Sunday, April 10, 2011

Улам-Оргихын шүлэг


Хувь тавилан бид хоёр
Заримдаа жаахан маргалдахаараа
Эртний дайчдын хурц иртэй

Хутга шиг үгсээр хоёр биенийхээ

Зүрхийг зүсэж хуруугаа эсгэчихээд

Нэрэлхсэндээ дараа нь хоорондоо хуруудаж

Ялагдсаныгаа ойролцоох эмийн сан руу

Хурууны боолтонд гүйлгээд

Хувь тавилан бид хоёр

Худал инээмсэглэх завгүй
Гэгээн амьдарч байна, энүүхэндээ...
Номын садан, эрхэм дүү Улам-Оргихдоо төрсөн өдрийн мэнд хүргэе.

6 comments:

Р.Улам-Оргих said...

bayarlaa

Anonymous said...

Улам-Оргих гэдэг нэрийг хараад нэг сонсож байсан юм санаанд орлоо. Нэг их сургуульд тийм нэртэй багш байдаг гэсэн. Түүнтэй хамт ажилладаг нэг хүн нь уулзаад өнгөрөхдөө нэг зүйл асуухаа мартсанаа гэнэт санаад эргэн харж араас нь дуудах гэсэн чинь нэрийг нь мартчихсан гэсэн. Тэгээд бодож бодож байгаад толгойд нь орж ирсэнээр "Түргэнбуцлах аа" гэж дуудсан гэнэлээ.

A.Амарсайхан said...

Хэ хэ, Түргэнбуцлах ха ха

Lily said...

goyo goyo

Р.Улам-Оргих said...

turgen butslah. hehe

puuj said...

Би бол Хурдан-Дэврэх гэж нэрлэмээр юм байна.Сэгсгэр гэдэг эгчтэй,Галсаа гэдэг ахтайг бодоход Үнээдэй нютагийн көвүүн юм биз дээ Хурдан-Дэврэх.Тун дажгүй шүү.Энэ дүрслэлүүд дээр жаахан уянга нэмээд өгвөл үү.Би модэрнист гээд заавал нэг загвартай байх албагүй.Өөрийгөө бас хааяа эвдэж байх хэрэгтэй юм.Чи муу шүлэгч биш.Чи үүнээс илүү сайн бичиж чадна гэж кккк.Миний бодол шүү дүү минь.Тэрнээс ах нь шүлэг сайн мэдэхгүй ээ