Tuesday, April 26, 2011

Хариулмааргүй санагдаад...


Өнөөдөр ажил гэж арзгар үснээс минь их, сэгсгэр толгойгоо сэжих завгүй суулаа.. Мессенжерийн статус дээр “Завгүй” гэдэг үг өлгөөстэй. Дэлгүүрийн хаалганд өлгөөтэй байдаг “Closed” гэдэг шиг л харагддаг байх даа бусдад бол. За тэгээд яахав, завгүй Сэгсгэр бичиж байгаа юмандаа нэг баримт олчих санаатай “News.mn” рүү харайгаад орж явчихлаа. Эднийхээр орох бүхэндээ “Entertainment news” рүү нь нэг шагайгаад гардаг хүн л дээ би. Тархи нүднийхээ ядаргаанд таслал тавиад үргэлжлүүлэх гэж тэр л дээ. Тэгсэн тэнд ийм нэг өгүүлбэр байна аа. “Амьдрал хэмээх замаар алхаж явахад хаа нэгтээгээс, хэн нэгэн үргэлж л чам руу чулуу шиднэ. Тэр чулуугаар юу хийх вэ гэдгээс бүх зүйл шалтгаална. Хана уу? Эсвэл гүүр үү? Чи өөрөө өөрийнхөө амьдралыг бүтээн цогцлоох архитектор нь гэдгээ хэзээ ч битгий март”. Таалагдлаа. Таалагдангуут нь татаж авчраад мессенжерийнхээ статус дээр залчихлаа даа хөөрхий. Тэгсэн одоо дор дурдах найз бүсгүйгээс минь сапп гээд л мессеж ороод ирлээ дээ.

Найз: За гоё үг байнаа

Сэгсгэр: Баярлалаа

Ингээд л нөгөө арзайсан ажил руугаа сэгсийсэн толгойгоо буцаагаад дүрлээ дээ. Хийж байсан юмнаасаа уйдангуутаа Зүүдчин блогчны бичиж илүүлсэн материалын үг үсгийн алдааг ньагнасан шигээ суутал “Хүнийг таних тусам адгуустай нөхөрлөх юмсан гэсэн тэсгэлгүй хүслэн төрдөг” гэсэн Гётегийн ишлэлтэй тааралддаг юм байна. Тэгэнгүүт нь уулгамч юм шиг татаж авчраад л дахиад мессенжерийн статус дээр залчихлаа. Тааралдсан аятайхан өгүүлбэр болгоноо татаж авчраад өлгөж байдаг нөхөр л дөө Сэгсгэр бол. Тэгсэн нөгөө найз бүсгүйгээс дахиад л мессеж сапп гээд ороод ирлээ. Тэгээд нэг иймэрхүү яриа өрнөх шив дээ.

Найз: Ter n ch yu yum be

Найз: zugeer l huntei naizlah yumsan gej boddog

Найз: hund jaahan oirhon huntei ch yumuu

Сэгсгэр: minii ug bish Getegiin ug ee naizushka

Найз: medej bna. ter Getё-doo damjuulaad helchiheerei

Сэгсгэр: Gete nas baraad zuu gariu jil ungurcheen

...
Ингээд хэрүүл ч биш хэлцэл ч биш балай юм үргэлжилсээр ер нь бараг хэрүүл болоод дуусах шив дээ. Учрыг нь ч сайн ойлгосонгүй. Манай найз харин надад ойлгуулж өгсөөн. Чиний зөрүүд хөдөлчихөж гэж байна билээ. Тэгсэн юм байлгүй хэхэ. Тэгэхдээ би найз нөхөд бие биенийхээ үзэл бодлыг хүндэтгэдэг, сэтгэлгээний хувьд хил хязгаартай байсан нь дээр гэж үздэг хүн л дээ. Харин миний найз миний статусан дээр тавьсан үг бүхэнд онцгой ач холбогдол өгдөг, тэр үгсийг миний сэтгэлзүйн илэрц гэж ойлгодог хүн байгаа юм. Тэгээд л найзын ёсоор, хүлээсэн үүргийнхээ дагуу мөнөөх статусан дээр тавигдсан “үйлийн үртэй” үгээр дамжуулан миний ажлын өдөр ямархуу өнгөрч байгааг, мөн яагаад “аймаар” үг тавих болсон зэргийг маань шалгааж гардаг юм. Заримдаа би хариулмааргүй санагддаг...

37 comments:

Оргил said...

статусаа байнга солихоор хүмүүс аймр ач холбогдол өгөөд байдын.. зүгээр уншаад өнгөрөх нь байхад орж ирээд шалгааж гарах нэг нь ч байна.. залхуутай.. би солихоо больсон..

anjigai said...

Гёте та хоёр битгий солиороод байгаарай. ХА ха ха.

Найздаа Анжигай чамайг шоолоод үхтлээ инээсэн гээд хэлчихээрэй.

САйхан үг байна.

Би чиний блогийг умшаал байгаа шүү.

Мишаа said...

bi zarimdaa asuultuudaas zalhdag. ar araasaa undraal bdiin ;-)

Segsger said...

Dao: Chinii statusan deer unuudur yamar ug bsan? Chinii setgelzui erni ingehed yamar bna Daavuu meen? wahahaha. /Nargisan/

Anjgai: Uhtelee ineejiij irchiiv zolig men. Tsaana chen modod n zuzaarch ohid n nimgereed Mongol orond havar irjeen shuu kk

Segsger said...

Mishaa: Asuult buhnii ard anhaaral halamj yavjeediin zao /Naizynhaa umnuus hariulchihaya/ kkkk

Оргил said...

мэдкүээ нээрээ юу байгаа билээ.. миний сэтгэл санаа яг өчигдөрийх шигээ.. гэнгүүт битий өчигдөр ямар байсын гэж асуугаарай ккк..

Segsger said...

Daavuu: Тэгвэл уржигдар ямар байсийн :-p

Anonymous said...

Òèéì ø¿¿. Status äýýðõ ¿ã, image äýýð áàéãàà çóðàã 2.ò èõýýõýí àíõààðàë òàâüæ, à÷ õîëáîãäîë ºã÷, àíçààð÷, reaction õèéäýã õ¿ì¿¿ñ èõ îëîí áàéäàã þì áèëýý. Çàðèìäàà çàëõìààð, õààÿà çóãààòàé....

Оргил said...

энэ дээрх аноны хэдэн англи үгнээс бусдын би лав гаргахгүйн байна.. тэхээр би лаг англи хэлтэйн болуу гэсс ккк...



аа тийм асуултад хариулахад.. уржигдар бас л өчигдөрийх шиг байсан..

Segsger said...

Анон: Хэхэ үнэн үнэн. Мань завтай үедээ маазраад завгүй үедээ гүрийгээл өнгөрдийн. Ааштай үедээ харин юу болдгийг харааз дээ гсэн ккккк

Segsger said...

хэхэ. Манай ажилд шинээр орсон нэг өвгөн фонтоо солилгүй арзайлгачаад "Хүүе ээ би англиар биччихсэн байна шдээ" гээд бөөн инээдэм болжээсан нь санагдчихлаа.

Өчигдөр уржигдар өөрөө ухаан алдцан байжээ дээ http://liverpoolfc.mn/ дотор кккк
/Амнаас нь юм унахгүй болохоор аргаа барахдаа таамаглал дэвшүүлжээн, би яадийн/

Оргил said...

мундаг таамаглал байна..

Segsger said...

Даавууд: Тэгүл Зөн билгийн тулаанд орлоо шүү мань :d


нөгөө сэгсгэр толгойгоо сэжих завгүй хүүхэн чэн найзыгаа "алдаршуулаад", хажуугаар нь Даавуутай блогтоо чааатлаад алжээн доо ккккк

Б.Баясгалан said...

Гёте- ахын үгийг Одгэрэл ахын шүлгээр тайлбарлавал:

Атгуусанд л байдаг амгалан, цэцэн, жинхэнэ зохирол
Анд нөхөд, тамхины утаан дунд алга байгааг мэдэрдэг...
гэж.

Ваа, Гётегоос ч илү үхэлчихэж. хэхэ

Оргил said...

би буруугүй

Segsger said...

Баясаа: Хүүшилдээ, би нээрээ Одгэрэл ахыг олоогүйшд эртээд. /тамхины утаан дунд биш та нарын мэддэг нөгөө газраас нь/.

Мартсанаас мал мэнд үү гэгчээр чи мэн сэээнооо?

Segsger said...

Даавуу: Даавуудаа Сараагийн "Чи буруугүй" дууг зориулаад Зөн билгийн тулаан рүү маршиллаа

Б.Баясгалан said...

Надтай явсан бол олох л байсан даа. Хүн надтай яваа гээд байхад. хэхэ.

Segsger said...

Bayasaad: Хүний үг авдаггүй энэ толгойг хүзүүн дээрээсээ аваад чулуудчихдаг ч юм билүү :-p:d

надыг чи тээд хөтлөөд явахиймуу, хөтлүүлийлд

Б.Баясгалан said...

тэгээрэй. явмаар үедээ надруу утасдаарай. би хөтлөөд очимз.

Сэгсгэр said...

Баясаад: Чиний ялдам гараас чирэгдээд явахдаа баярлах болно хэхэхэ

Б.Баясгалан said...

ялдам гараар яаж чирдэгийг үзүүлнээ тэгвэл.

Сэгсгэр said...

hahaha, nastai huniig nambataihan sugadaad yavbal chi l goyo haragdana shuu dee gej :d

Kharnuud said...

huurxun bas tervvxendee chamin bichleg,Neeree chi Gete-tei uulzdag bol namaig mend damjuulj bna geed xelchixeerei.Za.Chinii naiz chamaig uulzdagiig mesen bna l daa.kkkk

Сэгсгэр said...

Харнууд: Сайн найзыгаа Гётегоор сольсон муу хүн дээ би

Дэндэв said...

Адгуустай нөхөрлөж үзхиймс

segsger said...

Dendev: Bi adguustai nuhurluj uzsii shd. Piisuu... kkkkkk

puuj said...
This comment has been removed by the author.
puuj said...
This comment has been removed by the author.
puuj said...

Завгүй гэсэн пайз чинь дээр үеийн Дарга гэсэн хаяг шиг дүнсгэр,дархан хилийн багана мэт халдашгүй,дэлгүүрийн 'зарагдсан' гэсэн бичиг шиг гонсгор харагддаг шүү найзаа.Завгүй байнаа хөө юмуу эсвэл жаахан завгүй байна яахуу гэвэл ер нь яасан юм.Чи ч энийг мөн дор нь ухаарах сэгсгэр толгой л доо ккк

Р.Улам-Оргих said...

zawgui baihad ni zawtain boluuu gj bodooo l buzzlaad baisiin sorry. hehe
dashramd adguustai nuhrluj uzhiimsen

Р.Улам-Оргих said...
This comment has been removed by the author.
Segsger said...

Пүүжээ: Хүүш анд юувайнаа? Завгүй хүүхнээр "ороолдох" завтай л байгаам байна даа кккк

Улам-Оргих: "Дэврэх" гуай минь дээ, дээр үеэс хойш л хэлээдайгаа шдээ

Сэгсгэр said...

Пүүж-д: Тэгвэл мань Завгүй Дарга гээд биччий тэ хахаха

Нармандах said...
This comment has been removed by the author.
Нармандах said...

Хэнд ч хэрэггүй юм бичсэн байна.

Сэгсгэр said...

Narmandahad hereggui bh. Ene minii talbar kkk