Wednesday, November 17, 2010

Хөөмий ЮНЕСКО-д бүртгэгдлээ


Монголын ардын урлагийн өвөрмөц нэгэн төрөл болох хөөмийг ЮНЕСКО-гоос Хүн төрөлхтөний материаллаг бус соёлын өвд бүртгэлээ.
“Авиа дуурайх урлаг” хэмээн нэрлэгддэг хөөмий нь өгүүлэхүйн эрхтэний тусламжтайгаар дуулах онцгой чадварын үр дүнд бий болсноороо урлаг судлаачдын анхаарлыг ихээхэн татдаг төрөл юм. Хөөмий үүсэхэд Монгол үндэстний байгаль дэлхийгээ шүтдэг уламжлал ихээхэн нөлөөлснийг тэд нэгэн дуугаар баталдаг. Байгаль дэлхийгээсээ урам зориг, хүч тэнхээгээ олж авдаг ард түмэн зөвхөн байгалийн дуу авиаг дуурайх бус түүний мөн чанарт нэвтэрч чадсанаар энэхүү гайхамшигт урлагийг бий болгосон үздэг байна. Хөөмий нь хос авиагаар дуулагддаг цорын ганц уламжлалт урлаг юм. Энэ урлаг нь дотроо хархираа, исгэрээ, нармай, шахаа гэсэн дөрвөн онцгой төрөлд хуваагддаг бөгөөд тэдгээр нь хөгжмийн нийтийн хэл болох басс, баритон, тенор хоолойг төлөөлдөг билээ. Хөөмийг орчин үеийн хөгжмийн бүхий л урсгал, зэмсгийн аянд тохируулан аялах боломжтой ажээ.

4 comments:

www.gegeen.com said...

oh so nice. manai hoomiich duu http://bukhu.wordpress.com Mongol undesnii urlagiig delhiid taniulj yavaa chuhal humuusiin neg shw. Ene talaar petition org-d neleen sur bolj burtguulj baisan ni nemer bolson baih gej naidaj bn.

A.Амарсайхан said...

Гэгээн шиг оо соо нааайййс гэе дээ

Р.Улам-Оргих said...

naeeeeeeeeees.
naeeeeeeeeees

Сэгсгэр said...

Гэгээн: Өө ямар мундаг юм бэ. Сайхан дүүтэй хүн байна аа. Зочилсонд баярлалаа. Дүүд тэнь амжилт хүсье

Амараа: Найс найс найс

Уламаа: Баярлалаа. Зочилж байгаарай найзаа