Tuesday, January 8, 2013

“Болор цом” үзэхгүй гээд байхад даа...

Өчигдрөөс эхлээд л утас тасралтгүй тачигнаастай. “Сайн уу Сэгсгэр ээ, *Болор цом* үзэх үү?”. Үгүй гэм дээ үгүй, үзэхгүй гэсээр байгаад ам цангачихлаа байна бүр. Ингэхэд энэ улсууд намайг “Болор цом” үзээд явж байхыг хэзээ хараа вэ? 1999 онд аймгийн даргын аймаар уур уцаараас болж Гэмтлийн эмнэлгээс оргон барин байж шохойтой гартай харайж орсноос хойш “Болор цом” гээчийг театр чуулгат нь очиж үзэж үзээгүй хүн шүү дээ хөөрхий. “Болор цом”-оос боломжоороо л хол явдаг нөхөр. Тэгэхдээ энэ чинь, зав чөлөө нь байгаад тасалбарынх нь үнийг дийлж байвал үзчихэд ер нь бол яахав дээ, болохгүй юм ер байхгүй. Тэгэхдээ л үзье гэж боддоггүй юм, нэхх сонин... 

2 comments:

A.Амарсайхан said...

Яруу найргийг хурдан морь шиг уралдуулаад, түрүү үзүүрийг нь шалгаруулна гэдэг утгагүй зүйл гэдгээ Чилаа өөрөө хүлээн зөвшөөрч байна лээ. Хэвлэлийн бага хурал дээрээ.

Frank said...

Амьдралдаа ер үзээгүй наадам гэвэл Болор цом-с эхлэхэд ер боломжын юм байна. Хүмүүс олон л зүйл ярьдаг. Гэхдээ түрүүлсэн хүмүүсийнх нь шүлгийг мань мэт ойлгохгүй харь юм билээ.