Thursday, April 15, 2010

Хүннүгийн язгууртнууд Монголын археологчдын өөдөөс салаавч гаргажээ

Археологийн салбарт салаавч судлал хэмээх нэгэн салбар судалгаа үүсээд байна. Дундговь аймгийн нутаг дахь Бага газрын чулуу хэмээх газарт байсан Хүннүгийн үеийн булшинд малтлага хийсэн археологичдын нүдийг бүлтийлгэсэн содон олдвор гарсан нь салаавч. Гарыг нь салаавч гарган оршуулсан олон булш байжээ. Эндээс үүдэн салаавч нь эсрэг биш харин ч эерэг утгатай байж болзошгүй гэсэн дүгнэлтэд хүрээд байгаа юм байна. Судлаачдын урьдчилан таамаглаж байгаагаар салаавч үзүүлэх нь мэндлэх хүндлэх ёсны нэг хэсэг байж магадгүй гэнэ. Одоо ч салаавч гарган мэндэлдэг ёс Африкийн зарим омгуудад байдаг ажээ.

4 comments:

Сэгсгэр said...

Хариуцлагагүй мэдээлэл хийсэн дээ хүлцэл өчье найзууд аа. 2 мэдээгээ холиод бантагнуулчихсан байсан байна. Салган тусгаарлаад тавьчихлаа кккк

deegdalantai said...

сонирхолтой мэдээ байна. Хэхэ :-)чиний бантан болгосон мэдээг тэр чигээр нь даяармонгол.ком сонин аваад тавьчихсан байна. тэдэнд 2 тусдаа мэдээ гэж хэлэхгүй бол. салаавч Уншаад явж байтал гэнэт грек ром гээд ирэхээр нь гайхав :-). Нэг асуулт байна. Энэ олдворын талаар мэдээлэлээ хаанаас олсон бэ. дэлгэрэнгүй мэдэх гэсэн юм. Баярлалаа.

Unknown said...

Салаавчаа харамгүй гаргаж байядаа тэгүүл

Хүн санаа said...

<^> Сонин л мэдээ байна.