Америкт нэг хүн боловсон жорлонд бие засчихаад усаа татахад Африкт нэг хүн тэр хэмжээний ус дутагдсанаас харангадаж үхэж байна гэвэл та итгэх үү? Харамсалтай нь бодит байдал ийм байна. Дэлхий дүүрэн ус цэлэлзэж байхад харангадаж үхээд байхдаа яахав дээ гэж үү? Тийм ээ. Гэвч дэлхийг бүрхдэг нийт усны дөнгөж 2.5 орчим хувь нь цэвэр ус бөгөөд түүний ихэнх нь туйлын мөсөнд буюу газрын гүнд түгжигдсэн байдаг юм. НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн үзэж байгаагаар дэлхийн гадаргуу дээрх болон газар доорх цэвэр усны нэг хүрэхгүй хувийг хүмүүс хэрэглэх боломжтой. Хамгийн бүдүүлгээр харьцуулж хэлэхэд юмкость дүүрэн уснаас ганцхан дусал нь л бидэнд оногдоно гэсэн үг байна шүү дээ.
3 comments:
Manai UB hot ene hurdaa aldalguigeer baigali orchinoo ustgaad baihad 10 jiliin daraa tseber usnii nootsgui boloh yum gesen shuu...
Энэтхэгт амьдараад УС үнэхээр чандмань эрдэнэ гэдэгийг ойлгож байна, Өмнө нь зүгээр л ойгосон дүртэй хүлээж авдаг байж ичмээр,,,
Эх дэлхийгээ, ээжийгээ, эмэгтэй хүмүүсийг их олон зүйлийг хайрлъя.
Post a Comment