Sunday, February 7, 2010

Бенжамин Баттон...


Өчигдөр “Бежамин Баттоны ер бусын тохиодол”-ыг дахиад л үзлээ. Дахиад л гунилаа... Цаг хугацаа, жам ёсыг урвуугаар нь эргүүлчихсэн төдий зүйл биш ерөөс мөнх хийгээд мөнх бусын тухай ажээ. Мөнхийн орчил дундах мөнх бусын орчил нь ерөөс тийм балчир ажээ. Хонгорхон /энэ үгийг тэнэгхэн гэж өхөөрдөн ойлгох нь илүүтэй таалагддаг юм// найзууд минь, миний нүд чихний гэрэл гэгээтнүүд минь, төлжиж амжаагүй сэтгэл гэдэг эрхтний минь ор буурин дээр үлдэж хоцорсон ор сураггүй үлдээмж минь... Санаа алдахаас өөр санаа алга даа.

4 comments:

uiten said...

sanaa aldahaas uur ug alga

ollie said...

би л лав энэ киног үзээд гуньдаггүй. тийм хувь тавилан заяасан гэхэд харин ч боломжийн амьдардаг. залуу ч тэр, хүүхэн ч тэр. хайртай хүнийхээ өвөр дээр үхэх боломж хэчнээн хүнд заяах бол? бас, хайртай хүнээ тэврээд үхүүлэх нь хэчнээн хүнд заяах бол? хүүдээ харууссандаа ухарч явдаг цаг бүтээсэн хүн мангар гоё санагддаг.

bluefire said...

heg ni hugshruud l nuguu ni zaluujaad l harin gants l yum ni heveeree

Bayarhuu said...

tengeriin tsaraar setgej gazriin engeer amidar gej ug baidii shde duu mini ee...

munh bus orchlond munh yum shig setgel hangaluun amidrah heregtei shde, hongorhon duu mini.