Thursday, October 22, 2009

Үйрмэгхэн...

Зэрвэс гунигт амгалан шөнийн нүцгэн уй
Жиндэж санагдсан миний сэтгэлийн алс буйдханд
Гэмэрхээд эргэж олоогүй шаналанд зангидсан бяцхан чулуу
Гэм зэмгүй бүрэнхүйд минь уусаад өгүүлшгүйг зорилоо
Чи хол алс, надаас чинагш, бүр тэртээд
Чиний тухай бодох сэтгэл энүүхэнд
Одоо би зэрвэс гунигт нүцгэн шөнийн амгалан уйг
Олж аваад чиний хол өөрийн ойрд үйх болно... үйрмэгхэн

4 comments:

uiten said...

Одоо би зэрвэс гунигт нүцгэн шөнийн амгалан уйг
Олж аваад чиний хол өөрийн ойрд үйх болно... үйрмэгхэн


-ñàéõàí þìàà. Àæèëëàæ àæèëëàæ, ãýíýò äýýðõ ìýò ñàéõàí ø¿ëýã ãàíöûã óíøèõ ÿìàð èõ æàðãàë ãýæ ñàíàíààà

Сэгсгэр said...

-сайхан юмаа. Ажиллаж ажиллаж, гэнэт дээрх мэт сайхан шүлэг ганцыг унших ямар их жаргал гэж сананааа

... гэж орчууллаа шүү кккккк.

-Баярлалаа Үйтэн мээн. Мэндэлсэнгүй их уджээ хө. Сайн биз дээ?

õî¸ð õ¿í said...

¯íýõýýð ñàéõàí ø¿ëýã áàéíà. Îíãîäòîé, óðòàé, óõààíòàé...

Нямка said...

Ийм шүлэг олж уншаагүй уджээ.
Яах аргаггүй сайхан шүлэг байнаа.

Цэцэн цэлмэг
Яруу сайхны дээдийг хүсье.