Wednesday, May 20, 2009

“Горный” Алтайд “горойж” явнаа ...

Уул нурууд нь, ус гол нь хүний биеийн эрхтэн тогтолцооны “захын мэдрэл” хавьцаа тэмтрэгдэх “хуурай” шаргал нутаг яах аргагүй танил санагдах нь аргагүй ээ. Сэтгэл дотроо нэгжээд юу ч олохгүй хоосон хөндий хүн 10-аад жилийн өмнө энэ нутгаар өөрийгөө эрэн аяны машинд үүрэглэж зүүрмэглэж явсан сан. Говь-Алтайд би гурав дахь удаагаа аялж яваа нь энэ. Хүний сэтгэлийн дотоод ертөнц шиг хачин нууцлаг нутаг даа. Гэртээ харих сан...
Харих гэртэй, хагацах садантай олон жилийн дараа энэ нутагт дурсамжаа нэрэн бас л зүүрмэглэж яваа нь зүүд зэрэглээ шиг санагдаад...
Газрын холын туулдаг
Ганган халиун морьтой доо
Газар нутгаа санахад
Иймэн холын Алтай даа...
гээд л машины хөгжмөөр нэг их сонин, сэтгэлд яргасан бүлээн дулаан аялгуу сул асгараад... ээх аян зам аа гэж...

8 comments:

Оогий said...

sain uu egch mini. Ajil ni undraad l yawna uu. Blogiin tani design saixan boljee

Галавсай said...

Сайн уу хүүхээ...
Говь гэлтгүй ер хөдөөгүүр явхад нэг тийм сонин мэдрэмж төрдөг .Тэнгэр хагас бүрхэгдүү бороо шивэрсэн солонго татсан байх үед эзэнгүй талаар зурайх урт замаар давхих хамгийн сайхан таашаал гэж байгаа намд.

MW said...

Huduu yavmaar sanagdchihlaa. Saihan shuu.
Tsel nogoon zulegtei tal deer tenger shirteed hevteh yumsan. Uuls herhen hudluhiig ajiglah goyo sanagdaj, setgel uujirdag.

oldoshaksli said...

Nutgaa sanachlaa. Ter uulsiin tsaana Uvs nuuriin zuun haya. Burug deliin elsend nutag mini bui.

Arsun said...

Нутгаа санаж сэтгэл гэгэлзэв. Атаархаж байна шүү.

Anonymous said...

Тээр жил ижийн нутагт очиж, өндөөр уулан дээр аавтайгаа гарсан минь сэтгэлээс огт гардаггүй юм. Алтайн өндөр өндөр хадан цохио нь яасан сайхан сүрлэг гээч, тэгээд тэр сүрлэг сайхны дунд нам гүмхэн аж төрөн сууна гэдэг, гайхалтай санагдаж байсансан.

Huhtolbot said...

Ajil ihtei yawjee baital neg medsen gadaa dulaarchij dee. zia naiz saihan ayalaad ireerei.
uu tiin Biger Altai ni arai deer shuu

Tagtaa said...

Tanii nutgaar bi yavaad l , minii nutgaar ta yavaad l .. saihan shu minii altai, saridag ih uulsiin oron