Tuesday, April 13, 2010

Монголчуудын үсийг Халимагууд халимаг болгожээ


Ардын хувьсгал ялсны дараа Монголд “соёлын үрийг тарихаар” ирсэн оросууд дотор халимаг үндэстнүүд цөөнгүй байжээ. Тэд гаргууд сайн үсчингүүд байсан бөгөөд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн үсийг жижиглэн тайрч, засдаг байснаас тайрмал засалтыг “халимаг” хэмээн нэрлэх болсон байна. Соёлын хувьсгалаас өмнө Монголчууд эр эмгүй урт гэзэгтэй, уламжлалт зан заншилтай холбоотойгоор үсэндээ мэс хүргэхийг цээрлэдэг байсан юм. Харин Монгол дахь соёлын хувьсгалыг гардан гүйцэтгэсэн орос сургагчид энэхүү цээрлэх ёсыг халж орчин үеийн хөгжил рүү хөтөлсөн гэдэг. Гэхдээ тэдний зарим нь хэт хувьсгалжин, үндэсний уламжлалт соёлыг уландаа гишгиж, хувь хүний эрхэнд халдан хүчээр үсийг засаж, хусаж байсан баримтууд түүхэнд үлджээ. Юутай ч үс засалтын нэг хэлбэр болох “халимаг” гэх үгний гарал нь үс зассан эзэн болох Халимагчуудтай холбоотой нь хэл шинжлэлийн сонин баримт юм.

10 comments:

Миний блог said...

Пөөх тийм үү?

Anonymous said...

yamar sonin yum, yostoi medeeguim bna

Segsger said...

Alex: Harin tiin hehehe

Anon: Medeed av aa ho

Unknown said...

би яааааг тэгж боджээсийм гсн кэкэ

Light said...

сонирхолтой юм байна.ямар эх сурвалж дээрээс харав?

bluefire said...

Harin Halimaguudiig halimag gej nerledeg ni haanaas uussiin boloo? gej..

Миний блог said...

Harin Halimaguudiig halimag gej nerledeg ni haanaas uussiin boloo? gej..

Үлдэгдэл гэсэн утгатай үг гэж байсан. Тэр хавийн улсуудын хэлний үг байсан. Дэлгэрэнгүй мэдэх нь бичээрэй.

hooligan said...

халимагууд өөрсдөө халимаг засалтыг юу гэдийн болоо гэсс

А said...

Халимагууд үсээ ургахаар, өөө үс ургаад монгололчлоо... тайруулахаас гэдийшт... баттай эх сурвалжаас

Сэгсгэр said...

Арима: Тэгсэн гэсэн мэдсэн

Light: Эх сурвалжгүй ээ, би таасийн гэвэл яах уу кккк. Худлаа худлаа

Цэг /./: Халиад орхигдсон гэсэн утгатай монгол үг ш дээ гэж халих гэснээ болилоо. Алексд алуулах байх

Алекс: Менежердсэнд баярлалаа найзаа

Хулигаан: Халимагууд халимаг засалтыг халимаг гэдэггүй нь лавтай ккк

Юки: Тээр хэлээгүй юу Хулигаан мэн. Юмны учир мэдэх Юки хувилгааны хэлжагааг сонсов уу