэл минь чи ...
ай сэтгэл сэтгэл сэтгэл
зам зуурын салхинд сэмэрч л байх хэрэгтэй байх даа. сэмрэхгүй бол сэтгэлээр ч яахав дээ.
Зүрх сэтгэлгүй болохсон .., гэдэг чинь дэмий үг шүү эгч минь.
Post a Comment