Tuesday, February 2, 2010

Сэмбээ минь...



Эндэхийн өвөл
Их удаан өнгөрдөг
Урт наслаарай гэх ерөөлийн

Уйтгартайг тэгэхэд л мэдэрсэн...
хэмээн биччихээд уйтгарлаж
гунигласан шинжгүй жавар сөрөн цээж задгай сийгүүрдэж явдаг эрхэм анд Доржсэмбээ маань өнөөдөр надад номоо бэлэглэхээр иржээ. Хацар хайрсан хахир өвлөөр халамцуухан сэвж явахтай нь тааралдаад “Сэмбээ минь сэмбий...” гэж загначихаад салснаас хойш нэг л мэдэхүй нэгэн он улирч амжжээ. Ингээд Сэмбээ андын ганц нэг шүлгээс сийрүүлсү.

Үдэш

Дээвэр дээр суусан

Цагаан муур шиг сар
Дээврийн хөндийд
Багтах газаргүй ганцаардана.

Тэр хүн
Тэр хүний
Өмссөн малгай нь
Нисэх гэж байгаа
Хар хэрээ шиг
Тэр өдрийн шуурганд
Тэгж далбигнана
Толгой дотор нь
Тархин дотор нь
Тас хар хэрээний
Том үүр дүрслэгдэнэ

Тийм үүрний өндөг
Цагаан л байдаг даа

Сүнс
Зууханд шатах моддын утаа
Зугуухан яндангаар гарна

Моддын сүнс саарал өнгөтэй

9 comments:

ЗОРИГТ8 said...

Моддын сүнс саарал өнгөтэй
Хүний сүнс ямар ч өнгөгүй

Сүхзориг said...

Сайхан юмаа Сэмбээ маань номоо гаргачихсан сэвж явдаг. Халамцуухан хамтдаа суугаад хачин гэгэлгэн шүлгүүдийг сонсохсон. Тэгээд тийм гэхийн арга үгүй нэг гунигт автаад л...

Arima said...
This comment has been removed by the author.
Arima said...

харсан тэнгэр гэж үнэн гоё нэр санагдаад байгаан. Сэмбээ ах сэмбийх л учиртай хүн дээ, шүлэг найрагтаа бол угаас сэргэг л явдаг ах даа гсн хэхэ

Б.Баясгалан said...

onoodor message bichsen baisan. nomiin hishig hurteeh gesen bololtoi... daanch ajil ihtei bailaa. saihan nairagch shuu.

Badman said...

Углааш Доржсэмбэ арай биш бээз. ккк
http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=6282

Б.Баясгалан said...

hongor nutgiin hosgui nairagchiig hentei anduurch zurhelvee... yostoi l Muu hun baina daa.

Anonymous said...

dalbignana geh ni zow u dalbiganana geh u?

uhaaral said...

гоё бичжээ