Wednesday, April 28, 2010

Хөндүүр

Өглөө ажилдаа ирсэн чинь манай төв хаалганы хажууханд цусаа гоожуулсан нэг муу хөөрхий нохой хөлөө хэмлээд хэвтэж байх юм. Муусайн нохойны алуурчид дутуу буудаад сэглэчихсэн бололтой юм. Яах аргагүй сумны нүх ээ тэр шарх нь. Цус нь годгодоод байгаа юм чинь. Харж жаахан шимширч зогссоноо гэнэт сэхээ орж ажил руугаа гүйгээд орлоо. Өрөөндөө орж гадуур хувцасаа тайлчихаад, компьютераа асааж, цүнхээ чулуудчихаад /цагаа бүртгүүлж байгаа байдал/ ажлынхаа гуанзнаас жаахан идэх юм аваад Idea-гаа хань бараа болгоод гараад иртэл нөгөө муу амьтан чинь алга. Өр алдчихсан юм шиг жигтэйхэн харамсав.

Тэгээд л нөгөө муу Сэгсгэр чинь бас л эмээгээ бодоод шанаагаа тулаад суучихлаа. Манай эмээ гэж хавиар нэг хашгичиж, гудамжны хүүхдүүдийн нэрийг хольж дуудаж далласан янзын хүн байдаг сан. Эцэг эх нь ажилдаа явцгаачихсан, эзэнгүй хэдэн халтар нөхдүүд байх миний найзууд гэж. Эмээ өдөртөө нэг тогоо дүүрэн тарагтай будаа эргэлдүүлж, хөөе хэнээ нааш ир, хэний дүү ээ хүрээд ир гэж хүүхэд будаалж, гарахад нь гарт нь алдарт “Гурав”-аа атгуулаад гаргах. Тэр ээ, энэ ээ, эмээгээсээ ирж “Гурав”-аа ав гэж дуудна. Тэр “гурав” гээд байгаа юм нь манай эмээгийн барьсан талхны нэг зүсэм, 2 боорцог, 2 ёотон. Би жаахан байхдаа тэр “Гурав”-аас нь үхтэлээ ичнэ. Айлд орохоор аав ээжүүд нь чихэр өгдөг байхад манай эмээ барьсан талх, ёотон савайгаад балай юмаа, энийгээ өгөхгүй байж болдоггүй юм байх даа гээд л шаналах. Харин энэ санаагаа хэлчих юм бол “Цөг муу Зомо. Чи мэддэг юмуу, би мэддэг юмуу” гээд л хангинах тул чимээгүйхэн хөмхийгөө зууна.

Жил бүрийн Ханш нээдэг өдөр өвөөгийн газрыг эргэж ирчихээд л нөгөө алдарт будаагаа бүр үзэм жимстэй “албан ёсны” амтат зоог болгож чаначихаад л сургуулиасаа тараад харьж яваа хүүхдүүдийг хүртэл гудамжнаас дуудаж даллаж авчраад л аягатай будаа бариулаад суулгачихна. За энэ үед ч нөгөө муу Сэгсгэрийн нүүрний арьс шамраад унана даа. Гүйгээд гарах гэхээр дэргэдээ зарах гээд тавихгүй, хүүхдүүдтэй чаг чаг гээд булуу халах зуур нь үүд рүү ухасхийхэд л “Хөөе чи хаачих нь вэ зомо, Байж бай чи, энэ хүүхдүүдэд юмыг нь өг” гээд л гэдрэг суулгачихна. Тэр “Юмыг нь өг” гэдгээс нь би уг нь бултах санаатай ухасхийж байгаа царай нь тэр. Өгөх юм нь юу вэ гэхээр 60 мөнгөний цэнхэр цаастай тал печень, 11 хорийн чихэр 5 ширхэг, 12 мөнгөний нэг дэвтэр. Ядаж печенийг нь бүтнээр нь өгчихгүй дундуур нь хутгаар цаастай нь хамт таллаж хуваагаад өгч байгаа юм. Би ч ичиж бүтэж үхэх шахна. За ингээд л Ханш нээсэн өдрийн арга хэмжээ дуучихсахгүй ээ, үргэлжилнэ. Адууны шөлөн дотор шар будаа хаяад буцалгаж буцалгаж 5-ын бидонд уудлаад агаа бид хоёрт бариулаад гаргана даа. Золбин нохой муур хооллохоор явуулж байгаа нь тэр. Агаа 5-ын бидонтой халуун шөлөө барьчихсан, би нэг муу бөөр нь хонхойчихсон шар төмпөн чирчихсэн “Гөлөөг гөлөг” гэж чанга чанга орилоод л гудамж метрлэж өгнө. Сүүлдээ хоёулаа жоохон тэгж явж байгаад залхангуутаа залхуурч шууд айлын хашаа, амбаарын ёроол руу нөгөө шар будаатай шөлийг нь асгаж орхичихоод харина. Яав миний хүүнүүд, нохойгоо хооллочихов уу гэсээр угтахад нь “Тэгсээн, аягүй олон нохой ирлээ” л гэнэ. Ингэж хэлэхээр эмээ учиргүй баярлаад нөгөө хүүхдүүдэд тарааж байсан чихрээсээ атгаад л шагнана мань хоёрыгоо.

Хүүхэд настай минь хамт бүдгэрэн үлдсэн энэ багахан дурсамжийг өнөө өглөө манай байгууллагын гадаа гасалж угтсан шархтай нохой сэдрээж орхилоо. Одоо ч гэсэн хөөрхий амьтны шархны хөндүүр нь сэтгэл хөндсөөр...


30 comments:

ЗОРИГТ8 said...

нохой хүн хоёр л зовох ёстой гэж бурхан хэлсэн гсн

Дэндэв said...

Бичлэг уншаад уярав
Бас эмээгээ санав

Юки said...

тэртээ тэргүй эмээгээ санаад гицүүлээштэээ... аймар санажэээн

Олхонууд Д.Лхагвасүрэн said...
This comment has been removed by the author.
Олхонууд Д.Лхагвасүрэн said...

Уншиж дуусаад сэтгэгдэл бичих гэсээр байтал 3 сэтгэгдэл ирчихсэн байх юм.

Хөөрхий дөө тэр муу нохой эвий. Бас Хүний сэтгэл, дурсамж гэдэг ямар ч ... юм бэ дэ.

hooligan said...

...тэр пэчээнийг цаастай нь хуваадаг хэсэг их танил бөгөөд гоё юм...
...буянтай хөгшин юмаа...

...буянтай өвөөгийн тухай бичлэг олж уншихиймсан гэсс...хэхэ

Олхонууд Д.Лхагвасүрэн said...

Багад хөгшчүүл яг л тэгж печень хуваачхаад өгдөг байсан даа хөөрхий. Тэр хоёрыгоо арай дэндүү санаж байна даа...

Уйгаржин said...

Хөврийн үе байсан байхаа одоо элбэг ч гэсэн талаад ч болтугай хүний үр өгөх хүн ховордоо

Сэгсгэр said...

Зоригт: Галсансүхээр хариу хэлүүлчихмээр юм байна шд тэгүүл

Дэндэв: Уярсанд уярав. Эмээг тэнь саналцав хэхэ

Юки: Алий эмээд нь хүргээд өгье, гувцасаа өмс, соосогоо ав

Лхагвасүрэн: Сайн уу Алекс. Хэзээ ирж эмээгээ гийгүүлэн гацраа өгөх гэж байна даа хүүхээ

Хулигаан: Хулигаан байсан өвөө нар хувилгаан болкуу болхоор буянтай өвөөг олох будлиантай болоодайнаа найзушка

Алекс: Эгээ нь бэчээнийг нь хуваалгүй бүтнээр нь хадгалжаагаа шүү

Уйгаржин: Зочилсонд байрлалаа. Орж гарч байгаарай

Anonymous said...

Am'dral ta bidnii bodoj baigaagaas "tes hoendlon".
Am'dral geh aguu ayang zuvhun humuunii uhaanyi hemjeegeer hemjih gedeg yu l bol ... baij boloh buh variantyig tootsoh heregtei baih l daa!
Delhii bol tur zuuryin stants, hun hyazgaargui ruu, munh ruu temuulj baigaa yum shuu dee...

Уйгаржин said...

Тэгдэг шүү дээ hooligan өвөөгийн http://namuhai.blogspot.com/2010/03/blog-post.html нэг сайхан нийтлэл

Сэгсгэр said...

Anon, Uigarjin nartaa bayarlalaa. Uigarjingiin uldeesen holboosoor UVUU DEER OCHIV. bayarlalaa

даавуу said...

нөгөө араажуугаа яасын

даавуу said...

ха ха тэр доор байжээн харин би юу ч юм хэлээд байгаамуу хайшаан даавуу сэйд... гэчиж кэ кэ

uiten said...

надад эмээгийн тухай дурсамж байдаггүйн. Ямар ч дурсамж үлдээдэггүй "хотын" цэмцгэр эмээ нар болохоор тэр байх даа. Харин өвөө бол байгаа шүү. ОДоо ч бодохоор аньсага чийгтдэг юм.

Сүүлд газар дээр нь очиход газар нь эдгээд цэцэг, ногоо ургацан байсан. Сэтгэл уужраад л ирж билээ. Ай хөөрхий...

Anonymous said...

Mani bas buderch unaad getsuu bga shd. Idea ta 2 namaig ergehguimu

Сэгсгэр said...

Daavuu; Araajavaa avaad irsen

Daavuu; hahaha, chi teguul araajavaar yarijaagaam bailgui. za odoohon aldaagaa zasnaa gesnees ih bayarlasan shuu bos baraa men kkkk

Uiten; Ugee uldeesen Uitendaa bayarlalaa

Anon; Idea bid 2 ergii l daa dorh guanznaasaa iluu dutuu yum avaad kkkk

Burnak said...

ГӨЛӨГ
Гудамжинд нэг гөлөг шогшино
Гутарсан шинжгүй сүүл өргөн шогшино
Нэг бүсгүйг дагаж явснаа гүйцсэнгүй
Нөгөө нэгийг нь дагаад буцаад шогшлоо ...

http://burnak.blogspot.com/2009/05/blog-post_7216.html

Бараавоо said...

Айдаа нохой алах ч нүгэл шүү

erdene said...

нохой хоолло гэхээр нь хашаа, амбаарын ёроол хооллож эмээгийнхээ өмнө нүгэл үйлдэж хуурчээ. хожуу ч гэсэн ухаарч байна уу? тэр хүний хийх гээд байсан буяныг.

zeregle said...

yag uilkjiina

Galavsai said...

аяа сайхан дурсамжийг минь сануулж өгсөн Сэгсгэр найз чамдаа талархажийнээээээ кккк http://bb-claus.blog.banjig.net/post.php?post_id=429837#

Galavsai said...

http://bb-claus.blog.banjig.net/post.php?post_id=429837# ая сайхан дурсамжийг минь сануулж өгсөн Сэгсгэр найз чамдаа талархажийнээээ ккк

Сэгсгэр said...

Бурнак: Тэр яасан баабник гөлөг вэ

Бараавоо: Дуугай дуугай, нүгэл...

Эрдэнэ: Амбаар, хашааны ёроолд асгасан хоолыг Галавсайгийн "таньдаг" нохойнууд олоод идчихсийм байна лээ, харамсахгүй байгаа ккк

Зэрэглээ: Битий уйлаарай сайн хүүхэд шүү чи

Галавсай: Түй түй гэжугаад үсээ налчийтал илбэхийг чэн хашааны завсраар харсан шүү хэхэ

ҮЛЭМЖ said...

Муу эмээ минь бие муу хэвтэрт байхдаа ч намайг явж ажилаа хий гээд хөөж байсан санагдчихлаа Эмээгээ санаж байна

Сэгсгэр said...

Ulemjdee bayarlalaa orood garsand

Anonymous said...

aan tegeed l ene Segsger odoo hurtel tiim ichimhii yum bna shde. bagadaa buten bicheene idej bardag bsan bol ta nart butniig l oh bsiin emeegiin bas ter hen negnii owoogiin ch zow!

Сэгсгэр said...

Анон-д: Хэхэ бүтэн бэчээн баркуу хэн байсийн. Гичээл дээрээ мэржугад л дороо дуусчдаг байси шд. тэгж ярихийн бол 60 мөнгөний бэчээнээр зүрх зорж чадахиймуу та нар айн. Шүдээрээ...

reksio said...

yooooooooooooy, emeegee sanachlaa, emeeeeeeeeeeeeeeeeeeeee mini nudend haragdaad bna

Segsger said...

Reksiog zochilsond bayarlalaa