Monday, October 19, 2009

Миний...

Гэрэлт амраг минь
харанхуй моддын дор

Гэгээн хаврыг мөрөөдөн
гуниглан суусныг

Цаснаар гэнэт би
олж мэдээд

Царцах шиг
харууссан

Одоо тэр минь
ертөнцөд үгүй

Орон гэрийнхээ мартмал оршихуйд
би ганцаар

Цэнгэлт хавар цаг миний амрагийн гуниг
Цэнхэр өдрүүд болж сарны чинадад одсон
Цаснаар цагаан моддын дор
Цаг нар шиг амрагаа бодоход...

5 comments:

Burnak said...

Яасан гунигтай шүлэг вэ ...

Сэгсгэр said...

Тиймээ гунигтай...

ЗОРИГТ8 said...

уйтгар амтагджийна

Anonymous said...

haruusahiig bi neeh tsartsahtai zuirlej chadqu bnaa goroidiishd argaad l... neg l

Нямка said...

Хаяа хаяа тэмтрэгдэх торгон гуниг
Хачин шаргал аялгуу унагаад
Зөөлөн зурж одох шиг...