Sunday, September 30, 2012

“Намын 18-р их хурлыг баярлан угтъя”



Өвөрмонголын соёл, олон нийтийн 11 том байгууллага хамтран Хөххотын Спортын ордонд ийм нэртэй нэгэн нүсэр тоглолтыг зохион байгууллаа.

Тоглолтод найрал дууны 15 багийн 4500 гаруй дуучид оролцсон нь уг арга хэмжээний цар хүрээг илтгэж байна. 

 Тоглолтыг ӨМӨЗО-ын АТИХ-ын байнгын хорооны орлогч дарга Хурцаа, ӨМӨЗО-ны улс төрийн зөвлөлгөөний орлогч дарга Наран болон ӨМӨЗО-ны цэргийн тойргийн улс төрийн хэлтсийн орлогч дарга Жан Ин нар хүрэлцэн ирж сонирхсон нь уран бүтээлчдийн хувьд томоохон шагнал болсон юм. Энэ тухай Өвөрмонголын “Өдрийн сонин” дээр мэдээлэхдээ “Тоглолтод ахмад, дунд, залуу, өсвөр үеийн бүх төлөөлөгчид оролцож намын 18-р их хурлыг баярлан угтахын хамт эх орон энхрий намдаа хайртайгаа бүрэн төгс илэрхийллээ” гэжээ. 
 

5 comments:

MRowan said...

Хүүеэ, юун сонин үзэл сурталжсан агуулга, үг хэллэгтэй мэдээ шиг бичлэг вэ. Арай өөрийн чинь блогыг бас үзэл суртлаар шалгаж, бичсэн зүйлсийг чинь цензурддэг юм биш биз?

bum said...

САйн уу? Сэгсгэрээ. Сайн л явна уу? Надтай нэг холбоо бариач. Хэрэг бна. t_bumerdene@yahoo.com

Сэгсгэр said...

Haha, medee sig bichleg bish medee bgaaz dee bolil doo. Marzan nertei arga hemjee bhaar n medee bolgood bichchihsiimaa kkk, Orj garch bgaad bayarlalaa naizaa

Bum: Odoohon

MrNyak said...

orj garch bh negen shine hun nemegdlee. hentiin Bayarmaa bagshaas blog.g chin medej avlaa. bi odoo taipeid mastert surch bggan. tani blogg heseg uhlaa. taalagdalaa

Сэгсгэр said...

Nyamhuu: Bayarlalaa. Neg bagshiin shavi nar yum bna. Tavtai moril. Orj garch bgaarai