Monday, January 7, 2013

Би Брюс Лиг хулгайлаагүй



    -Сэгсгэр ээ, чи миний Брюсь Ли-г харсан уу?
    -Хараагүй шд. Чи цааш нь хийгээгүй юмуу?
    -Харин би эрээд бүр олдоггүй ээ. Бид хоёрын хамтын жижиг цүнхэн дотор нэг л Брюс Ли байна шд.
    -Тийм, наадах чинь миний Брюс Ли шд. Чинийхыг хоёулаа олъё...
      Нэг зун аймгийн баруун урд байх “Хэрлэн” зусланд амарч байхдаа манай параллель ангийн Эсээ бид хоёр нэг танихгүй зурагчин ахаас Брюсь Лигийн жижигхээн хар цагаан зургийг арав арван төгрөгөөр худалдаж авсан юм. Дөрөвдүгээр ангид байсан нөхдүүд л дээ. Тэр үед чинь Брюс Лигийн зураггүй хүүхэд бол хүн биш байлаа шүү дээ. Нөгөө ангид С.Эрдэнэцэцэг, Ц.Эрдэнэцэцэг гээд хоёр охин байдгийн С нь тэр удаа надтай зуслангийн нэг ээлжинд таарч бид хоёр гайгүй зузаан найзууд болцгоогоод байсан үе. Бид хоёр Эсээгийнхээ Брюсь Лиг эрж өдөржингөө түүний хамаг чемодан, ном дэвтрийг онгичсон боловч олсонгүй. Ингээд Эсээ маань Брюсь Лигээ хулгайд алдчихлаа гээд жаахан урам муутайхан байсан ч хоёулаа тун удахгүй инээж хөхрөлдөн хөтлөлцөөд гүйж явсан юм. Зуслан буух болоод Эсээ бид хоёр юм хумаа хамтдаа эмхэлж цэгцэлж байтал миний чемодан дотроос нөгөө муу алга болсон Брюс Ли гараад ирэх нь тэр. Яг үүнтэй зэрэгцэн би өөрийнхөө Брюс Лиг түрүүлээд чемодандаа хямгадсан минь гэнэт санагдлаа. Эсээгийн нүд шууд 50 мөнгө болж байгаа юм чинь. Би ч бантсандаа чемоданаа хааж орхилоо. Хэдий тайлбарламаар байсан боловч юу ч хэлж чадсангүй. Өөрийнхөө Брюс Лиг хямгадчихаад Эсээгийн Брюс Лиг хайлцаж байхдаа юу бодож байсан хүн бэ тэнэг муу Сэгсгэр. Найз маань нөгөө хамтын цүнхэнд байсан Брюс Лиг надад өгөөд “Чи ч гэсэн энгийгээ хямгад. Аягүй бол бас алга болчихно шүү” гэснийг яана. Би яагаад өөрийнхийгөө хямгадаж далд хийснээ таг мартчихсан юм бол гэж хичнээн бодоод ойлгосонгүй. Хулгайчийг илчилсэн нэг хүн автобусаар аймаг орох замын туршид тун ёозгүй, гүнээ жигшсэн харц чулуудаж, хулмаганаж бантсан муу Сэгсгэр өөдөөс нь харж чадахгүй дальдчсаар ирсэн билээ. Тэрнээс хойш Эсээ найз маань надтай дуугараагүй. 10 төгстөлөө бид хоёр нэг нэгнээ танихгүй мэт явсан. Нэг сургууль юм чинь байнга тааралдана. Тааралдах бүрт надад нэг тийм тамтай мэдрэмж төрдөг сөн. Эсээ маань хожим эмч болсон гэсэн. Бид уулзалгүй олон жил болжээ. Сургууль төгссөнөөс хойш тааралдаагүй. Одоо Эсээтэйгээ нэг сайндах юм сан даа.

17 comments:

Bum said...

Saindaa ch. Er ni uuchlalt guimaar bol guij, urshuumuur bol urshuuj l baih heregtei gej boddog yum. Tsag hugatsaa gedeg hetsuu.

Frank said...

Эсээ энэ өгүүллийг уншаагүй ч аль хэдийн уучилсан байх.

Мишаа said...

chi aiiiiiiiir sonin ohiooon.
haya angaigaal orood irheer ali hunnugiin ueiin huuchin bichleg
-Jyaon
geel ugtdiiin

Bentel Bi said...

тэр дор нь хэлэхгүй. хэлж чадмааргүй бол сайхан бичээд халаас, цүнхэнд нь сэм хийчихгүй.

Segsger said...

Bum: Saindmaar l bna

Frank: Tegj l naidahaas, bayarlalaa

Mishaa: Ambasyn ueiin hun shuu dee bi chen, ohin gesend n bayarlaad orchin uejchih shahlaa wahaha

Bentel: Tiim uhaan bsangui, odoo bodohod unen teneg neeree bi...

Батхүүгийн Батзаяа said...

Би хоёрдугаар ангид байхдаа ангийнхаа хүүхдүүдээр гэрээ цэвэрлүүлчихээд шанд нь /3 хүүхдийн дунд/ Брюс Лигийн балкатаа хананаасаа хуулж өгөөд, видеогоор үзсэн Брюс Лигээ өнгөтөөр ярьж өгөөд. Тэгсэн орой нь яасан, нөгөө гэр мэрээ цэвэрлэцэн мундаг сэргэлэн хүүхдийг чинь гарыг нь өргүүлж буланд зогсоогоод. Тэгээд гараа өргөөд зогсож байхдаа тэр балкат ч мань муугаасаа үнэтэй байсан байна шүү гэж мэдэж билээ. Тэрнээс хойш гэрээ өөрөө цэвэрлэдэг болоод. Дараа нь Брюсийн балкат байсан газар аав дэлхийн миссүүдийн балкат авч ирж наагаад, за тэр нь ч дээр байсым дөө. Ангийхандаа очиж эмэгтэй хүний гоо сайхны тухай ярьдаг болсон ккк.

Segsger said...

hahaha, Zaya yostoi commenton dotor post oruulchihsan bna shd, goyo goyo. Bayarlalaa naizaa. Balagtai tovarishuud baij dee manai ueiinhen neeree

peakfinder said...

Ingeed uye uye ergej irdeg sain huuhed shuu. Naiztaigaa bushuuhan saindaarai daa. Tegeed ene tuuhee yariad saiohan ineeldeh biz.

Segsger said...

Баярлалаа найзаа. Тэгэхийг тэсгэлгүй хүсэж байна

Odkhuu Nergui said...

Эсээ чинь УБ чуулгын нягтлан юм билээ. мань чинь 2008 оны шинэ жилээр таарсан ш дээ

Сэгсгэр said...

Od: Huushee tiimuu, Ts-tei anduuraadgaan bishuu. Esee chen emch bolooz dee ain?

Юки said...

олоод сайнд

Сэгсгэр said...

Yukodee bayarlalaa. Olnoo, tegeed saindana

Odkhuu Nergui said...

Мань андуураагүй бүр гар барьсан. шар байранд байсан "Б"-гийн Эрдэнэцэцэг мөн биз дээ хө,

Segsger said...

Ter chen TS biz dee kk

erhtsas said...

Хурдан Эсээтэй сайндаарай :)

Агаатай уулзах даа юм хумаа цааш нь хямгадаж баймаар юм байна даа :-p

Сэгсгэр said...

Tsas duu: teedaival hyamgdsan yumtai chen hamt chamaig hulgailchina shuu. Ertnii saihn turshilga bhguim bish yamar kk