Wednesday, February 13, 2013

Мөнх бусын өмнө хүмүүс бие биенээ хайрлахгүй байж яаж болох билээ дээ...


Хайрын өдөр хайртай холбоотой нэг дурсамж тавьчихъя даа.1997 оны 2-р сарын 14-ны өдөр би эмчдээ анхны захидлаа бичиж байсан юм. Тэгэхэд би хайрын “Хонгорзул” сонинд ажилладаг байлаа. Тэр үед Монголд Валентины өдрийг тэмдэглэдэг хүн тийм олон байгаагүй байх аа. Манай сонины охид, залуус л баахан онгироотож Уншигч редак-цийн уулзалт, найр наадам санаачилж хөл болдог байв. Тэр өдрийн орой ажлаа тарж харьчихаад сэтгэл гэгэлзээд хачин. Хорин насаа угтсан хонгор гэнэн үе шүү дээ. 10-р ангидаа аймгийнхаа нэг мэс засалчид дурлачихсан гэж байгаа.
    Анх удаа эмчдээ захидал бичдэг юмаа. “Сайн байна уу ... эмч ээ? Өнөөдөр хоёрдугаар сарын 14, Гэгээн валентины өдөр. Гадаа өвөл болчихсон, харин миний сэтгэл зунаараа...” гээд л ундруулж өгдөг юм. Тэгэхдээ хайртай гэдэг үгийг огт бичээгүй. Энэ өдрөөс хойш эмчдээ олон жил олон олон захидал бичсэн мөртөө хайртай гэдэг үгийг нэг ч бичээгүй. Гадаа хавар болж байна, зун болж байна, өвөл болж байна, намар болж байна, би тийм юмны тухай бодож байна гээд л дандаа л мэдрэмжээ бичдэг байж. Хамгийн хөгийн нь буцах хаяггүй захидлууд. Хэн бичээд байгааг нь хэдэн жил асууж сураглаж явсан гэнэ лээ миний эмч.
     Эмчдээ дурласан шиг ахин нэг ч хүнд тэгж дурлаагүй би өнөөг хүртэл. Тэнэг хайртай байсан. Заримдаа шандуурч шаналах үедээ бурхантай их найз болчихно. Уг нь бол ясны атиест хүн шүү дээ нөхөр Сэгсэр. Бурхантай найзлах үедээ түүнээс их сонин зүйлс гуйж гувшина. “Бурхан минь надад хагалгаа хийлгэх өвчин хайрлаач” гэх жишээний. Эмчийнхээ гар дээр л очиж байвал үхсэн ч хамаагүй байж. Тэр үед бурхан надад тусалж хагалгаа хийлгэх өвчин хайрласан бол өвдөлт маань жинхэнэ кайф байх байсан л даа. Бурхан нэг удаа гарыг минь хугалж өгсөн ч найзууд маань эмчид минь хүргэлгүй гэмтэлд хүргээд шохойдуулчихсан юм даг. Би аймаар харамсаж байж билээ, гэмтлийн шохой тасарчихгүй яав даа гээд хэхэ. Насаараа хайрласан, дурласан тэр хүн маань намайг мэдэлгүй байсаар эндээс явчихсан даа. Ийм нэгэн хайрын түүхтэй хүн дээ танай найз Сэгсгэр...


11 comments:

Эртний анд. said...

goyo dursamj. temdegleluudiig chin unshij bsan bolohoor ter medremjiig uzsen met bdag shu

Segsger said...

Ertnii and: Bayarlalaa naizaa, Happy valentine's day. Chamaig hairyn burhan iveeg

eebee said...

Валентины өдрийн мэнд хүргэе. Хаягаа бичээд явуулахгүй яаваа...

Сэгсгэр said...

Ээбээ: Хаягаа биччихвэл хайр биш болчих юм шиг л санаж явлаа шдээ хө кк

eebee said...

Ингээд л хийсвэр хайрлаад байдаг байхгүй юу та нар... Жинхэнэ бодитойгоор нь хайрлах хэрэгтэй ш дээ

ollie said...

Эмч нь тэгээд хэн бичиж байсныг мэдсэн үү?

Delgermaa Erka said...

эмчдээ хэлсэн бол одоо өөр байсан байх ч юм билүүхэн мэдлээдээ

Сэгсгэр said...

Ээбээ: Хайр гэдэг үг чинь өөрөө хийсвэр утгатайм бишүү хэхэ. Хайраар цутгамал хийе гэж одоо болтол бодоогүй л явна даа найз нь.

Олли: Мэдээгүй ээ. Нууцыг задруулаагүй захиа ккк

Дээгий: Өгөгдөл нь тийм байх оо, өөр байх байсан гэж боддоггүй шд

Anonymous said...

"GOD is LOVE " gesen baidag?! Yuu gesen ug vee?!

Anonymous said...

"BURHAN" geed baigaa chin' hen (yuu) yum be? Bolomjtoi bol hariulaarai!

Anonymous said...

Even u can't answer...