Tuesday, August 10, 2010

Онон голыг Оросууд боомилох нь ээ


Эзэн Чингисийн ундалж өссөн, их "Нууц товчооны" судас болсон Онон голд аюул нүүрлээд байна. ОХУ-аас хил даван ирж цутгадаг Ашинга хэмээх жижиг голд Оросууд уурхайн бохироо урсгаснаас Оросын хилээс Биндэр сумын нутаг хүртэл 100 орчим км газар Онон голын ус бохирдон ногооноороо эргэлдэж байгаа гэнэ. Монголд бохирдоогүй үлдээд байгаа цорын ганц гол, Төрийн соёрхолт яруу найрагч Нямбуугийн Нямдоржийн "Онон хатан ижий" ийнхүү сэвтлээ. Их Монголын түүхийг өнөө үед тээн ирсэн Онон голыг Амар мөрний ундарга хэмээн ярилцдаг билээ.

4 comments:

Миний блог said...

Сайн уу та минь амьд уу. Гоё юм бичсэн бололтой даанч уншигдахгүй эртний фонтоор бичсэн юм болов уу?

Б.Баясгалан said...

Монголын түүхийн судас болсон гол юмсан... Яамаар ч юм бэ дээ...
Та сайн уу?.

Я.Баяраа said...

Neeree ta sain uu
Haramsamaar yum daa.

vlmedeh said...

Хамаг баялагаа гадныхнаар ухаж түнхүүлээд
Хайран байгалаа ч эвдүүлж сүйтгүүлээд

харамсалтай юмаа. Нутгийн иргэдээс өөр тэмцэж байгаа хүн байхгүй л байх даа