Sunday, February 21, 2010

“Төгрөг 50”

Пийсүүгээ удахгүй эдгэнэ гэж бэлгэшээгээд
жигүүр ургуулчихлаа хэхэ


Өнгөрөгч бямба ням гариг Пийсүү /муурын зулзага/-гийн минь хувьд үргэлжилсэн час өдрүүд байлаа. Час өдрийн өглөө нь хаалганы хонх тасхийтэл дуугарсанаар эхэлсэн бөлгөө. Арван жилийн ангийн дөрвөн товариш манайд палхийтэл зочилж цомхон гэрийг минь томхон доргиох үес Пийсүү товариш ч даган баясч дарцаглан дэрвэж чухам л “Уйлах хүүхдийн онжиго урд өдрөөс нь загнадгийн” шидийг үзүүлж байв аа. Хууч хөөрөн хуурай согтсон бидний хэдэн нөхөд амаа булаадаг морь шиг амгай зуузай шаргиулан байх тэрхэн торгон мөчид Ертөнцийн эзэнд ер бусаар татагдагч нөхөр маань /зочдын нэг/ яасан юм бүү мэд, яах ийхийн зуургү й муу Пийсүүг минь аваад чулуудчихдаг юм байна. Тэр лав Сатаны хорлол байх. Хачирхалтай нь нөгөө нөхөр Сатанд хорлогдсоноо ч мэдэж байгаа юм алга, xарин муу Пийсүү минь яг юу болоод өнгарснийг мэдэхгүй ч яс махаараа “барцад”-аа гарган орилоод унаж байгаа юм. Сэтгэл өвдсөн гэж жигтэйхэн. Муу муужгайгаа гэрлийн хурдаар шүүрээд авсан боловч Сатанд хорлогдсон найзыгаа өрөвдөөд саарталтсан боловч эелдэг хоолойгоор “Зүгээр ээ, анд аа” гээд дуугарсан чинь харин өөдөөс “Ямарч муур дөрвөн хөл дээрээ буудаг юм. Танай Мяу миа л байна даа” гэж авдаг байгаа. Тэгээд бантсан уу яасан “Маргааш би сүмдээ очихдоо Эзнээс гуйгаад зүгээр болгочихно оо, муур чинь яах ч үгүй” гэлээ. Муужгайдаа орчуулж чаддаггүй, нөгөөдөх минь тасралтгүй орилоод л байдаг. Уг нь манай найзын амласан хугацаа ёсоор бол муужгайны минь хөл өчигдөр зүв зүгээр болчих ёстой байлаа. Тэгсэн чинь, өнөө өглөө ямарч байсан “төгрөг 50, төгрөг 50” гээд үүд хүртлээ майжигнаад л үлдсэн хөөрхий. Орой очиход огт зүгээр болчихсон байгаасай, Аминь!!!!!

23 comments:

Unknown said...

“Ямарч муур дөрвөн хөл дээрээ буудаг юм. Танай Мяу миа л байна даа” гэж авдаг байгаа. Хахаха алдагийн байна. Яадаг муу Сатана вэ

hooligan said...

хаха үнэншд

ямарч муур дөрүүн хөл дээрээ буух исто л гэдийшд

гэснээс жинкнээсээ мигутай болциимбии

ollie said...

өөөөөөөөөөө, яадаг хар хог вэ. тийм жаахан амьтныг чинь тэгж шидэж л байдаг.

үхсэн амьтад л далавчтай болдог шиг санагдахын. муу ёртой зураг вэ яасан.

Оогий said...

Яаанаа хөөрхий минь. Танайд бас муужгай байгаамуу. Манай гэрт бас нэг хөөрхөн золиг бгааа. Яаажгаан вээ жижигхэн амьтаныг чинь авч шиддэг хм. Яс нь гэмтээгүй бол дороо эдгэчих байхааа.

ariuka said...

hehe zugeer bolchih bhoo

Burnak said...

Хэхэ, тэр Сатан гэснээс надархуу л дурак явж байж дээ. Би угаасаа муур үздэггүй, айлд муур харахаар авч шиддэггүй юм гэхэд эвгүй оргиод байдаг юм. Гэхдээ муур харахаар нэг л амгалан тайван байдал ажиглагдаад байдаг, унтаад л суниагаад л унтаад л ...

Пийсүүгийн алхаа удахгүй төгрөг төгрөр болтугай гэж хэлье дээ.

bluefire said...

Манайх бас нэг хөөрхөнөөтэй болсон сурагтай, гэртээ харихад минь том юм болсон байх байх. Муужгай нь хурдан эдгээрэй. Нялх амьтан чинь эхлээд сурж авчихаад дараа нь 4 н хөл дээрээ буух байлхгүй дээ. Христ чөтгөр холилдсон яадаг найз вэ, хүн шиг л байж байхгүй ;>

Galavsai said...

sainuu and.Gerendee Miisgei tejedeg yum guu. Miyu-giin turliin amitan sonirhodog shi bidnii shuhand yum bi shuu hehe.Gehdee bi miisgeind durangui eee hehhe

Galavsai said...

Aan tiin ehleed Piisuu gheer ni Muu gombuuderee helj bgaan boluu gj bodsiishd hehe

Сэгсгэр said...

Батаа: Манай миа Мяу маань бүүр миараад, би дагаж миараад баларч байна даа. Орчуулж чадахгүйдээ л баярлахаас. Бөөн гомдол л байх шиг байгаа юм цаадах муу чинь зайлуул

Хулигаан: Атамаан нь аль хэдийнэ хэлээ биз дээ. Хүнд итгэж сур айн гэснээс цаадах чинь дөрвөн хөл дээрээ биш нэг хөл дээрээ буучихсан байна лээ. Үлдсэн гурваа дараагийн удаад нэг нэгээр нь гэж тооцсон байх хашир хог

Оллие: Пийсүүг зусардаж ядахдаа л далавч малавч болж байхгүй юу даа хэхэ.

Ариука: Баярлалаа. Ерөөлөөр болог

Бурнак: Төгрөг төгрөг алхаатай төө хэрийн биетэй Пийсүү минь ээ хө гээд дуулж суух сайхан цаг орйхон байлгүй дээ. Баярлалаа анд аа

. /Цэг/: Харин тийн. Эхлээд сурчихаад дараа нь буух байсан байх. Дарааллыг нь жаахан гажуудуулчихсан байна лээ. Одоо урам нь хугараад муу сураад эхэлчих вий дээ. Дүнд нь л санаа зовж байна шүү хэхэ

Галавсай: Чи бидний цусанд мийсгийний /ёох виски гэжугам шиг сонсогдоод шүлс гоожих гэжээн шд/ төрлийн юм ч байхад байгаа байх аа. Чинийхэд бол баахалдайны төрлийн юм бас байгаа биз айн

А said...

төгрөг тавь биш гурав тавь болцын бишүү?

А said...
This comment has been removed by the author.
sukhzorig said...

Chaddagsan bol "Muujgai shidegch" abargiig ooriig ni xanand sabaad shidex yumsan. Ertontsiin ezen ni ooriig ni abrax yum chini... tiim uu?

Дэндэв said...

Аминь байхдаа яахав дээ хахаха
Ертөнцийн эзээн гэж...
Чи бас аминьддаг болоо юу?

Б.Баясгалан said...

yaj yavaad muujgaindaa piisuu geed ner ogchihson yum be. piisuu gej neg hoorognii hyamdhan /yostoi haga shidej baival taarsan/ chuluu bdag. Hyatad zugiin l ug sanagdaad bna. kkkk. tanai muujgaig heleegui shuu. gants shiduuleed l ertontsiin eznii eveelt bagtchihdag huvitai muur bna.

Сэгсгэр said...

Юки: Төгрөг тавь байлгүй яадийн. үлдсэн гурав нь шал бутархай юм байхчивлээ. Төгрөг дээрээ л тогтож байсийм аятай хэхэ. Эвий эвий муу Пийсүүгээ нээрээ өрөвдчихлөө

Сүүгий: Ээ мэдэхгүй, эзний авралд ч эргэлзээд л байгаа шүү

Дэндэв: Аминьдвал авралд нь багтчих ч юм билүү

Баясгалан: Хөөрхий миний Пийсүү хойд хөлөөрөө дэнчин тавиад л орж явчихсан шүү дээ эзний ивээл дор

Оогий said...

Ta gantsxan nadad l xariu bicheegui bna shdeeee

Сэгсгэр said...

Huue ee minii hongorhon Oogii mini ee, istoo tom sorry shuu. neeree yag tegsen baishd. Chamaigaa orood garah buhend bayarladag shuu. bi neeree umnuh bichlegiin setgegdeld chen hariu bichsen shd. ih hojuu hariulsaan humuust. so sorry

Oogiinoo said...

Хэхэ зүгээрээ том сорриг нь тэвэртээ багтааж ядаад авчихлаа. Харин хараад бсан чинь надад л бичээгүй санагдаад нээх том гомдолоод гараад явчихсан ш дээ. Одоо нээх том сорриг дааж ядан тэврээд гараад явчихий даа

Сэгсгэр said...

Oogiinoo; bayarlalaa. amjilt huseye Oogii duudee

bluefire said...

Piisuu yaajina daa?

Suyala L said...

joey-gee sanachlaa, muur ymar bdgiig medku l de, nohoi lav yag l hun, laaag hoorhon

Оргил said...

muuraa sanchihlaa odoo yostoi eznii iveeld bgaadaa. anh irehdee algand ter chigeeree bagtdag bsnaa suuldaa aimr avarga bolood tsarai muutai bolood l he he