Гайхах хэрэгтэй, хайрлах хэрэгтэй
Өөр бас хэн нэгний хуудаснаас тасдаж
Хээрийн цэнхэр салхинд хийсгэх эсвэл
Хэвтэж байхдаа дуулж
Хэнэггүй гэнэхэн уйлах хэрэгтэй
Тайтгарч чадахгүй бол үхэх
Таалагдалдаа үнэнч үлдэх хэрэгтэй
Мянган он өнгөрөхөд
шинэ жилийн баяр ч хэрэггүй
Мартагдал дундаас ургаж
өлгийтэй хүүхдийг цочоох хэрэггүй
Зүгээр л ингээд амьдрах
Зүүдэндээ ярьж дэмийрэх
Хайр, гайхшрал аль алиных нь хамт
Хамаг бүхнийг гишгэн амьд явах...
4 comments:
..шинэ жилийн баяргүй жаахан уйтгартай бишүү..
Зүлгэн дээр гэрээ бариад
Зүгээр л нэг амьдрах
Тайтгарч чадахгүй бол үхэх
Таалагдалдаа үнэнч үлдэх хэрэгтэй
үнэн үнэн. ингэх л хэрэгтэй ;)
Хэрэгтэй бас хэрэггүй
Хэнэггүйхэн шиг
Сэтгэлээ ханатал
Бүхнийг туучин амьд явах...
Post a Comment