Thursday, March 10, 2011

45-ын гутал


“Цагаан сар” өнгөрч хөл хөлхөөн багасаад, эмээ агаа бид гурвыг тоодог хүн ховордоод, хаврын урт өдрүүд налайгаад ирэхийн үес Сэгсгэрийн сэтгэл доноголзоод эмээгийнхээ ханцуйнаас үг сүггүй дугтчаад эхэлдэг сэн. -Эмээж /эмээ ээж гэж байгаа юм/ гурвуулаа Давхар дэлгүүр явъя л даа. Та агаад гутал авч өгнө гээ биз дээ, агаад гутлыг нь авъя л даа /Агаагаар далимдуулаад өөртөө бас гоё юм авахуулчих санаа дотроо агуулаастай/. Нэлээд хэдэн өдөр дугтчуулж дугтчуулж эмээ маань агааг хичээлд нь явуулчихаад Сэгсгэрийгээ хөтлөөд Давхар дэлгүүр рүү хийсгэнэ дээ. Давхар дэлгүүр гэдэг нь тэр үед аймгийн төвдөө л Их дэлгүүр нь байсан юм. Эмээ авдраасаа дээл хувцасаа гаргаж хэрдээ л хөл болно. Шоопинг хийхийн өмнөх сэтгэлзүйн бэлтгэл бол лут аа лут. Муу Сэгсгэрийнхээ үсийг жавхайтал сүлжиж гоёж гоодоод сүйд болно. За тэгээд л том жижиг хоёр майга Давхар дэлгүүр хүртэл ам хуурайгүй гунганалдсаар орж явчихна даа. 

Даавуу даалимбанаас эхлээд Сэгсгэрт шинэ дээл хийвэл энгэр ханцуйд нь эмжээр хийх навчин тууз, агаад галстук гээд л үзэж шохоорхох, авч уутлах зүйл мундахгүй. Агаа нэг их том хүн болж саяхнаас захны даавуу галстукаа өөрөө индүүдэж гийгүүлдэг болсных галстук гээч юм тэсэхээ больсон үе. Хэзээний л халуун индүүнд умайлгачихдаг юм. Иймэрхүү аар саар юм авч цуглуулсаар хоёулаа хамгийн гол худалдан авалтандаа тулж ирнэ дээ. Давхар дэлгүүр рүү ирэх замдаа Сэгсгэр гутлаа голж агаагаа шинэ гуталтай болчихоор хичээлдээ хамт явахгүй ээ энэ тэр гэж жаал “шувуу нисгэснийх” эмээ шууд л надаа гутал үзээд эхэлж байгаа юм чинь. Үзэж шалих ч юм байхгүй дээ. Надад таарах жижиг хүүхдийн гутал угаасаа л хоёрхон янзынх юм чинь. Аль нэгийг нь л авах хэрэгтэй болж байгаа юм. Тэгэхдээ ядаж ангийнхаа охидын олноороо өмсөж байгааг нь сонгож байгаа юмаа. Тэр үед ховор содноосоо илүү олон нийтээ даган формлох л дуртай байж дээ. Шинэ гутлаа шууд өмсчихнө өө мань Сэгсгэр. Эмээ ч боль байг гэхгүй шууд л өмсүүлээд хуучныг нь даалимбан уутандаа хийгээд шинэ гутлаасаа харцаа салгахгүй зүрх нь савласаар байгаа муу Сэгсгэрийгээ хөтлөөд дэлгүүрийн мухар рүү алхчихна. Агаад гутал авах гэж байгаа нь тэр. Азгүй муу агаад минь тэр үед таарах юм олдохгүй ээ. Эмээ томоохон шиг гутлуудыг шүүрч аваад л улыг нь төөлөөд гайхалзаад зогсоод байна. Тэгж тэгж явсаар айлын ээж эмээ нарын өмсдөг 45-ын гутал дээр сонголт тасхийтэл буудаг юм даа. Энийг аваад өгчихөөр агаа яаж оволзохыг би мэдэж байгаа болохоор дотроо элэг хөших гээд л зогсож байна, хүний мууд дуртай хог. Эмээ 45-ын гутлаа ч авлаа. Яахав агаад өмсгөх гэж байгаа болохоор үс нь гадагшаа цухуйгаагүй, намхан түрийтэй, ер нь бол нэлээд эрэгтэйлэг цэвэрхнээс нь авч байгаа юм. Тэр үед чинь 45-ын гутал гурван янз байсан юм. Ландгар, сагсгар, цэмцгэр гэж нэрлэж болохоор хэлбэр хийцтэй. Агаад бол цэмцгэрийг нь авч байгаа нь энэ л дээ. Агаа нээрээ цэмцгэр юм байна гэж яг л өмсөж харагдаач. Орой нь агаа дуу шуу болсоор гүйж ирдэг юм. Би агаагаа тосч очоод “Эмээж чамд гутал авчихсан” гээд шуугиулчихсан юм чинь. Хөөрсөөр давхиж ирсэн нөхөр 45-ын гутал хараад нүд нь ямар гоё болсон гэж санана аа. Зохимжгүй эрс тэс хоёр дүрсийг ар араас нь залгахад монтажин дээр “Дүрс үсэрнэ” гэж ярьдаг юм. Яг л тэрэн шиг агаагийн арзайтал инээсэн царай нь барзайтал үрчийгээд нүд аманд нь юу юугүй нулимс цийгээд “дүрс үсэрчихэж” байгаа юм чинь. -Эмээж, энэ муу Сэгсгэртээ зүгээр гутал авчихаад, надаа болохоор чавганцын муу 45 аваад байхдаа яадаг юм. Наадахыг чинь би үхэж байсан ч өмсөхгүй за юу. Би тэгвэл сургуулиасаа гарлаа. Ий ий ий... Эмээ байж ядан хавчилзсанаа гүрийхээр шийдэв бололтой -За цөг зомо. Сургууль номноос гарна ч гэх шиг юугаа дэмийрээд байгаа шидэл вэ. Аваад өгсөн гутал өмсөөд явж чадахгүй бол хөл нүцгэн гүйхгүй юу чи. Үгүй ер, жигтэйхэн юм болох нь шив /дуу нь чангарна/ Агаагийн енгэнэх нь ч бас дагаад чангарна л даа мэдээж. -Аавыг Чита явахад нь та муу өөрөө Бямбад битгий гутал авчир гэчихээд одоо юу гээд байгаа юм. Муу тэнэг эмээжий. Би сургуулиас гарчихсан за юу. Дахиад яасан ч очихгүй. Миний гутлын хоншоор цав цагаан болчихсон байхад чинь би юу гэж сургуульд явж байх юм ий ий ий. ...Энэ үйл явдал мэдээжийн дайн дажин болон өрнөж дараа нь эмээ хошуу цорвойн авдраа уудалж алга тэнийлгэснээр өндөрлөж билээ. Агаа тэгэхдээ нөгөө 45-ын гутлыг нь нээрээ л өмсөөгүй. Эмээ ч бас өмсөөгүй. Эмээг өөд болсны дараа эмээжийн өмд гутлынх нь саванд нөгөө 45-ын гутал чинь цоо шинээрээ байж л байсан...

17 comments:

dao said...

багад бодвол дэлгүүрт л ирсэн биз монгол бахиал гээд хажуудаа хармайн шиг юмтай гутал ах бид хоёрт яг адилханыг авч өгсийн.. тэгсэн ах бид хоёр тоглож байгаад нэг өдөр гутлаа нуудаг баатрууд болоод ахын гутлыг элсэнд булаад.. яджаахад салгаж булсымуу хайшаан.. өрөөснийг нь олоогүй... тэгээд ах бид хоёр дундаа нэг гуталтай болчоод огт мэдэгдэлгүй олон жил хав дарсандаа.. ахыг хөл нүцгэн явж байхад ээж гутал чинь хаана байна гэхээр минийх руу заачаад надаас асуухаар тэр орон доор байгаа энтр гээл ккк.. бүүр сүүлд ээжид бид хоёр ингэж нэг зунжингаа худлаа ярьсийшд гэсэн пээх тиймүү ёстой мэдээгүйшд гэдимйдаа хэ хээ..

Р.Улам-Оргих said...

45iin gutalaa gj...

Р.Улам-Оргих said...

hehe

Сэгсгэр said...

Daavuu: Hehehe jeenhen ovoo muu garuud uu guu yu :-p. Eregtei huuhduud iim bgaam daa :d

Ulam-Orgih: 45-iin gutal medeh uu huuhee. hehe

jagaa said...

heden onii dursamj ve neleen deeriih bololtoi

Галавсай said...

Гуталны асуудал ч бэрх бсн шүү...

Р.Улам-Оргих said...

galawsai... yamar goy nerteiiin... hehe

Арима said...

egchid bagadsan 45-in ulaan gutliig eleej l bv daa, 90n heden ond

Сэгсгэр said...

Jagaa: Ertee urdiin tsagt emeeteigee hutlultsuj yavsan ueiin dursamj aa ho hehe. Zochilsond ih bayarlalaa. Orj garch bgaarai

Galavsai: Minii gerelt and haaguur manargaad bna aa? Surag tasraad udsan hongor Galavsai meen gej kkkk

Ulam-Orgih: Galavsaind bas durtai ain :-p

Arima: 45-yn gutal umsdug yasan aztai yum be chi hahaha :-p

Heaven said...

Ямар хөөрхөн юм бээ. Нулимс гартал бичсэн байна.

puuj said...

Goy boljee huuhee.Neeree 45-iin geed
hul golduu ongotei gutal baij bilee l.Za daa ternii chini sadan shahuu gutal l ongordog namar manai end moda bolov doo.90-eed onii eheer moda bolson shadar gurviinh shig urt turiitei gutal bas.Moda ergedegee gej chuham unen ugsenj.Huuchin huvtsasaa hadgalj bai,20 jiliin daraa hereg bolj yunii magad

Сэгсгэр said...

hahaha, teguul odoo 45-yn gutlaa darj bgaad garch uguh yum bna l daa

Anonymous said...

îäîî áîäîõîä òýð 45 ãóòàëíóóä áàñ ñàéí ãóòàë áàéæ ø¿¿, ÷èéã òàòàõã¿é, óë íü õàãàðàõã¿é, áàðàã õàëüòðàõã¿é ãì. òýãýýä ñîö. ¿åä àéìãèéí õàíãàìæààñ 1 õàéðöãèéã 1 ñóì ðóó ãýýä à÷óóë÷èõäàã áàéñàí þì áàéëã¿é, 1 ñóìûíõàí á¿ãäýýðýý óëààí 45, íºãºº íü õºõ 45, áàñ íºãºº íü íîãîîí 45 ãì-ð èæèëñýæ ºìñäºã áàéñàí äàà...., õý õýâ ñàéõàí ò¿¿õ áàéíà.

Mishaa said...

Blogoor mine zochilsond Merci ;-)

puuj said...

Монцам-коовын хүүхнүүд ойрдоо харагдахгүй яагаав.

Lily said...

45-iin gutal gej sonsoj bsiin ba :)

GBayarmaa said...

Өмнө минь буурал өвгөн алхана
Өнгөрсөн үеийг нуруундаа үүрэн алхана
Өөрөө би түүний араас алхана
Өнөөдрийн өдрийг сэтгэлдээ багтаан алхана

Бидний ард жаалхан хүүхэд алхана
Биеэрээ ирэх цаг руу тэмүүлэн алхана
Эгэл орчлонгийн энэхэн орон зайд
Эргэх цаг хугацааны түүх болон бид цаашилна